Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Лениний хөшөөгөөр эхэлсэн “өшөө авалт” ардын хувьсгалаар түүчээлж Сүхбаатарын талбайд ирлээ

Ардчилсан засаглал баталгаажиж Э.Бат-Үүл дарга хотын өнгө төрх нүүр царайг өөрчилж байгаа гэдэгтэй хүн болгон санал нийлэх биз.Тэрчлэн УИХ, Засгийн газрыг бүрдүүлсэн АН-ынхныг ч ажил хийж байгаа юу гэвэл хийж байгаа гэж хариулах нь дамжиггүй. Үнэхээр ч ажил хийж байгаа. Гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах ажлыг эхлүүлсэн, инфляцыг бууруулсан, найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгож эхэлсэн, зам засвар, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж байгаа гээд сайшаах зүйл олон байна.
Харин сайны хажуугаар саар гэгчээр АН-ынхан өнгөрсөн бүх үе рүүгээ нулимаад байна уу, эсвэл өс хонзон аваад байна уу гэлтэй аашлах болов.
Э.Бат-Үүл баатар хотын дарга болонгуутаа л Улаанбаатар зочид буудлын өмнө байрлаж байсан Ленин багшийн хөшөөг буулгаж хаясан. “Бид ардчилсан улс. Коммунист улсын удирдагчийн хөшөө бидэнд хэрэггүй” гэж хэлээд л авч хаясан. Нэг талаас түүний хэлдэг зөв. Гэхдээ ардчилсан улсад коммунист хүний хөшөө байлаа гэхэд ямар гор тарив. Тэр шавар хөшөө болохоос биш монголын иргэдийн амьдралыг лавтай удирдаагүй. Чанх урагшаа харсан чигтээ л зогсож л байсан. За энэ ч яахав. Нэгэнт аваад хаячихсан зүйл.
Гэтэл ард түмэн баяр наадамдаа бэлдэж эхлэхэд нь УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч нь баяр наадмын хөтөлбөрөөс “Ардын хувьсгал” гэдэг үгийг авч хаяна гээд бөөн хэрүүлийн алим тарив. Нэгэнт 91 жилийн турш Ардын хувьсгалын ой гээд тэмдэглээд ирсэн зүйлийг авч хаяна, хаяхгүй гэж маргаад ч яах билээ. Баяр наадмын хөтөлбөр, урилга, заллагадаа тэр үгийг авч хаясан ч олон жилийн турш тэмдэглэж ирсэн тэр үгийг иргэдийн оюун санаанаас авч хаяж чадахгүй нь лавтай.
Уг нь баталсан хуульд нь цагаан дээр хараар “Ардын хувьсгал” гэдэг үг байсан. Гэвч Хууль зүйн сайд Н.Нямдорж орондоо хууль зассан гэдэг шиг УИХ-аар баталсан хуулийг нь Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан нь засаад орхидог болж гээд л бөөн хэрүүл болсон. Ингэж хэрэлдэж хэрэлдэж баяр наадмын өдрүүдэд “Ардын хувьсгал” гэдэг үгийг нь хэлдэг нэг нь хэлж, хэлэхгүй нэг нь хэлэхгүй л байна лээ. Гэхдээ энэ үгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлж байна билээ. Тэгэхээр ямартай ч үгсийн сангаас бүр мөсөн устгаагүй нь лавтай. Цаашид хэрэглэх эсэхийг дараагийн наадмаар л шийднэ биз.
Ийн асуудал дөнгөж намдаж эхлэх үед Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгоно гээд бас л бөөн хэрүүл үүсгэлээ. ИТХ-ын тэргүүлэгчийн хурлаар шийдсэн гэх. Хэрэлдэх дуртай манайхан өглөөнөөс үдшийн бүрий болтол унтан унтатлаа л хэрэлдэж байна. АН, МАН-ын фанатууд нь твиттерээр хэрэлдээд л... Зөв буруу гэж шүүгээд л...
Зарим нь ч үүнийг тоглоом, шоглоом болгож байх жишээтэй. Саяхан манай нэг найз над руу утасдаж байна. “Миний найз ирж Чингис айраг уу. Найз нь Чингисийн өргөөндөө байна” гэж ярих жишээтэй.
Олон жилийн турш Сүхбаатарын талбай гэж нэрлэж ирсэн энэ талбайн нэрийг өөрчилж, хууль баталсан ч иргэдийн сэтгэлд хоношсон тэр нэрийг арилгаж чадахгүй. Чингисийн талбай гэж хэлсэнгүй, хууль зөрчлөө гэж барьж хорьсон ч тархинд минь суусан Сүхбаатарын талбай гэдэг нэрийг баллуурдаж чадахгүй.
Тэгэхээр хийх ажил мундсан биш ингэж элдэв янзын хөшөөнд уураа гаргаж, нэр усыг нь хусах ажил хийгээд хэрэг байна уу. Энэ мэт ажлыг чинь харахаар АН-ынхан ажил хийж байгаа бус өшөө аваад байгаа юм шиг харагдаад байна. Учир нь, Лениний хөшөөгөөр эхэлсэн өшөө авалт чинь Ардын хувьсгалаар түчээлээд Сүхбаатарын талбайд бууж байх шиг байна.
Энэ өшөө авалт уу, эсвэл шинэчлэл үү..

Д.Намнан

0 Сэтгэгдэл
21онтой холбоотой юм бол Бароны хөшөөг босгож, Барон Унгерний талбай гэж нэрлэе л даа.
21онтой холбоотой юм бол Бароны хөшөөг босгож, Барон Унгерний талбай гэж нэрлэе л даа.
21онтой холбоотой юм бол Бароны хөшөөг босгож, Барон Унгерний талбай гэж нэрлэе л даа.
Залуу.ком болимоор юм.Өнөөдөр Монгол оронд Ардчилал ялаад,үг хэл үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээд хэдэн жил болж байгааг мэдэж байгаа биз дээ.Нэг хөшөө талбайгаар битгий улс төр хийгээд байлдаа. Залууст зориулсан сайт байж,тэдэнд зориулсан хэрэгтэй мэдээ мэдээлэлээр тархи толгойг нь цэнэглэж байвал зүгээр юмсан.Өнөөдөр Их эзэн Чингэс хаан,Д.Сүхбаатар жанжинаа мэдэхгүй залуус олон байна.Тэдэнд та бүхний бүтээлч санаа санаачлага хэрэгтэй.
АН-ханд үүнээс өөр хийж чадах зүйл байхгүй л дээ. Ямар ч жижижгхэн сэтгэхүйтэй юм, яасан ч их олноо доромжилж басамжилдаг юм. Үнэн юм үзээгүй жижигхэн гарууд байнаа, дэндүү юм үзээгүй улсууд байдаг юм байна. Юу ч яриад хэлээд бичээд огт хэрэггүй ш дээ ийм юм үзээгүй улсуудад, өөр яаж балайрахыг нь хараад хүлээгээд л байж байхаас ээ чааваас.....
АН-ханд үүнээс өөр хийж чадах зүйл байхгүй л дээ. Ямар ч жижижгхэн сэтгэхүйтэй юм, яасан ч их олноо доромжилж басамжилдаг юм. Үнэн юм үзээгүй жижигхэн гарууд байнаа, дэндүү юм үзээгүй улсууд байдаг юм байна. Юу ч яриад хэлээд бичээд огт хэрэггүй ш дээ ийм юм үзээгүй улсуудад, өөр яаж балайрахыг нь хараад хүлээгээд л байж байхаас ээ чааваас.....
hiih yumaa muncn olj yadah yumdaa
hunii hun huren buurtei gej unen ug yum daa. erliizuudiig doloon ueiig ni duustal turiin alband ajillahiig ni horigloh huuli batlahgui bol bolohoo baijee.
ardchilsan nam sain turhirdag shd ooroo medehguilde bichij bga zuiles chin harahad kkk
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГҮҮЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО "КОММОНМАКС" КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗҮҮДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ??
одоо ардчиллын vед тuрж uссuн залуус uсч томроод ардчилал,шинэчлэл uuрчлuлтийг дэмжиж бн.vvнийг сvvлийн хэдэн сонгуули баттай харууллаа.энэ коммунист vзэлтэй хуучин буунууд vргэлж хойш харж чиглэж амьдардагаа боливол яацийм бэ.алийн болгон орос ах орос ах гэж эргvvтэж явцгаах юм бэ.тэр орос шээснvvдийг чинь Чингисийн цэргvvд толгойгоор нь тоглож,хvvхнvvдээр нь дэр хийж явсым.тэр оросыг шvтээд бгаа эрлийзvvд зайлцгаагаарай.
ТҮҮХ ТҮҮХЭЭРЭЭ БАЙХ ХЭРЭГТЭЙ ӨӨР ХИЙХ АЖИЛ АЛГА УУ? БАТҮҮЛ ДАРГАА.ТЭГВЭЛ ЧИНГИС ХААНЫ ШИНЭ ТАЛБАЙТАЙ Л БОЛ Л ДОО? НЭГИЙГ НӨГӨӨГӨӨР НЬ УСТГАЖ БОЛОХГҮЙ Ш ДЭЭ?
Muusain Orosiin buunii nohod Orosdoo ochij amidar tehuu. Mongol nutagt Mongol hun Mongolooroo setgej Mongol haanaa shutej amidarmaar bna!!!!!
vvl baatriin nereer nerlii mongolchuud aa
Энэ ХОТЫН ДАРГЫН уйлдэл арай хэтэр ээ. Нэр солих нь буруу.
Энэ бол хийрхэл. Сосорбарамыг өнгөрсөн жил Сүхбаатарын хөшөөг буулгана гэхэд олон хүн дургүйцсэн. Гэтэл одоо бүр ахиад солиороод эхэллээ.
Өөрийн гэсэн үзэл бодолгүй 80 жил мал болтлоо дарлуулсан ***** толгойтнуудаа Оросынхоо боовыг хөхөөд дуугай үхэцгээ харин бид тэгмээргүй байна та нар дуугай бузрын коммунизмаа мөөрөөдөөд үхэцгээ Ямар заяагүй хар ***** нар вэ эзэн Чингисийнхээ нэрийг ч авч чадахгүй элийрээд боол колонио үгүйлээд новшнууд чин Сүхбаатар жаахан цэргийн эрдэмтэй жанжин гавьяатай гэхдээ хиймлээр Ленинийг дагдуулж их хөөрөгдсөн үнэн энэ
hoshoo nerend hyrtel durgyi bdag ene ardchilal uu hiirhel yy
hoshoo nerend hyrtel durgyi bdag ene ardchilal uu hiirhel yy
hoshoo nerend hyrtel durgyi bdag ene ardchilal uu hiirhel yy
Маш зөв одоо Улаанбаатар гэдэг эргүү орос шээсийн доромжилж өгсөн нэрийг солих хэрэгтэй Ард түмэн цэвэр Монголчууд бүгд дэмжиж бйана Орос Хятадын эрлийзүүд дургуйцэж байна
Ardchilaliig exluulj temtsej yvsan talbai ni odoo bas Bat uul guaid yun taalagdaxgui bgaam bee.Shine talbai bairchaach dee MAN namiinxniig l uduud suux yum.Baatar xun shig bail daa Uul dargaa.Ene shiidvert chini unexeer buximdaj bn.Nuguu Arxi tamxin deerees xaaniixaa neriig avch xayna ntr gged l surjigneed bsan bj exleed ter ajlkaa xiichix daraa ni ard tumnii oyun sanaagaar naad daa
bolil doo Chingis Suhbaatar iin ali ni tom ym b naad talbai cini ch bagdaj bna shu hu namiihan ta nar ichihgui Chingisiin neriig baridag l biz d Shuhbaatariin mongol gej heleed uz l dee tegbel chadahgui sh d yundaa gants talbaig ih haanaasaa haramlaav dee
Хүний хүн хүрэн бөөртэй гэдгийг Бат-үүл яруу тодоор харуулж байх шив. Монголчуудаа жанжин Сүхбаатарынхаа талбайд очиж Бат-үүлээс ямар санаа агуулаад байгааг нь хуулийн дагуу асууцгаавал яасан юм. Буруу номтны явуулганд орж талцахаа больчихооё
Сөнөсөн улсыг саргээсэн гавъяатай хүн бол Сүхбаатар
Энэ Бат-Үүл одоо болиосой. Шавар хаалга, хөшөө мэтхэнтэй л дайтаад байх юм даа. Хүмүүсийн тархинд суусан үзэл бодол тийм ч амар угаагдахгүй шүү. Чи Сүхбаатарын хажууд юу юм бэ. Бардам ам, ша лдан гуя л шүү дээ.Хүний хийснээр хүүдэгнээд хол явахгүй ээ
mash buruu uildel bolj bna Ardiin huvisgal bgaagui bol yun ardchilsan huvisgal yun bat-uul arai bolohgui ee tuuh bol tuuh bat-uul bol zugeer l neg odoohondoo anduurch aldaj bgaa ulstorch sh deee
mash ih shinechlel hiij bgaa.leninii hoshoog buulgaj haydag ni ch zov bolson.svhbaatariin hoshoog ch buulgasandaa yahav dee.aliin bolgon huuchintaigaa zuuraldaj amidrahav dee.shine tsag ved bn,hoishoo bish uragsh harj amidartsgaaya l daa.namnan tan shig sots niigmiin ved amidarch bsn hvmvvst vvniig hvleen zovshoorohod hetsvv baij magadgvi.zaluus bidend bol tsag tutamd shine zvil garch bh ni sonirholtoi bdg.
Deerhi baagii yu yarih geed yu yariad bn. Buriad bol Mongol hen tuuniig ustgahiig husseed bn. Harin ch MAN namiinhan Mongol baisan buriaduudiig ter halzan Lenin, sahal stalintai niilj hyadsan shuu tiim namiig bailgaj baidag Mongol huurhii oros ulsad n baihgui bolgood baihad manaid bas taraah heregtei!!!!!!!!
ed nar yah geed bna aa batuulee haramsavaa shorond hiine shuu mahan tolgoi mine uur tom hot uusgeed teriigee buh yumiig n chinges geed nerleechee zugeer bgaa yum oroldood tuhend neree uldeehgeed irgenii dain hiine shuu ard tumen hezeed yalna shuu
Монгол улс 1000 жилийн түүхтэй болохоос 92 жилийн түүхтэй шинэ улс биш шүү Оросуудын гуйвуулсан түүхийг засаж бодит үнэнд ойртуулах зөв Бусдын түүхийг зассан Оросууд Ленинградаа өөрчилж Санкт Петербург болгосон л бна
Сөнөсөн улсыг саргээсэн гавъяатай хүн бол Сүхбаатар
Иргэдээ би та нарт өөрийн бодож буй ганцхан з vйлийг хэлье. С үхбаатар жанжины гавьяа Монголын т v vхэнд маш том байр суурь эзэлдэг бид б vгд х vндлэж хайрлах ёстой. Ингэх ч v vрэгтэй. Гэхдээ бид нэгэн чухал з vйлийг мартаад байнуу даа. 12-13 зуунд дэлхийг захирч явсан Монгол vндэстэн африкийн харуудтай адилтгах т vвшинд х vртлээ доошоо орж орших эс оршихын ирмэгт иржээ. vндэстэн гэдэг бол яг хувь х vн шиг х vсэл, мөрөөдөл, тэм v vлэл, амбиц, зорилготой байх ёстой. Өнөөдөр бидэнд дарлагдаж явсан хятад, орос, солонгос ямар их амбиц х vсэл тэм v vлэлтэй байна вэ?. Дэлхийн т v vх хөгжлийг тогтоож тодорхойлж явсан Монгол vндэстэн харинч эднээс ил v v амбиц х vсэл тэм v vлэлтэй байх ёстой биш v v. Монгол vндэстэнг зөвхөн 2,9 сая х vн амтай энэ газар нутгаар төсөөлж хэрхэвч болохг vй. Манжийн дарлалаас чөлөөлөгдсөн Монгол г vрэн шашны vзлээр нэгдэн нийлж байсан т v vхтэй ч х vч сул дорой байснаас болж орос хятадад х vн ард газар нутагтайгаа хэрч v vлчихсэн сууж байгаа нь гашуун vнэн билээ. Өнөөгийн 21-р зуунд Монгол г vрэнг х vчирхэг дахин эвлэлдэн нэгдэх vндсэн цөм нь яах аргаг vй Чингис хааныгаа ш vтэх vзэл ш v v дээ. Агуу vндэстэн агуу байх учиртай. Энэ б vх х vсэл тэм v vлэлийг С vхбаатар г vйцэтгэх боломжг vй болсонг ухаарах ёстой. Бид vндэстэнийхээ ирээд vйн хөгжил дэвшилийн төлөө Чингисийн талбай гэж нэрлэж монгол шагай шиг цацагдсан ахан д v vстэйгээ хэл соёл болох б vхий л з vйлээрээ ойртон нягтарах ёстой. Ингэсэнээр С vхбаатараа vг vйсгэж байгаа з vйл биш юм. Ямар их дэмий улс төржилт вэ.
Ардын хувьсгалын үед оросоос оргож ирж манай улсад амьд үлдсэндээ Бат-үүлхэн минь баярлах ёстой болохоос дайсагнах биш. тэр үед танайхныг яагаад гаминтай хамт устгаагүй юм бол манай Жанжин Сүхбаатар. Тийм учраас илүү дутуу юм ярихаа болиод бүтэхгүй амласан зүйлээ бүтээхийг бод. Чиний ажилд МАН-ынхан их тус болсон шүү хариуг нь зөвөөр барь. Болбол шинээр ганц ч болтугай ажил хийхийг бод. Бусдыг бүү хуулбарла ажлыг нь үргэлжлүүлж байгаа юм бол сайн хий битгий нэрийг нь өөрчилж өөрөө хийсэн бол
Хэвлэл мэдээллийн зарим төлөөллүүд их намчирхаж, болсон болоогүй түүхий мэдээллээр ард түмний тархийг угаах гэж их оролдох юм аа. Юун өшөө авалт вэ. Ард түмнийг Ардчилсан намын эсрэг турхирах гээд байгаам уу хаашаа юм.
ardchilsan nam sain turhirdag shd ooroo medehguilde bichij bga zuiles chin harahad kkk
Хамгийн их уншсан