Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ажиглалтын камерт өртөхгүй байх таван арга

Техник технологи хөгжиж, хаа сайгүй ажиглалтын камертай болсон нь гэмт хэрэг зөрчлийн тоог цөөрүүлж нийгмийн хэв журмыг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Одоо манай цагдаагийнхан гудамж замын хөдөлгөөнд оролцох үедээ зөрчил гаргасан жолоочийг камерын дүрс бичлэгээс хараад гэрийн нь хаягаар торгуулийн нэхэмжлэл явуулж байх болж байна. Хөдөлгөөнд оролцох үедээ таны санамсаргүй үйлдсэн зөрчлийн төлөөс хэзээ ч хамаагүй гэрт чинь” хүрээд очих” нь.  Одоо жолооч нарын хувьд ийм нэхэмжлэл байн байн аваад байхгүйн тулд ажиглалтын камераас “зугтаах” л үлдэж байх шив дээ. Камерт өртөхгүй гээд машинаа унахгүй байлтай биш.
Ажиглалтын камерт өртөж, торгуулийн мөнгөний нэхэмжлэл авахгүй байх хамгийн шилдэг, цорын ганц арга бол хотын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөх л дөө. Гэхдээ алив юманд арга чарга байдаг даа. Улаан цайм том осол гаргачихаагүй бол шүү дээ.
Ажиглалтын камерт өртөхгүй байх талаар оросын жолооч нарын “боловсруулсан” таван арга энэ байна.
    1.    Радар-детектор. Үүнийг “анти радар” буюу радарын эсрэг гэдэг ч энэ нь тийм биш. “Антирадар” бол замын ажиглалтын камеруудын ажиллагаанд сөрөг нөлөөлөл үзүүлдэг, тэгээд ч өндөр үнэтэй төхөөрөмж. Өөрөөр хэлбэл дохиог саармагжуулдаг. Гэхдээ үүнийг хэрэглэхийг хуулиар хориглосон.
Харин детектор бол өөр төхөөрөг. Энэ бол ердөө л ажиглалтын камер ойртож байгааг танд мэдээлэх үүрэгтэй багаж. Тэгээд ч ийм төхөөрөг ашиглахыг хуулиар хориглоогүй.

    2.    Гар утсандаа “Яндекс”-ын дохиоллын программ суулгах. Энэ мөн л замын хөдөлгөөний нөхцөл байдлыг төдийгүй ажиглалтын камер ойртож байгаа тухай мэдээллийг таньд өгнө. Мэдээж үүний тулд гар утсандаа интернет суулгаж, тухайн программын төлбөрийг үүрэн телефоны оператортоо төлсөн байх шаардлагатай. Харин манайд замын хөдөлгөөний талаарх ийм мэдээлэл интернетэд хараахан байхгүй л болов уу.

    3.    Навигатор. Энэ бол зүгээр л ажиглалтын камер хаана хаана байрлуулсныг мэдэж байх гэсэн үг. Манайх шиг замууд нь камер бүү хэл тэмдэг тэмдэглэгээ багатай оронд ажиглалтын камер хаана хаана байдгийг мэдээд авахад нэг их зардал орохгүй.

    4.    Машины урсгалд холилдох. Дээр өгүүлсэн гарын дорхи материал тоног төхөөрөмж байхгүй бол машиныхаа дугаарыг камерт мэдрүүлэхгүйн тулд олон машины урсгалд орох нэг арга байна. Камер хаана байгааг мэдэж байгаа бол, машин чинь ямар нэгэн зөрчилтэй бол олон машины урсгалд орж дугаараа харуулахгүй байж нэг болох юм даа.

    5.    За тэгээд хамгийн найдвартай арга бол ямар ч зөрчил гаргахгүйгээр, хурд хэтрүүлэхгүй байх явдал даа. Мэдээж хот орчин, хөдөөгийн замд ямар хурдтай явахыг замын хөдөлгөөний дүрэмд заагаад өгчихсөн болохоор үүн шиг амар юм гэж үгүй.

Ц.ХАС

0 Сэтгэгдэл
Сайхан наадаж сайхан шоудаж байна уу миний ард түмэн сэтгэлийн гал халуун хөөрөлтэй,сэтгэцийн ихээхэн өөрчилөлттэй болсон миний ард түмэнийг амьдралын бодит үнэн, эх ороны эрх ашигаас анхааралыг нь холдуулаж элдэв шоу өнгөцхөн үндэсний үзэлээр хөөрөгдөн тархийг нь их л угааж байна даа та нар минь тухтай суугаад нэг бодооч онгөрсөн жилүүдэд амьралын чанар өрхийн бодит орлого чинь яаж өсөв, ус нутаг газар шороо чинь ямар болов, монголд хятадын нөлөө яаж өсөв, хүний эрх эрх чөлөө ямар байна ултай суурьтай бодож үзээч, авилага багассан уу үгүй шүү дээ үнэндээ монголд авилага өгч үзээүй хүн үгүй төрийн нэр зүүсэн бүхэн өөр өөрийн хэмжээнд гар харж байна гар цайлгахгүй бол таны ямарч ажил бүтэхгүй тэд харин өнгөн дээрээ бол хачин шудрага гэмгүй царайлна энэ бүхэнийг мэддэг хирнээ ард түмэн бид хүлцэнгүй царайлж худлаа дээдсийн ам дагуулаж хошигролдно хэдэн тэр бум идсэн цагаан захтанууд нам ялбал хэргээс мултрана харин жирийн иргэн танд юм бүгд хууль дүрмээр хориотой дахиад ч олон шийдвэр гарч хүрээг чинь хумина та ялсан намын гишүүн биш бол хэн нэгний бөгсийг долоогоогүй бол хэн ч биш танд ажил олдохгүй таны бизнес хөгжихгүй одоо монголд ёс номоороо бүтдэг зүйл үгүй болсоныг ойлгохгүй байна гэжүү улсын наадам гэж хөөрцөгдөж та нарын махаа идэж тушаасан татвараас -2 тэр бум төгрөг салхинд хийслээ үүнээс ард танд юу оногдов хэдэн халтар хүүхдээ чирч цэнгэлдхийн шороонд хөлсөө гоожуулаж тэмээний буюу эсвэл хамгийн хямд махны хаягдлаар хийсэн хуушууранд хэдэн төгрөгөө үрээд л өнгөрсөн наадламын асар зочны гэрт морилох нь бүү хэл ойртох ч эрхгүй нохой шиг хөөгднө биз тэр 2 тэр бум төгрөгөөс та нарт юу оногдов сайн бод тэр их мөнгөөр дарга даамал тэдний хамсаатангууд эрх хүүхэд хатадаа зугаалуулаж тарган хоньны мах гадны тасаг идээ ундаагар ходоодо баярлуулаж харин бидэнд айрагны сав угаасан цийдэм ч олдоогүй шүү дээ харин хөөрч шоудаж байгаад ирхэд чинь хэргэлдэг цахилгаан иддэг талхны чинь үнэ суга нэмэгсэн байна ха ха үг хатуу ч үнэн юм шүү уучлаарай
Хамгийн их уншсан