Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Хилийн цэргүүд ур чадвараа харууллаа
Монгол Улсад Хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойн баярын цэргийн ёслолын жагсаал өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.
Улсынхаа хил хязгаарыг сахин хамгаалах амин чухал үүрэгтэй энэ салбарынхны ой энэ өдрүүдэд тохиож, өчигдөр ойн баярын хүндэтгэлийн концерт, хүндэтгэлийн хурал, мөн түүхт ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнг нээсэн юм. Тэгвэл өнөөдөр ёслолын гол арга хэмжээ болох Төв цэнгэлдэх хүрээлэн дэх цэргийн ёслолын жагсаал болон хилчдийн үзүүлэх тоглолтыг ард олондоо толилуулж байна. Цэргийн ёслолын жагсаалд хилийн цэргийн анги нэгтгэлүүдээс гадна ахмад хилчид, хилийн цэргээр овоглосон тамирчид, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид гээд энэ их айлд багтдаг бүхэн оролцсоны дээр орчин цагийн хилийн техник хэрэгслийг дэлгэн үзүүлсэн юм. Цэргийн ёслолын дараа хилчдийн ур чадварыг илтгэх гардан тулаан, албаны нохдын үзүүлэх тоглолт, хил зөрчигчдийг хэрхэн саатуулж буйг харуулсан тоглолт зэргийг толилуулсан нь үзэгчдийн сонирхлыг их татлаа.  Энэхүү ёслолын арга хэмжээний дараа ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болох юм байна.






0 Сэтгэгдэл
Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ойн баярын мэндийг хилчид, албан хаагчид, оффицерууддаа тэдний гэр бүлд хүргэе, Эх орны минь хил амгалан байг, Хил бол улсын тусгаар тогтнол билээ
brix гээд юу хэлээд байнаа архи юмуу пиво юмуу энд тэнд орохоор брикс байна ууу гээд байх юм
Khiliin tsereg unekheer khuchirkheg boljee . gaikhamshigtai bna . bayr khurgie
Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ойн баярын мэндийг хилчид тэдний ар гэр,ахмадууд,яг одоо хилээ манаж яваа бор цэргүүддээ дэвшүүлж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Ямар хүмүүс вэ гэдгийг өнөөдөр ард түмэндээ харууллаа.Баяр хүргэе.Бага уугаарай
Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ойн баярын мэндийг хилчид тэдний ар гэр,ахмадууд,яг одоо хилээ манаж яваа бор цэргүүддээ дэвшүүлж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Ямар хүмүүс вэ гэдгийг өнөөдөр ард түмэндээ харууллаа.Баяр хүргэе.Бага уугаарай
Хамгийн их уншсан