Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АВЛИГА, АГААРЫН БОХИРДОЛ, СТРЕССТЭЙ МОНГОЛ

“Bloomberg” агентлагийн мэргэжилтнүүд иргэд нь хамгийн их стресст ордог 74 орны жагсаалтыг гаргажээ. Жагсаалтыг гаргахдаа  хүн амын дундаж наслалт, агаарын бохирдол, ДНБ-ий нэг хүнд ноогдох хэмжээ зэрэг олон үзүүлэлтийг харьцуулсан болохоор анхаарлын гадна үлдээхийн аргагүй.
Ингээд энэ жагсаалтад Нигери  70,1, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс 70 оноо авч эхний хоёр байрыг эзлэн ард иргэд нь хамгийн их стресс, бухимдалтай явдаг орноор тодорчээ.
Харин манай улс Эль-Сальвадорын дараа  Гватемалын өмнө айргийн тавд багтсан байх юм.
Бид өөрсдийгөө социалист систем задран унасны дараа хамгийн богино хугацаанд ардчилсан тогтолцоонд шилжсэн, гадаадын асар их хөрөнгө оруулалт татаж эдийн засгийн өсөлт нь дэлхийд нэгд орсон, эрүүл мэндээс эхлээд хуулийн тогтолцоо гээд бүх зүйлээ дэлхийн жишигт хүргэхийн тулд бонд гарган сая саяар нь цацаж байгааг магтаад байдаг ч хөндлөнгийн мэргэжилтнүүдийн нүдээр харахад дэлхийн хамгийн стресстэй таван орны нэгд явж байдаг юм байна.
Ойлгомжтой болгох үүднээс үзүүлэлт тус бүрээр нь айргийн тавд багтсан  бусад оронтой өөрсдийгөө харьцуулж үзье.

100 мянган хүнд ноогдох хүн амины хэргийн гаралт

Энэ үзүүлэлтээрээ манайх айргийн тав дотроо хамгийн бага буюу 8,7 оноо авч. Харьцуулахад Нигери нь энэ үзүүлэлтээрээ 12,2, Өмнөд Африк 31,8, Сальвадор улс 69,2, Гватемал 38,5 оноо тус тус авсан болохоор ямар ч байсан энэ үзүүлэлтээрээ манай улсын иргэд стресст ороод байх хэмжээнд ороогүй юм байна. Гэхдээ олон сая хүнтэй, олон зуун үндэстэн ястантай, гэмт хэргийн бүлэглэлүүдээрээ дэлхийд толгой цохидог Оросын энэ үзүүлэлт 10,8 оноо байх юм. Тэрбум гаруй хүнтэй, мөн л олон үндэстэн ястан амьдардаг Хятадад энэ үзүүлэлт ердөө 1,0 байна.

ДНБ-ий нэг хүнд ноогдох үзүүлэлт

Энэ үзүүлэлтээр манайхыг 4213 ам.долларын орлоготой гэж үзэж. Хүн ам нь хамгийн стресстэй Нигерт энэ үзүүлэлт  1676 ам.доллар бол Өмнөд Африкт 7257 ам.доллар болсон байна. Тэгэхээр ямартай ч ДНБ-ий нэг хүнд ноогдох хэмжээгээр бид айргийн тав дотроо дээрээсээ хоёрт орж. Энд мөн л хүний тоо ихээхэн нөлөөлнө гэдгийг мартаж болохгүй. Тэрбум гарсан хүн амтай болохоор манай урд хөршийн энэ үзүүлэлтийг 6629 ам.доллар гэж тогтоосон байгааг анхаарахгүй орхих аргагүй юм.

Орлогын тэгш бус байдлын коэффицент

Жини коэффицент гэгддэг энэ үзүүлэлт бага байх тусам орлогын хуваарилалт тэгш байна гэж үздэг. Ямар ч байсан манай улс орлогын тэгш бус байдлын үзүүлэлтээрээ айргийн тав дотроо хамгийн бага буюу 36,5. Манай улсын ард орсон Гватемалын энэ үзүүлэлт нь бүр 55,1 байна. Харьцуулахад, ард иргэд нь хамгийн бага стресстэйгээр тодорсон Норвегийн энэ үзүүлэлт 25.0. Гэхдээ яах вэ Өмнөд Африк энэ үзүүлэлтээрээ 63,1 оноо авч биднээс хол доогуур байгаад баярлах болж байна. Дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж байгаа эдийн засгийн нэг, бүс нутгийнхаа хамгийн хүчирхэг орны нэг Өмнөд Африкийн бүгд хүлээн зөвшөөрдөг шүү дээ.

Авлигын оноо

Энэ үзүүлэлт дээр оноо их байх тусам авлига бага байхаар мэргэжилтнүүд авч үзсэн байна. Ингэхэд авлигын үзүүлэлт хамгийн өндөр буюу авлига хамгийн багатай орноор 90 оноо авсан Финлянд шалгарсан бол Венесуэл энэ үзүүлэлтээрээ 19 оноо авч хамгийн их авлигалд автсан орноор тодорч. Харин манай улсын хувьд 36 оноо авснаар ямар ч байсан Оросын дээр гарч айргийн тавд орсон ч 38 оноо авсан Сальвадороос доогуур орсон байх юм. 39 оноо авсан Хятадаас бүр ч дор. Дундаас бага зэрэг л дээгүүр үзүүлэлт гэсэн үг. Яаж ч бодсон хангалтгүй.

Ажилгүйдлийн үзүүлэлт

Хөдөлмөрийн чадвартай хүн амын дундах ажилгүйдлийн төвшнөөрөө манайх 6,1 хувь гэсэн нь үзүүр түрүү авсан хоёр орны дараа орж хүрэл медаль авлаа. Манай урд ба хойно орсон хоёр улсын ажилгүйдлийн төвшин арай л бага юм. Олон тэрбумын хөрөнгө оруулалт татаж, том үйлдвэр, барилга байшин баригдаад байдаг атлаа энэ бол ичмээр үзүүлэлт.

Хотуудын агаарын бохирдол

Хүн амынх нь дийлэнх нь Улаанбаатартаа төвлөрч байдаг болохоор энэ гарцаагүй чухал үзүүлэлт. За тэгсэн энэ үзүүлэлтээрээ л манайх айргын тав дотроо төдийгүй дэлхийд тэргүүлж 279 оноо авсан байна. Энэ жагсаалтад хотын агаараар манайхаас дараа орсон улс нь  Пакистан, Египет.

Хүн амын дундаж наслалт

Энэ үзүүлэлтээрээ манай улс хамгийн их стресстэй таван улсын дундаа гуравдугаар байранд оржээ. Дундаж наслалтаараа Сальвадор, Гватемал хоёр нь манайхаас илүү. Харин дундаж наслалт 58-тай Өмнөд Африк дөрөвдүгээрт, дундаж наслалт 53-тай Нигери адагт орсон байна. Харьцуулахад дундаж наслалт хамгийн өндөр орноор Швейцарь шалгарчээ. Энэ улсын иргэдийн дундаж наслалт 83.  Манайхан энэ үзүүлэлтээрээ 74 орноос доороосоо зургадугаар байранд орсон байна.
Энэ бүхнээс үзвэл манайх дийлэнх үзүүлэлтээрээ айргын тав дотроо төдийгүй энэ хэдэн улс дотроо гол төлөв алтан дундаж. Хамгийн их доош нь татсан гурван үзүүлэлт агаарын бохирдол, хүн амын дундаж наслалт бас авлига. Энэ гурваас болоод л монголчуудыг дэлхийн хамгийн хамгийн стресстэй, бухимдалтай ард түмэн гэж хүлээн авч байна гэж болно.
Хачирхалтай нь хамгийн их хараал идээд байдаг авлигын үзүүлэлт харьцангуй гайгүй гэж болно. Мундаг орнуудтай харьцуулаад хэрэггүй ч цаашдаа авч байгаа арга хэмжээг улам чангатгах хэрэгтэй нь эндээс харагдаж байна. Ард олны бухимдлыг намжаах гэж ёс төдий шийтгэдэг, нөгөөх нь хэдэн сар эсвэл хоёр жил суусан болж гарч ирчихээд мөнгөө аваад Америк, Европ, Канад руу гардаг нь бараг хэвийн үзэгдэл болсон тухай яригдаж байгаа нь үүний нэг гэрч биз.
Хүн амын дундаж наслалт мөн л түгшүүртэй үзүүлэлт. Бид байнгын дайн тулаан, өвчин, өлсгөлөнд нэрвэгдэж байдаг Африкийн хэдэн ядуу орны иргэдээс арай л өндөр насалдаг гэдгээр өөрсдийгөө хуурах л үлдлээ. Нөгөө дэлхийн жишигт хүрсэн анагаах ухаан, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хүчилнэ, ногоон технологийг нэвтрүүлнэ гэдгээ үсгээр цаасан дээр биш үйл хэргээр амьдрал дээр гүйцэтгэхгүй бол ч болохоо байж магадгүй л юм.
Харин агаарын бохирдлын хэмжээ бүр хэрээс хэтэрчээ. Туркэд хэдэн онд хэн нь ч зохиосон юм бүү мэд, баахан зуух оруулж ирээд гүйцэд шаталттай болно агаарын бохирдлын хэмжээг багасгана гээд тэрбумаар нь цацсан ч сахил хүртээл шал дордов гэгчээр болсон нь илт. Тэгэхээр гүйцэд шаталттай зуухандаа утаа шүүгч байрлуулах гэж нэлээд хэдэн тэрбумын хаях л үлдлээ.
Агаар муу байна гэж стресст ороод, стресс ба бохир агаараас болж эрүүл мэнд доройтон дундаж наслалт нь багасаад, үүнээс болж улам бухимдан дахин стресст ороод байхад бүгд аваад байхад би авна гэж авлига нэмэгдээд... Нэг ийм мухар тойрог үүсэх вий дээ..
Одоо бас ямар рейтинг гарч ирэх бол доо?

Б.Бадрал

0 Сэтгэгдэл
С вирус тээгч бөгсний цагаан хорхойтой үндсрхэг эх оронч баг өмссөн хийрхэгч луйварчдын тоо тасралтгүй өсч байна гэдгийг нэмж оруул. Мэргэжлийн чадвар байхгүй нөөцөө дууссан бүхэн монгол дээлэн дор нуугдаж Монгол Могол Чингис гэж гуаглахыг амьдрах аргаа болгож байна. Тэнэгрэлт хязгаар алга. Хоцрогдсон ард түмэн гэжэ хоцрогдсон тэнэгүүдийг хэлдэг үнэн юмдаа
ungutshun, ungu mungu, gyalgar tsyalgar deel huvtsas umsuud tenger zayatai gej hudlaa uursduu uursdiiguu huurgudugtuu dugnelt hiij nudee neetsgeey
Hun amyn tal huvi ni Elegnii C virustei ba delhiid negdugeer bairand yavaa
eooe unshihaas durgvi hvrch bna duusgaj chadsangvi daramtgvi stressgvi amidarbal mgl doo ochimoor bhiim mgl hezee ard tvmniihee tuluu bhiim boloo
МӨНГӨ ҮХЭР ЧӨТГӨР
Bat-Uul bol erduu bi ingene , tegne gesen bol teriigee sain bodoj bolovsruuldaggui shuud dan gantsaaqraa shiidver gargdag teneg hun baina, tegeed bas olonhiin sanalaar geed baiga ym! hudalaa yaj tegj chadaj bna daaa!!!!! sonin , setguuleer duuren eserguutsen humuus baisan , ter bugdiig shuud ul tooson. iim humuus turuus buuval bolno doo
uls oron min devjeed baina hugjuud baina geed ongirood baidag Elbegdorjoo yu bodoj bainaa? ter moritoi erunhiilugch gej uuriiguudelhiid reklamdahaasaa umnu ta ard tumniihee tuluu ajiluul yasan ym!!!!!! hiih ymgui humuus l uuriiguu reklamdaj yavdag ym daa. Bat-uuliigee har yu hiij baina, bas hushuu dursgal bulgahaas uur ym medehgui bas 1 medleg , bolovsrol ch baihgui , uhaan uhamsaraa ulandaa gishgsen hund surtaltan
Одоо яая гэхэв дээ ? Тодорхой л байсан шдээ ? Уусан архи олоогуй монгондоо мансуурсны гай даа?
Одоо яая гэхэв дээ ? Тодорхой л байсан шдээ ? Уусан архи олоогуй монгондоо мансуурсны гай даа?
Хамгийн их уншсан