“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно
"Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Ш.ЭРДЭНЭБУЛГАН: УЛААНБААТАР-ЭРХҮҮГИЙН СУУДЛЫН ГАЛТ ТЭРЭГНИЙ ТАСАЛБАРЫН ҮНЭ БУУРААГҮЙ
Зарим өдөр тутмын сонин, телевизүүдээр Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлийн зорчигчийн галт тэрэгний тасалбарын үнэ 30 хувиар буурлаа гэсэн мэдээлэл цацагдсан нь уншигчдад эргэлзээ төрүүлээд байгаа билээ. Энэ талаар УБТЗ-ын Тээвэр эрхэлсэн орлогч дарга Ш.Эрдэнэбулгантай уулзаж, тодрууллаа.
-Зорчигч тээвэр алдагдалтай тарифаар явдаг тухай байнга яригддаг. Гэтэл Улаанбаатар-Эрхүүгийн галт тэрэгний тасалбарын үнийг 30 хувиар бууруулсан тухай яриа гараад байна?
-2003 оны аравдугаар сард хийсэн Монгол-Оросын төмөр замуудын уулзалтаар ОХУ тал энэ чиглэлийн галт тэрэгний тасалбарын тарифыг 30 хувиар бууруулах шийдвэр гаргаж, өнөөдрийг хүртэл мөрдөж ирсэн. Харин өнгөрсөн зургадугаар сард хоёр улсын төмөр замын зорчигч тээврийн талаар хийсэн уулзалт дээр ОХУ-ын тал дээрх 30 хувийн хөнгөлөлтөө болиод билет купоныхоо үнийг 30 хувиар бууруулъя, гэхдээ плацкартын үнэд өөрчлөлт оруулалгүйгээр мөрдье гэсэн санал тавьсан. Уг нь Олон улсын суудлын галт тэрэгний зорчигчдын тасалбар дээрх хоёр хэсгээс бүрдэж, үндсэн үнэ нь гардаг л даа. Харин, бид нэгдүгээрт, “2003 оныхоо шийдвэрийг хэвээр үргэлжлүүлье хоёрдугаарт, та бүхний тавьсан билет купоныхоо үнийг 30 хувиар бууруулах саналыг дэмжье” гэсэн. ОХУ-ын тал энэ асуудлыг судалж үзээд ямар шийдвэр гаргахаа ирэх есдүгээр сарын 01-ний дотор мэдэгдье гэсэн хариу өгсөн. Ойрын өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа шиг зорчигчийн тасалбарын үнийг 30 хувиар бууруулчихсан юм байхгүй. Зөвхөн энэ чиглэлийн галт тэрэгний зорчигчийн тасалбарын үнэ бүрдүүлэлтэд зохицуулалт хийх тухай яриа явагдаж байна гэж ойлгох нь зүйтэй.
-Тэгэхээр зорчигч тээврийн тарифын алдагдлыг арилгах тухай асуудал нээлттэй хэвээр байгаа гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яахав. Манай улсын хувьд зорчигч тээврийн тариф байнга 30 орчим хувийн алдагдалтай явж ирсэн. Төр засгаас иргэдийнхээ амьжиргааны төвшинд сөргөөр нөлөөлнө гэж үздэгийн улмаас тариф нэмэхийг бидэнд зөвшөөрдөггүй. Бид ашигтай биш юм аа гэхэд алдагдалтай байхааргүй тарифыг зорчигч тээвэрт мөрдөх саналыг холбогдох газруудад хүргүүлээд байгаа. Төмөр замын тээвэр өөрөө бизнесийн өргөн хүрээтэй бас эрсдэлтэй үйл ажиллагаа. Тиймээс алдагдал хүлээгээд байхыг юу гэж хүсэх билээ. Гадаад орны төмөр замуудын хувьд зорчигч тээвэр нь алдагдалтай байдаг ч улсын болон орон нутгийн төсвөөс нөхдөг зарчим үйлчилдэг юм билээ. Засгийн газар бидний саналыг судлан үзэж, зохих шийдвэр гаргана гэдэгт найдаж байна.
Зарим өдөр тутмын сонин, телевизүүдээр Улаанбаатар-Эрхүүгийн чиглэлийн зорчигчийн галт тэрэгний тасалбарын үнэ 30 хувиар буурлаа гэсэн мэдээлэл цацагдсан нь уншигчдад эргэлзээ төрүүлээд байгаа билээ. Энэ талаар УБТЗ-ын Тээвэр эрхэлсэн орлогч дарга Ш.Эрдэнэбулгантай уулзаж, тодрууллаа. -Зорчигч тээвэр алдагдалтай тарифаар явдаг тухай байнга яригддаг. Гэтэл Улаанбаатар-Эрхүүгийн галт тэрэгний тасалбарын үнийг 30 хувиар бууруулсан тухай яриа гараад байна?
-2003 оны аравдугаар сард хийсэн Монгол-Оросын төмөр замуудын уулзалтаар ОХУ тал энэ чиглэлийн галт тэрэгний тасалбарын тарифыг 30 хувиар бууруулах шийдвэр гаргаж, өнөөдрийг хүртэл мөрдөж ирсэн. Харин өнгөрсөн зургадугаар сард хоёр улсын төмөр замын зорчигч тээврийн талаар хийсэн уулзалт дээр ОХУ-ын тал дээрх 30 хувийн хөнгөлөлтөө болиод билет купоныхоо үнийг 30 хувиар бууруулъя, гэхдээ плацкартын үнэд өөрчлөлт оруулалгүйгээр мөрдье гэсэн санал тавьсан. Уг нь Олон улсын суудлын галт тэрэгний зорчигчдын тасалбар дээрх хоёр хэсгээс бүрдэж, үндсэн үнэ нь гардаг л даа. Харин, бид нэгдүгээрт, “2003 оныхоо шийдвэрийг хэвээр үргэлжлүүлье хоёрдугаарт, та бүхний тавьсан билет купоныхоо үнийг 30 хувиар бууруулах саналыг дэмжье” гэсэн. ОХУ-ын тал энэ асуудлыг судалж үзээд ямар шийдвэр гаргахаа ирэх есдүгээр сарын 01-ний дотор мэдэгдье гэсэн хариу өгсөн. Ойрын өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа шиг зорчигчийн тасалбарын үнийг 30 хувиар бууруулчихсан юм байхгүй. Зөвхөн энэ чиглэлийн галт тэрэгний зорчигчийн тасалбарын үнэ бүрдүүлэлтэд зохицуулалт хийх тухай яриа явагдаж байна гэж ойлгох нь зүйтэй.
-Тэгэхээр зорчигч тээврийн тарифын алдагдлыг арилгах тухай асуудал нээлттэй хэвээр байгаа гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яахав. Манай улсын хувьд зорчигч тээврийн тариф байнга 30 орчим хувийн алдагдалтай явж ирсэн. Төр засгаас иргэдийнхээ амьжиргааны төвшинд сөргөөр нөлөөлнө гэж үздэгийн улмаас тариф нэмэхийг бидэнд зөвшөөрдөггүй. Бид ашигтай биш юм аа гэхэд алдагдалтай байхааргүй тарифыг зорчигч тээвэрт мөрдөх саналыг холбогдох газруудад хүргүүлээд байгаа. Төмөр замын тээвэр өөрөө бизнесийн өргөн хүрээтэй бас эрсдэлтэй үйл ажиллагаа. Тиймээс алдагдал хүлээгээд байхыг юу гэж хүсэх билээ. Гадаад орны төмөр замуудын хувьд зорчигч тээвэр нь алдагдалтай байдаг ч улсын болон орон нутгийн төсвөөс нөхдөг зарчим үйлчилдэг юм билээ. Засгийн газар бидний саналыг судлан үзэж, зохих шийдвэр гаргана гэдэгт найдаж байна.
Ш.Дүгэр
0 Сэтгэгдэл























