Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Сэтгүүлчид үзэг нэгтнийхээ төлөө нэгдлээ
“Шинэ дэлхий” телевизийн сэтгүүлч Б.Эрдэнэцогтын биеийн эрүүл мэндийн байдал болон түүний эмчилгээнд шаардлагатай зардлын талаар үзэг нэгтнүүд нь өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Мэдээ, сурвалжлагыг олон нийтэд түргэн шуурхай хүргэхийн тулд цаг нартай уралдан явдаг сэтгүүлчид энэ удаа мэргэжил нэгт нөхрийнхөө амь насыг аврахын тулд цаг, мөч, хором бүртэй уралдахаас өөр аргагүйд хүрчээ. Тиймээс тэд сайхан сэтгэлтэй монгол түмэн, үзэгч, уншигч, сонсогч олондоо хандаж тусламж хүсч байгаа ажээ.
Хэвлэлийн бага хурлыг Монголын сэтгүүлчдийн эвлэл болон “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл, “Шинэ Монгол” радио, “Монголын Үнэн” сонин, “Шинэ дэлхий”, ТВ9  телевизийн уран бүтээлч нөхөд нь санаачлан зохион байгуулжээ. Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид “Б.Эрдэнэцогт маань ид бүтээж яваа уран бүтээлч. “Ийгл”-ийн Эрдэнэцогт, ТВ9-ийн Эрдэнэцогт гэхээр олон нийт андахгүй. Эзэмшсэн мэргэжлээрээ, ажил хөдөлмөрөөрөө, уран бүтээлээрээ нэрлүүлнэ гэдэг сайхан. Харин өнөөдөр Б.Эрдэнэцогт маань хүнд өвчин тусаад байна. Нийгэм өвдөхөд сэтгүүлчдэд ханддаг. Сэтгүүлч хүн өвдөхөд нийгэмдээ хандаж байгаа нь энэ” гэсэн юм. “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн тэргүүн, “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч Ж.Мөнхбат “Б.Эрдэнэцогт олонд танигдсан сэтгүүлч төдийгүй авьяаслаг яруу найрагч. Тиймээс яруу найрагч, уран бүтээлч нөхөд нь сэтгэл зүрхээрээ нэгдэн андыгаа аврахаар боломж бүхнийг хайж байна. Монголын зохиолч, яруу найрагчид, сэтгүүлчид нэгдэх юм бол асар их хүч бий. Юуны өмнө “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн уран бүтээлч нөхөд нь хүн бүр 100 мянган төгрөгийг олж андынхаа эмчилгээний зардалд хандивлахаар болоод байна” хэмээсэн.
ТВ10 телевизийн захирал Ө.Отгонбаатар “Сэтгүүлчид нэгнийгээ эгнээнээсээ бид ойр ойрхон алдсаар байх юм гэж үү. Бидний ажил асар хүнд, стресс ихтэй, цаг наргүй хөдөлмөр. Энэ нь сэтгүүлчдийн эрүүл мэндэд нөлөөлж байна. Б.Эрдэнэцогтынхоо эмчилгээний зардлыг олохын төлөө МҮОНТ, ТВ10, ТВ9 гээд олон телевиз нэгдэн, өөрсдөөс шалтгаалах зүйлийг хийж, бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаа” гэлээ.
 Б.Эрдэнэцогтын биеийн байдлын талаар хэвлэлийн хурал хийхээс дөнгөж өмнөхөн Б.Эрдэнэцогтын ээж Б.Баасанжаргалын нэр дээр ХААН банкинд 5031681805 тоот хандивын данс нээсэн гэдгийг хэллээ. Данс дөнгөж нээсний дараа “Ардчилал” сонин, Assa.mn сайтын хамт олон үзэг нэгт нөхрийнхөө эмчилгээнд зориулан нэг өдрийн ажлын хөлсөө хандив болгон шилжүүлжээ. Мөн “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл, “Шинэ Монгол” радио, “Монголын үнэн” сонин, “Шинэ дэлхий” телевизийн хамт олон анхны хандивлагчид болсон байна. Түүнчлэн 155889 дугаарт мессэж илгээн сэтгүүлч Б.Эрдэнэцогтын эмчилгээнд хандив өргөж болох юм.  
0 Сэтгэгдэл
zaluu hun yagaad genet elegn ovdson yum bol... manaihan dandaa hooson shahuu olon elgen deeree arhi uuj tamhi tatdag ternees bolson yum boluu. hervee arhinaas bolson bol ter arhi viski zarsan barnuudiin ezed bas tuslamjiin garaa sungah l heregtei sanagdaj bna...
Хамгийн их уншсан