Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Хоол идэх дарааллаас болж хуримын зочид зодолджээ
Их Британид болж байсан нэгэн хурим дээр уригдсан зочид хоол идэх дарааллаас болж зодолдож энэ нь бүр бүх зочдыг хамарсан том зодоон болж өргөжжээ.
Гэр бүл болж байсан бүсгүйн ах зууш авах гэж дараалсан хүмүүсийн урдуур орсныг харсан 53 настай өөр нэг зочин Курт Хьюз дургуйцэн түүнийг түлхэж орхиж. Ийн муудалцсан хоёр зочинтой бусад нь талцан нэгдэж зодолдож эхлэхэд Хьюзын гэргий, сүйт бүсгүйн эгч Кристел Колман нар нийлсэн байна. Зочид бүгдээрээ зодолдож Колман бүр хамраа хугалсан учраас цагдаа дуудахад хүрчээ. Хьюзыг цагдаа саатуулсан ч батлан даалтаар гаргасан байна.
Энэ оны гуравдугаар сард Канадын Линдсей хотноо бас гэр бүлийн хоёр  сүүлийн ганц лааз пивоноос болж муудалцан зодолдож цагдаагийнхан гэр бүлийн хүчирхийлэл хэмээн саатуулсан явдал гарч  байсан юм.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
ёстой юм ёсоороо л болж дээ энэ хоёр удаан хамт амьдарнаа
Хамгийн их уншсан