Э.Батшугар: Цаасан И-баримтыг халж бүрэн цахимжуулах ажлыг эхлүүллээ
Дулаалгын төсөл хэрэгжиж эхэллээ
Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
НБОГ-ын улсын байцаагч Б.Энхжаргал Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний халз буудлагын төрөлд алтан медалийн эзэн боллоо
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМЫН ОРОН НУТАГ ДАХЬ АНХНЫ ТОМИЛОЛТ
Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай
“Элсэн манхны баяр-2025” арга хэмжээ 7 дахь жилдээ зохион байгуулагдана
Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна
Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ
Чингэлтэй дүүргийн 11, 12-р хорооны иргэдийг санал хураалтад урьж байна
УИХ-ын хаврын чуулганаар батлагдсан “Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр”, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил амжилттай үргэлжилж байна. Эхний ээлжинд дахин төлөвлөлтөд оруулахаар төлөвлөсөн 12 байршлын 6 байршилд төслийн ажил эхэлсэн бол нэмээд хоёр байршилд төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүд шалгарч, бэлтгэл ажлаа хангаж байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл нь иргэдийн санаачлага, дэмжлэг дээр тулгуурлаж хэрэгжиж буй түүхэн бүтээн байгуулалтын ажил бөгөөд тухайн нэгж талбарт төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийг оршин суугч иргэдийн дэмжлэгтэйгээр сонгон шалгаруулж байгаа билээ. Сонгон шалгаруулалтыг санал хураалт авах хэлбэрээр зохион байгуулж, иргэдэд санал болгосон аж ахуйн нэгжээс олонхийн дэмжлэг авсан нь төсөл хэрэгжүүлэх эрхтэй болж, иргэн аж ахуйн нэгжийн хооронд хийгдэх 2 талын гэрээг байгуулах боломжтой болно. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан ЧД-ийн 10,11-р хорооны иргэд Дэнжийн мянга орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах санал хураалт 07 сарын 20-ны өдөр болох гэж байна. Тухайн нутаг дэвсгэрт төсөл хэрэгжүүлэхээр саналаа ирүүлсэн “Зос трейд” ХХК оролцох бөгөөд тухайн хороодод амьдарч буй газар өмчлөгч, ашиглагч, эзэмшигч нарт Гэр хорооллын орон сууцжуулах төслөөс урилга хүргүүлжээ. Санал хураалт 07 сарын 20-ны 09-19 цагт ЧД-ийн 11-р хорооны байранд болно. Чингэлтэй дүүргийн 10, 11-р хорооны иргэдийг нийслэлийн түүхэн бүтээн байгуулалтын ажлын анхдагч болж, цаг хугацаа алдалгүй ажлаа эхлүүлэх боломжийг бүрдүүлэх санал хураалтад идэвхитэй оролцохыг урьж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл