Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НБОГ-ын улсын байцаагч Б.Энхжаргал Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний халз буудлагын төрөлд алтан медалийн эзэн боллоо СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМЫН ОРОН НУТАГ ДАХЬ АНХНЫ ТОМИЛОЛТ Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай “Элсэн манхны баяр-2025” арга хэмжээ 7 дахь жилдээ зохион байгуулагдана Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ “Төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо ба гүйцэтгэлийн үнэлгээ: Азийн загвар байгууллага төлөвшүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ Алба хаагчид Филиппин улсад англи хэлний сургалтад хамрагдаж байна
ХХ зууны гурван хувьсгал: Аль нь чухал юм бэ


Өнгөрсөн зуунд Монгол орноо гурван хувьсгал гарчээ. Гурвуулаа л улс орныхоо төлөө, туурга тусгаар монгол улсаа мандуулахын төлөөнөө үе үеийн эх орончид амь золин хийсэн хувьсгал. Тухай тухайн цаг үе нь ийм зүйл сэдэн нууцаар эвлэлдэн нэгдэж байгааг нь мэдэх юм бол амиа алдах аюултай байсан. Гэхдээ л улс орон, ард түмнийхээ төлөө тэд хийсэн.

1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал

Хамгийн эхнийх нь 1911 оны өвөл болж Монголчууд 200 гаруй жил талхинд нь байсан манжийн дарлалаас чөлөөлөгдөж байж. Шарын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтынхаа удирдлагаар халхын ноёд, том лам нар сэм хуйвалдаж хүрээнд байсан манжийн амбан Сандод тулган шаардах бичиг өгч, тэр нь оросын консульд толгой хоргодон, тэдний цэргээр хамгаалуулан Эрхүү хотоор дамжин  зугтсанаар Монгол Улс тусгаар тогтносон билээ.

Ингээд 1911 оны 12 дугаар сарын 29-нд Монгол Улс туурга тусгаар улс болсноо зарлаж таван яамт Засгийн газраа байгуулж Богд хаанаа орой дээрээ залж байж. Үүнээс хойш Хиагтад болсон 1915 оны гурван улсын хэлэлцээрээр  Монгол Улсыг хятадын харьяаны улс , түүний салшгүй бүрэлдхүүн гэж зарлах хүртэл энэ ертөнцөд туурга тусгаар Монгол Улс оршин тогтнож ирсэн билээ.  Энэ хугацаанд улс орноо гадаад улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх, нийгэм эдийн засгийн шинэ шинэ өөрчлөлтийн  талаар хийсэн ажил нь үлэмж.

1921 оны ардын хувьсгал

1919 онд хятадын гэ-мин намын цэрэг монголд орж ирэн Монголын тусгаар тогтнолыг татан буулгаж Богд хааныг гэрийн хорионд оруулан, манайд хамгийн нааштай хандаж байсан Орос улсын хилийг хаан Хиагтад хурагналаа. Монголын тусгаар тогтнолын төлөө туйлбартай тэмцсэн олон эх орончийг шоронд хорих нь тэр. Хатанбаатар Магсаржав, манлай ван Дамдинсүрэн зэрэг олон эх орончийг зүйл бүрээр тамлан байцааж зоригийг нь мохоох гэж оролдож байлаа. Ийм үед эх орноо гэсэн хүмүүс нууц бүлэг байгуулан Зөвлөлт орос улсаас тусламж гуйхаар шийдэж Богд хаанаар гарын үсэг зуруулан ард түмнээ тэмцэлд уриалсан нь үнэн.
1921 оны гуравдугаар сард Хиагтад байсан гэмин цэргийг дайран дарсан байна. Энд Зөвлөлт оросын улаан цэрэг ихээхэн тусламж үзүүлсэн байдаг. Зарим нь бүр орос цэргүүдэд монгол хувцас өмсгөн оролцуулсан гэсэн яриа ч бий.
Харин Нийслэл Хүрээг чөлөөлсөн тухайд Ардын журамт цэрэгт төдий л ажил олдсонгүй. Барон Унгерн өөрийн Азийн морин дивизийнхээ хүчээр хэдийнэ чөлөөлөөд Богд хааныг гэрийн хорионоос суллачихсан байлаа.

Ардын хувьсгал ялсны дараа тэр засаг жинхэнэ “ардын” нэрэндээ тохирсон ажил явуулж эхэлснийг түүх гэрчилдэг. Язгуур угсаатай, лам ноёдыг хавчин гадуурхаж, 1924 онд анхны Үндсэн хуулиараа ийм хүмүүсийн сонгох сонгогдох эрхийг хасч, тэр бүү хэл амжиргаанаас нь салган хавчиж байлаа. Ардын Засаг Лениний байгуулсан Коминтернтэй хамтран монгол улсыг зөвхөн Зөвлөлт оросын түүхий эд бэлтгэлийн газар байлгахын тулд манай оронд нэгэнт байр сууриа олоод  байсан гадаадын бүхийл хөрөнгө оруулалт, үйлдвэр компанийг  шахан гаргалаа. Ийн тусгаар тогтнол гэж үндсэндээ байхгүй болж ганцхан Зөвлөлт оросын хараат болох нь тэр. Үүнийхээ үрээр ч 1923 оноос эхэлсэн улс төрийн хэлмэгдүүлэлт монголын бүх нийгмийг хамарсан дотор монголын жинхэнэ эх орончид хагас нь энд, хагас нь ЗХУ-д буудуулсан юм.

1990 оны Ардчилсан хувьсгал

70, 80 жилийн туршид ганцхан улсын хараат байж, удирдагчид нь улс төр, нийгэм эдийн засгийн ямар ч эрх мэдэлгүй, зөвхөн  Москвагаас хамааралтай байсан улс оронд өөрчлөлт шинэчлэлийн салхи сэвэлзэж эхэллээ. Барууны мэдээлэл сайтай залуучууд эхэндээ социалист бүтээн байгуулалтыг зөв замд нь нь оруулах тухай төдий сэтгэж байсан ч гэсэн улс орныхоо тусгаар тогтнолыг жинхэнэ ёсоор нь баталгаажуулж дэлхийн улс гүрнүүдтэй эрх тэгш, өөрсдөө мэдэн харилцаж байх тухайд бол хатуу үнэмшилтэй байсан. Эрх барьж байсан МАХН, / өнөөгийн МАН /-ын зарим эрх баригч энэ бүхнийг хүчээр даръя, байр сууриа хадгалж үлдье гэж байсан ч энэ хувьсгал ёстой оготнын хамраас цус гаргалгүйгээр амжилтад хүрэн, тэр үр шимийг нь өнөө ч бид хүртэж байгаа билээ.

Өмнө дурдсанчлан энэ бүхий л гурван хувьсгалыг чухам эх орончид хийсэн. Тухайн үедээ ийм зүйл сэдэн тэмцэлд нэгдэж байсныг нь мэдсэн бол амь алдах аюултай байлаа. 1911 онд монголын ноёд, лам нар тусгаар тогтнох гэж нэгдэж байсныг манжууд мэдсэн бол яах байсан бол. Ийм дээ ч тэд Богдод мандал өргөх нэрээр цуглаж байж.

1921 онд хамаг ихэс дээдсийг минь гэмингүүд барьчихаад байсан тэр цагт Хүрээний, Консулын дэнжийн нууц бүлгэмүүдийг тэд мэдсэн бол юу болох нь тодорхой байлаа. Ийм ч болохоор зөвлөлт оросоос тусламж гуйсан бичгээ ташууранд нууж байсан гэдэг.

1990 онд ардчиллал шинэчлэлийн төлөө зүтгэсэн залуус ухуулах бичгээ юунд шөнөөр нааж байв. Тэдний нэрсийг МАХН /өнөөгийн МАН/-ын Төв хороо хэдийнээ гаргаад нууцаар тагнаж байж. Тэдний хэзээ хэзээгүй баривчлах, жагсаалыг цэргийн хүчээр дарахад бэлэн байсан. МАН бол коминтерний заарваар эх орончдоо буудан хороож, Чингис хааны ойг тэмдэглэх, намаа шинэчилье гэсэн олон хүнийг барьж, цөлж байсан туршлагатай хүчин байлаа.
Чухамдаа амь сөрсөн ийм  үед эх орончид нэгдэж нэгэн санаа зоригоор тэмцэж санасандаа хүрснээрээ энэ гурван хувьсгал адилхан.

Харин хувьсгалын үр дүнг хэн хүртэж, хэрхэн яаж үргэлжлүүлсэн, улс орон, ард түмнээ ямар түвшинд хүртэл амьдруулсан билээ гэдгээрээ яахын аргагүй ялгаатай болов уу. Аль хувьсгалын нь дараа Монгол Улс, монголын ард түмнийг ямар зам, юу ямар хувь тавилан хүлээж байсан билээ. Хэн хэнтэй хамтарч, юунд хүргэсэн билээ гэдгээрээ л ялгаатай юм уу даа.
Уншигч та болгоо доо.

0 Сэтгэгдэл
INGEJ AD UZEGDEHEE MEDSEN BOL HEREGGUI BAILDAJ HAIRAN AMIA ALDAJ
90 onii huvisgaliig het magtsan ,huguu 2 iig ni het uguisgesen niitlel baina.ene ulosad tuuhee meddeg ,baharhdag ulsuud ta nariin bodsonoos olon baidag yum shuu
BOLOOD UNGURTSUN YUMAN DEER BAGA MALT!!!! MAXH MAH -N UE DUUSSAN DALDAR!!!!!!!!!!!!!!!
BOLOOD UNGURTSUN YUMAN DEER BAGA MALT!!!! MAXH MAH -N UE DUUSSAN DALDAR!!!!!!!!!!!!!!!
ОЛОН ҮГ НУРШИЖ БАЙСНААС ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ ГЭЖ НЭРЛЭДЭГ БОЛОХ ЮМ САН. 21 ОНЫ ХУВЬСГАЛ БУРУУ ЗАМААР БУДАА ТЭЭЛГЭСЭН БӨГӨӨД МОНГОЛЧУУДААС 30-40.000 ТОЛГОЙГ ЗҮЙ БУСААР ХОРОГДУУЛСАН КОММУНИСТ ҮЙЛДЭЛ.
Ardiin huvisgaliin 92 jiliin bayariin mendiig niit ard tumendee hurgeye
tuuh guivuulahaa bolii
Ардын хувьсгалын 92 жилийн баяр мэнд АН-ынханд хүргэе.
Tuuhiig guiwuulsan niitlel bn
Хамгийн их уншсан