Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Жуковын музейн урд замыг хугацаанаас нь өмнө нээлээ
Баянзүрх дүүргийн Тамгын газрын хойд уулзвараас Жуковын музей тийш 1 км авто замын хойд урсгалыг 7 сарын 09-нд нээхээр төлөвлөн хаасан билээ. Хучилтын ажлыг хийснээр замын хөдөлгөөнийг төлөвлөсөн хугацаанаас 3 хоногийн өмнө буюу өнгөрөгч бямба гаригт нээгээд байна. Харин энэ сарын 07-ны өглөө нээхээр төлөвлөсөн Доржийн гудамжны 420 метр замд инженерийн шугам сүлжээний ажлын дараа хучилт хийлгүй нээсэн. 19-р хорооллын арын зам буюу Дунд голын 1.4 км авто замд цементээр бэхжүүлсэн суурийн ажил явагдаж байна.  Өнөөдөр хучилтын ажлаа эхэлнэ. Түүнчлэн, 22-ын товчоо чиглэлийн 10.6 км авто замын баруун хэсэгт "Бэрх зараа" ХХК хучилт хийж, Гүнтийн даваа чиглэлийн 900 метр авто замыг 7 сарын 10-нд "Жэй Кэй Си" ХХК нээснээр баяр наадмын өмнө Нийслэлийн Авто замын газраас захиалгатай замуудын зорчих хэсэг бүрэн нээгдэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан