Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн үргэлжилнэ

Нийслэлчүүд хоёрхон хоногийн дараа Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэх гэж байна. Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр буюу 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Автобус нэг” ОНӨҮГ-ын ажилчид ажил хаялт зохион байгуулах тухай тус газрын үйлдвэрчний эвлэлийн хорооны мэдэгдэл гарчээ. Автобуснэг ОНӨҮГ нь 11 чиглэлд иргэдэд үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Нийслэлийн тээврийн газраас тус 11 чиглэлд бусад 23 ААНБ-уудаас нөөцийн тээврийн хэрэгслийг тус чиглэлүүдэд таталт хийж нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн ажиллах хуваарь гарган төлөвлөлт хийгдсэн болохыг мэдэгдэж байна. Тиймээс маргааш Автобуснэг ОНӨҮГ-ын ажилчид ажил хаясан ч үйлчилгээ доголдолгүй хэвийн үргэлжилнэ.
Нийтийн тээврийн үйлчилгээ нь нийгмийн захиалгат тусгай үйлчилгээ тул иргэдийн зорчих хэрэгцээг хангах, зорчигчдын эрх ашгийг дээдэлсэн иргэдэд соёлтой, чанартай, шуурхай үйлчилгээ үзүүлэхэд оршдог.Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдээс  Автобуснэг ОНӨҮГ нь салбартаа тэргүүлэгч байгууллага бөгөөд өмнөх оны 11 сард мөн үйлдвэрчний эвлэлийн хорооноос ажил хаялт зохион байгуулж байсан. Сая гаруй хүн амтай нийслэлчүүдийн эрх ашгийг үйлдвэрчний хороо нэртэй хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл дур зоргоороо зөрчих ньхариуцлагагүй үйлдэл болохыг олон нийт тухай бүр шүүмжлэлтэй хандаж байсан ч энэхүү мэдэгдлээрээ дахин нийслэлчүүдийн эрх ашигт халдаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан