Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сэлэнгэ аймгаас төрийн наадмын анхны түрүүг хүртэж, анхны аваргаа өлгийдөн авлаа
Хүннү гүрэн үүсэн байгуулагдсаны 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны үзүүр түрүүнд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Ноёд групп, Таванхан дэвжээний бөх Улсын арслан Гунаажавын Эрхэмбаяр, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Завхан дэвжээний бөх өсөх идэр начин Батнасангийн Гончигдамба нар шалгарч энэ барилдаанд арслан Г.Эрхэмбаяр өрсөлдөгчөө өвдөг шороодуулснаар төрийнхөө их баяр наадамд анх удаа түрүүлж, аварга цол хүртлээ. Ийнхүү Сэлэнгэ нутгаас төрийн их баяр наадмын анхын түрүү, анхны аварга улс хувьсгалын 92 жилийн ойгоор төрсөн бол улсын өсөх идэр начин Б.Гончигдамба аймгийнхаа 90 жилийн ойгоор Гарьд цолоор бэлэг барьж, Завханчууд гуравдахь гарьдаа өлгийдөн авчбайгаа нь энэ.
Өнөө жилийн баяр наадмын бөхийн барилдаан тун ч сонирхолтой болсон. Гарьд цолноос бусад бүх цолтон энэ наадамд төрлөө. Тухайлбал, Улсын начин цолыг Увс аймгийн Тэс сумын харьяат Увс нуур бөхийн дэвжээний бөх аймгийн арслан Төрөөгийн Баасанхүү, Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат аймгийн арслан Л.Цэрэнтогтох нар хүртсэн юм.
Харин Улсын харцага цолтон өнөө жилийн наамдмаар гурав төрлөө. Монголын нэрийг тив дэлхийн цээжинд дуурсгаж, алтан соёмбот төрийн далбаагаа олимпын тэнгэрт хоёронтоо мандуулсан Булган аймгийн Сайхан сумын харьяат, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, аймгийн арслан Н.Түвшинбаяр, Увс аймгийн Ховд сумын харьяат аймгийн арслан Н.Батсуурь, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн арслан Э.Оюунболд нар зургаа даван харцага цолны болзол хангасан юм.
Төв аймгийн Баянхангай сумын харьяат Дүнжингарав дэвжээний бөх улсын начин Б.Батмөнх заан цолны болзол хангаж мөн л нутгийнхаа 90 жилийн ойд зон олондоо том бэлэн барив.
Ийнхүү монгол үндэстний их баяр наадмын хүчи бөхийн барилдаан жил дамнан ярих сонин ихтэй болж өнгөрлөө.
Г.Даваа
avragadaa amjilt husie manai aimgin anhnii avargadaa tsaashdin ajil uils amidrald ni sn shnig husie
Хүннү гүрэн үүсэн байгуулагдсаны 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны үзүүр түрүүнд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Ноёд групп, Таванхан дэвжээний бөх Улсын арслан Гунаажавын Эрхэмбаяр, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Завхан дэвжээний бөх өсөх идэр начин Батнасангийн Гончигдамба нар шалгарч энэ барилдаанд арслан Г.Эрхэмбаяр өрсөлдөгчөө өвдөг шороодуулснаар төрийнхөө их баяр наадамд анх удаа түрүүлж, аварга цол хүртлээ. Ийнхүү Сэлэнгэ нутгаас төрийн их баяр наадмын анхын түрүү, анхны аварга улс хувьсгалын 92 жилийн ойгоор төрсөн бол улсын өсөх идэр начин Б.Гончигдамба аймгийнхаа 90 жилийн ойгоор Гарьд цолоор бэлэг барьж, Завханчууд гуравдахь гарьдаа өлгийдөн авчбайгаа нь энэ. Өнөө жилийн баяр наадмын бөхийн барилдаан тун ч сонирхолтой болсон. Гарьд цолноос бусад бүх цолтон энэ наадамд төрлөө. Тухайлбал, Улсын начин цолыг Увс аймгийн Тэс сумын харьяат Увс нуур бөхийн дэвжээний бөх аймгийн арслан Төрөөгийн Баасанхүү, Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат аймгийн арслан Л.Цэрэнтогтох нар хүртсэн юм.
Харин Улсын харцага цолтон өнөө жилийн наамдмаар гурав төрлөө. Монголын нэрийг тив дэлхийн цээжинд дуурсгаж, алтан соёмбот төрийн далбаагаа олимпын тэнгэрт хоёронтоо мандуулсан Булган аймгийн Сайхан сумын харьяат, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, аймгийн арслан Н.Түвшинбаяр, Увс аймгийн Ховд сумын харьяат аймгийн арслан Н.Батсуурь, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн арслан Э.Оюунболд нар зургаа даван харцага цолны болзол хангасан юм.
Төв аймгийн Баянхангай сумын харьяат Дүнжингарав дэвжээний бөх улсын начин Б.Батмөнх заан цолны болзол хангаж мөн л нутгийнхаа 90 жилийн ойд зон олондоо том бэлэн барив.
Ийнхүү монгол үндэстний их баяр наадмын хүчи бөхийн барилдаан жил дамнан ярих сонин ихтэй болж өнгөрлөө.
Г.Даваа
0 Сэтгэгдэл
uuu
Kheneer n khamgaaluulaad baigaa ym be avargaa buur sonin sanagdalaa
2013.07.14
2013.07.14
























