Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НБОГ-ын улсын байцаагч Б.Энхжаргал Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний халз буудлагын төрөлд алтан медалийн эзэн боллоо СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМЫН ОРОН НУТАГ ДАХЬ АНХНЫ ТОМИЛОЛТ Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай “Элсэн манхны баяр-2025” арга хэмжээ 7 дахь жилдээ зохион байгуулагдана Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ “Төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо ба гүйцэтгэлийн үнэлгээ: Азийн загвар байгууллага төлөвшүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ Алба хаагчид Филиппин улсад англи хэлний сургалтад хамрагдаж байна
ЦЭЦЭГНИЙ ХУЛГАЙЧ

Нийслэлийн гудамж талбайд цэцэгчин бүсгүйчүүд цэцгээр зураг зурна. Нар, цэцэг, нүд гээд цэцгээр урлаж болох бүхий л зүйлийг гудамж, талбайн зай талбайг ашиглан амилуулах аж. Ёстой л тэнгэрийн одод өнгө алаглах цэцэгс болон эх дэлхийг чимж байна уу гэлтэй. Гэвч хэн бүхний сэтгэлийг сэргээх энэхүү бүтээлийг нь сүйтгэгчид цөөнгүй байгааг Сансарын зам дагуу цэцгийн мандал байгуулах цэцэгчин Анхмаа хэллээ. Тэрээр “Энэ жил хотын захиргаанаас ногоон байгууламжийн тоог нэмэх, тэр дундаа цэцгийн мандлаар чимэхэд их анхаарч байна. Гэтэл тарьж, ургуулсан цэцэгсийг маань сүйтгэх, хулгайлах тохиолдол цөөнгүй гарсан. Хөрөнгө мөнгө заран, олон хүний хүч хөдөлмөр зарсан бүтээлийг битгий сүйтгээч ээ“ гэж хэлмээр байна гэв.
Үнэхээр ч амрахыг мартан хотын гудамж талбайд цэцгийн мандал байгуулахад  энэ жил 100 гаруй хүн ажиллаж, багагүй хөрөнгө зарцуулж буй. Олон хүний хичээл зүтгэлээр байгуулсан цэцгийн урланг нь сүйтгэж, хулгайлна гэдэг хатуухан хэлэхэд хүнийрхүү зан.
Хэрвээ уншигч та анзаарсан бол энэ жил Сүхбаатарын хөшөө, Чингис хааны хөшөөт цогцолбор, Драмын театрын өмнөх талбай, Хэлмэгдэгсдийн хөшөө,  Төв шуудангийн урд хэсэг, Махатма Ганди болон Эскадрилийн хөшөө, Ард кино театрын өмнөх талбай, Занабазар, Олимпын гудамж, Чингисийн өргөн чөлөө гээд өнгө алаглах цэцэгс гудамж талбайг чимэх болсон. Ногоон байгууламжинд хүнийрхүү ханддаг иймэрхүү үзэгдэл жилийн жилд гардаг учраас энэ жилээс хотын захиргаанаас буух эзэн буцах хаягтай болгосон. Өөрөөр хэлбэл, зургаан дүүргийн ногоон байгууламж, цэцэгсийн мандлыг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувь, хувьсгалын 20 гаруй компани хариуцуулсан гэсэн үг.
Гэвч байгуулсан цэцгийн мандлаа нүд цавчилгүй хамгаалах хэдий ч, урт гартанд алдаагүй аж ахуй нэгж байхгүй гэнэ. Энэ талаар “Цэцэрлэгжилт” компанийн захирал Ө.Магсаржав “Нэг үеэ бодвол иргэд ногоон байгууламжаа хайрлан хамгаалдаг болсон. Гэвч ухамсаргүй зарим нэг иргэнээс болж манай компани гэхэд багагүй хохирол амсчихаад байна. Уржигдархан гэхэд Драмын театрын өмнөх талбайд суулгасан цэцгийн мандлаас цэцэг хулгайлсан хэрэг гарлаа. Бодвол хашаандаа суулгана гэж авсан биз. Цэцэг, мод тарина гэдэг амар зүйл биш. Хөрс голно, хүйтэн усаар усалбал хатгаа тусна. Энэ мэт наад захын ургамлын арчилгааны талаар мэдлэггүй байж гудамж талбайн мандлын цэцгийг хашаандаа тарина гэж байхгүй. Хорвоод муугаасаа сайн хүн олон байдаг гэдэгчлэн сүйтгэгчдээсээ хайрлагсад нь олон байх гэдэгт итгэж байна. Цэцэг тасдаж хаяж байгаа хүн олон хүний хөлс хөдөлмөр, улсын хөрөнгө мөнгийг үгүй болгож байна гэдгийг ухамсарлах хэрэгтэй” хэмээн ярив.  Эрс тэс уур амьсгалд дасан зохицсон цэцэгс гаргаж авахын тулд эрдэм шинжилгээний хүрээлэнд судлагдан гудамж талбайг чимэх хүртлээ олон жилийг ардаа үддэг. Тиймээс нэг бүрийн үнэ нь 600-800 төгрөгийн үнэтэй эл цэцгээс 200-г нь сүйтгэлээ гэхэд дунджаар 120 мянган төгрөг ураад хаясантай адил гэсэн үг. Ө.Магсаржав дарга энэ талаар ”Манайх Драмын театрын өмнөх, Туркийн болон Намьяанжүгийн гудамжийг цэцгийн мандлаар чимэж байна. Өглөө ажилдаа гараад орой тардаг бидэнд хэдэн цэцгийн мандлаа мануулах гэж нэгнийгээ томилно гэдэг хэцүү. Тэр хүнийг өдөржин зүгээр суулган цалинжуулж байснаас ажлыг нь хийлгэсэн нь дээр биз дээ.

Магадгүй, нийслэлчүүдэд ногоон байгууламжийн талаархи мэдлэг муутай нь холбоотой байж мэднэ. ЕБС-ийн Биологийн хичээлийг л чанаржуулмаар байна. Хүүхдүүдэд мод, цэцэгсийг хайрлах сэтгэлгээг багаас нь суулгасан бол өнөөдөр бид цэцгийн мандал сүйтгэчихлээ гээд халаглаж суухгүй байсан байж мэдэх. Сонирхуулахад, Эх орны дайны үеэр оросууд Берлинийг эзлэхэд нэгэн герман цэрэг зүлэг тойрч гүйж яваад буудуулсан гэдэг. Энэ нь, зүлгэн дээр гишгиж болохгүй гэж тархинд нь суулгачихсан учраас тойрч гүйж яваад амиа алдсан хэрэг. Гэтэл манайд зүлгэн дээр байтугай олон хүний хөлс хүчээ гаргаж тарьсан цэцгийн мандлыг нь сүйтгэж байна шүү дээ” хэмээв.
НЗАА-ныхны мэдээллээр өнгөрсөн жил 37.6 мянган талбайг цэцэрлэгжүүлж, 183.7 мянган м.кв талбайг зүлэгжүүлэн, 9.4 мянган м.кв  талбайд цэцгийн мандал шинээр байгуулахад 990.0 сая төгрөг зарцуулсан гэдэг. Энэ их мөнгөөр боссон ногоон байгууламж мөн “халдлагад”  өртөж байсан тухай тухайн үеийн НЗАА-ны дарга Ч.Бат хэлж байсан удаатай. Гэсэн ч эзэнтэй болгосон ногоон байгууламж, түүний нэгээхэн хэсэг цэцгийн мандал хулгайд өртсөөр байгаа нь иргэдийн хараа хяналт, оролцоог шаардлагатайг илтгэнэ. Ямар хяналтын камер тавьж, харуул хамгаалалтын албаны хамгаалагч хөлсөлтэй нь биш.
Агаар, хөрсний бохирдол дээд цэгтээ хүрч, гамшгийн хэмжээнд хүрснийг зарласан өнөө цагт хотын гудамжийг эрүүлжүүлэх “тан” нь ногоон байгууламж. Гэтэл хөрөнгө мөнгө, хүн хүч гарган байгуулсан цэцгийн мандлыг нь сүйтгэж байгаа нь үнэхээр харамсмаар. Нормын дагуу нэг хүнд 12-15 ам.метр ногоон байгууламж, цэцэрлэгжсэн талбай ногдох ёстой ч, одоогийн байдлаар нийтийн хэрэгцээний ногоон суулгамал, цэцэрлэгт талбай нэг хүнд 6,3 ам,метр ногдож байгаа нь дэлхийн жишгээр авч үзэхэд зөвшөөрөгдөх хэмжээний 2-3 дахин бага байна гэсэн үг.
Тиймээс нийслэлээ ногоон байгууламж, цэцэгсээр чимэхэд иргэн бүрийн оролцоо чухал хэмээн цэцэгчин бүсгүйчүүдийн үгийг танд уламжилъя.

Т.Баяр

0 Сэтгэгдэл
Ухамсаргүй улсыг 10, 20 нугалж төлүүлье, камержуулалт сайн тавих хэрэгтэй
Ene jil hot maani uneheer goy bolson bna saihan tsetseg tseverhen zamaa haraad setgel teneger zusch bna bayrlalaa
Уг нь бол хотын маань ногоон байгууламж их болвол сайхан л даа даанч элдвийн хулгайч нар эвдэж байдаг тийм тал нутгийн хулгайчнууд монголд хэрэгтэй юу
hotod turj ussun geed yu ym be? huduu turj ussun gd yu ym be? ergvv har malnuudaa ta nar dotroo hagarch dormjlol negrvvgee tsatshiin orond jaahan ondoo talaas ni haraach. hvn shig ym bichijh surchihaad huduu gadaagaar ni duudwal boloh l ym. yugaa ch medehgvi hiirhvv hurgan bandi nar l comnii araas huduunii har ymnuu gdgiin. vgee tsegnej hutsaj suraad daraa ni jhn towoih gj oroldoj bai ergvv malnuud mini
uhamsartai bail daa irgedee. ter biologiin hicheeliig saijruulj bagaas ni uhamsart ni suulgaj ogno gesen ni tun sain hereg gev ch hicheelee chanartai hurteemjtei zaadag bagsh hovorhon shuu
yag unen huduunii maluud
Барьж аваад араваас дээш нуглуулан төлүүлэх хэрэгтэй малнуудыг.
хотод төрж өссөн малнууд зөндөө л байна ш дээ.
хөдөөний хүн гэхээр л мал шиг гэж яаж хэлж чадаж байнаа чи өөрөө ингэж хэлж байгаараа малаас дор ухамсартай байнадаа
xotod orj irsen xuduunii maluudiig jaaxan soyljuulmaar yum nus tseree xayaad zyleg nogoo gishgeleed yag nuguu malshigee bolson nuxud ix yavax yum
УБ хотын иргэн бүр гудамжинд хог хаядагүй, цэцэг ,зүлэг ногоон байгууламжаа хайрладаг хамгаалдаг болоосой.Хотт үнэхээр сайхан болж байгаа ш дээ. хүмүүсийн хөлс хүч хөдөлмөр, ариун сэтгэл, сайхан санал санаачлагыг дэмжиж хүндэлж сураасай. Хог хаяхгүй гэсэн уриатай аян зохион байгуулаасай
Хамгийн их уншсан