Э.Батшугар: Цаасан И-баримтыг халж бүрэн цахимжуулах ажлыг эхлүүллээ
Дулаалгын төсөл хэрэгжиж эхэллээ
Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
НБОГ-ын улсын байцаагч Б.Энхжаргал Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний халз буудлагын төрөлд алтан медалийн эзэн боллоо
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМЫН ОРОН НУТАГ ДАХЬ АНХНЫ ТОМИЛОЛТ
Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай
“Элсэн манхны баяр-2025” арга хэмжээ 7 дахь жилдээ зохион байгуулагдана
Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна
Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ
Алдаж болохгүй арав хоног
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдах иргэдийг нийгмийн даатгалын байгууллага бүртгэж эхлээд зургаан сарыг ардаа орхижээ. Уг хуулийн иргэдэд үзүүлэх ач тус нь 1990-2000 оны хооронд ажилгүй байсан үеэ нөхөн тооцуулж даатгалд хамрагдах боломж нээгдсэн.
Харин хуульд хамрагдаж ажилласан жилээ нөхөн тооцуулах иргэдийн материалыг ирэх сарын 1-н хүртэл хүлээн авах юм. Энэ хугацаа хаяанд ирсэн тул дүүргүүдийн Нийгмийн даатгалын хэлтэсүүд нэлээд ачаалалтай ажиллаж эхэлжээ. Иймээс хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэсээр орж байдал ямар байгааг сурвалжиллаа. Өдрийн 13:00 цагийн үед тус газарт очиход урт дараалал угтан авсан юм. Иргэд Нийгмийн даатгалын хэлтсийн үүдэнд болон дотор талд нь хэдэн эгнээ болон дугаарлан зогсож байлаа. Хажуу хананд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдах иргэдийн материалыг наймдугаар сарын 1-н хүртэл хүлээн авна гэдгийг тодоос тод бичиж өлгөжээ. Олон хүн чихцэлдэж дотор бүгчим халуун байгааг ч хэлэх үү даатгалын байцаагч нар бухимдаж зарим мэдээлэл авах гэсэн иргэн хэнээс асуухаа мэдэхгүй энэ тэрүүгээр алхана.
Мэдээллийн ажилтан гэсэн тусгай хүн байхгүй учир иргэд бие биенийхээ амыг харж хэн юу гэхийг чагнана. Үүний хажуугаар 100 төгрөгийн маягтыг 500 төгрөгөөр дамлах наймаа ч цэцэглэжээ. Энэ үеэр өөрийгөө С.Цэрэн хэмээн танилцуулсан ахмад настан “Энэ хууль гарсанд иргэн бид баярлаж байгаа. Нэг ч гэсэн жилийг ажилласнаар бодуулж даатгалаас нөхөн төлбөр авах нь амьдралд минь хэрэгтэй шүү дээ. Гэхдээ энд миний мэдэхгүй олон асуудал байна. Миний ажиллаж байсан цэргийн анги татан буугдснаас болж, цэргийн албанаас 1992 онд халагдаж улмаар цэргийн алба хаасны хувь тэнцүүлсэн тэтгэврийг 2008 онд тогтоолгосон. Иймээс тэтгэвэр тогтоолгохын өмнөх буюу 1992 оноос 2000 оны хоорондох ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж болох болов уу гэдгийг лавлах гээд л явж байна. Энд хөл, толгой нь олдохгүй хэцүү л байна даа” хэмээн ярьсан юм.
Харин Л.Даваасүрэнгийн хувьд 2005 онд тэтгэвэрт гарсан бөгөөд 1998 оноос хойш ажилгүй байжээ. Иймд дээрх хугацаагаа нөхөн тооцуулж болох эсэх талаар тодруулахаар ирсэн гэнэ. Ийнхүү дугаарласан иргэдийн ихэнх нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдаж болох эсэх талаар тодруулахаар ирсэн байв. Мөн материал авах хугацаа хаяанд ирсэн тул алдаж болохгүй арав хоног хэмээн ярих нэгэн ч байлаа. Өнөөдрийн байдлаар хуулийн хүрээнд сая орчим иргэнд ажилласан жил дээр нь 10 жил хүртлэх хугацаа нэмэгдэх боломжийг нээж өгөх юм. Ажилласан жилээ нөхөн тооцуулсан нэмэгдлийг 2014 оны нэгдүгээр сарын 1-ээс олгож эхэлнэ.
Д.БААСАНСҮРЭН: Өдөрт 600 гаруй иргэнд үйлчилж байна
Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Д.Баасансүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Дүүргийн хэмжээнд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд иргэд хэр хамрагдаж байна вэ. Нэлээд ачаалалтай байгаа харагдлаа?
-Манай дүүргийн хувьд 270 гаруй мянган хүн амтай. Бид эдгээр иргэний 30 гаруй хувь нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдах магадлалтай гэж үзсэн. Гэвч одоо бараг хүн бүр ирж энэ даатгалд хамрагдахыг зорьж байна. Иргэдэд мэдээлэл сайн хүрсэн гэж ойлгож байгаа. Маш том компанит ажил өрнөж байна шүү дээ.
-Өдөрт ойролцоогоор хэдэн иргэний материалыг хүлээн авч байна вэ. Одоо хэдэн иргэний материалыг хүлээж аваад байна вэ?
-Өдөрт ойролцоогоор 600 гаруй хүнд үйлчилж байгаа. Энэ тоо өдөр ирэх бүр нэмэгдэж байна. Одоогоор 20 мянга гаруй иргэний материалыг хүлээн авсан. Хуулийн хэрэгжилт наймдугаар сарын 1-нд дуусах учраас иргэд өмнөх саруудаасаа илүү ирэх болсон. Иймээс бид иргэддээ чирэгдэл үзүүлэхгүйн үүднээс нэг, хоёрдугаар давхрын байцаагчдаа даатгал дээр ажиллуулж байна. Мөн гадаа ширээ тавиад материалыг нь хүлээн авдаг. Долдугаар сард амралтаа авах ёстой ажилчдадаа амралтыг нь олголгүй илүү цагаар 18:00 цаг хүртэл иргэдийн материалыг хүлээж авч байна.
-Иргэдийн материал буцаж байгаа тохиолдол хэр гарч байна вэ. Хүндрэлтэй асуудал байна уу?
-Иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрээ хаячихсан олон иргэн байдаг юм байна. Гэтэл тэр хүмүүсийг лавлагаа аваад ир гээд явуулахад лавлагаа нь 14 хоногийн дараа гарах жишээний хүндрэлтэй асуудал бий. Лавлагаа олгож байгаа байгууллага нь иргэдэд лавлагааг нь хоёр, гурван хоногт олгохгүй бол давхардал үүсэх эрсдэл өндөр байгаа харагдсан. Мөн тухайн үед хоёр, гуравдугаар ангиасаа сургуулиас завсардсан иргэн асар их байдаг юм байна. Энэ иргэдийг гараар нь өргөдөл бичүүлж нэгдсэн маягт бөглүүлж иргэдэд аль болох хүндрэл учруулж олон газар явуулахгүйгээр л энэ ажлыг зохион байгуулахыг хичээж байна даа.
-Энэ ажлын үр дүн гарч байна уу. Ачаалал ингээд нэмэгдээд байвал ямар арга хэмжээ авах вэ?
-Нэгдүгээр сараас хамрагдсан иргэдийн батламжууд эхнээсээ ирж байна. Өчигдөр гэхэд 500 батламж ирлээ. Энэ компанит ажил он дуустал эрчтэй үргэлжлэх шинжтэй. Бид үндсэн ажлаасаа гадна ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох ажлыг гүйцэтгэж байна. Ажилчдаа хэзээ амрааж ямар зохион байгуулалттайгаар цаашдаа ажиллахаа төлөвлөсөн юм одоогоор алга.

Б.Мягмар
0 Сэтгэгдэл