Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НБОГ-ын улсын байцаагч Б.Энхжаргал Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний халз буудлагын төрөлд алтан медалийн эзэн боллоо СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМЫН ОРОН НУТАГ ДАХЬ АНХНЫ ТОМИЛОЛТ Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай “Элсэн манхны баяр-2025” арга хэмжээ 7 дахь жилдээ зохион байгуулагдана Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ “Төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо ба гүйцэтгэлийн үнэлгээ: Азийн загвар байгууллага төлөвшүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ Алба хаагчид Филиппин улсад англи хэлний сургалтад хамрагдаж байна
Хөвсгөл нуурт живсэн 10 тн-ын даацтай машиныг татаж гаргана

“Монголын зүүний хүчний холбоо” ТББ-аас “Цэнгэг далай-Цэнхэр дэлхий” олон улсын форумыг энэ сарын 18-21-нд Хөвсгөл далайн эрэг дээр зохион байгуулахаар болжээ. Гадаад, дотоодын жуулчин, олны хөлөөс үүдэн өдөр ирэх тусам бохирдож байгаа Хөвсгөл нуурийг хамгаалах зорилгоор энэхүү форумыг зохион байгуулах аж. Форумд ОХУ, Энэтхэг, БНХАУ, БНСУ-ын 20 гаруй төлөөлөгч оролцох юм байна. Форумаас Хөвсгөл нуурын эрэгт үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны баазууд, цаашлаад айл өрхүүдийн 00-ын асуудлыг хэрхэн шийдэх, хөрсний бохирдлыг хэрхэн арилгах талаар гадаадын төлөөлөгчдөөс туршлага судлах юм байна. Мөн энэ үеэр Хөвсгөл нуурийн ёроолд живсэн машин, техник тоног төхөөрөмжийг хэрхэн гаргах талаар олон улсын туршлагыг судлах аж. Тэрчлэн БНСУ-ын дөрвөн шумбагч Хөвсгөл нуурт Сант толгой орчимд живсэн 10 тоннын даацтай машиныг татан гаргах оролдлогыг хийх аж. Тус холбооныхны мэдээллэж байгаагаар Хөвсгөл нуурийн гүнд одоогийн байдлаар 60 гаруй машин живсэн байна. Үүнийг гаргахад гурван тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай аж. Тиймээс нэгэнт хөрөнгө мөнгө гаргаад татаж гаргаж чадахгүйгээс хойш, эхний ээлжинд гадаадын шумбагчдаар хэдий хэмжээний гүнд байгааг нь тогтоолгохоор зорьж байгаа гэдгийг тус холбооныхон өгүүллээ.

Б.Гал

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан