96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Хүй долоон худагт ажиллах сэтгүүлчдэд ажиллах нөхцлийг нь сайжруулжээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Хүй мандлын ногоон дэнжид хурдын хүлгийнхээ тоосонд даруулах гэж олон мянган наадамчин цугладаг билээ. Тэгвэл энэ жил хурдан морины салбар комиссынхон морин уралдаанд хэд хэдэн дэвшилтэй ажил хийж, нэвтрүүлж байгаагаа хэллээ.
Тухайлбал, эрлийз морьдыг уралдуулах журмыг баталсан байна. Энэхүү журмаар эрлийз морийг таних ажлын хэсэг байгуулжээ. Эрлийз морьдыг ялгах гол шалгуур нь сэрвээний өндөр байх аж. Мөн биеийн ерөнхий галбир байна гэдгийг салбар комиссынхон хэлсэн юм. Тодруулбал, эрлийз морины хошуу, дэл сүүл, чих, толгойгоороо монгол адуунаас өөр байдаг аж.
Мөн хурдан морины салбар комиссоор хурдан морины гарааны төхөөрөмжийг өргөтгөж шинэчилсэн тухай хэллээ. Өмнө нь 80 м-ийн өргөнтэй гарааны төхөөрөмжийн ард хурдан морьд нь багтахгүй байж. Харин үүнийг иргэдийн хүсэлтээр өргөн болгож 160 м болгожээ. Тиймээс энэ жилээс эхлэн гаргагч хүүхэд явуулах шаардлагагүй гэдгийг хэлсэн юм.
Энэ жилийн наадмаар хүй долоон худагт ажиллах сэтгүүлчдэд нэгэн том дэвшил гарчээ. Энэ нь хурдан морь дагаж зураг авах боломж бүрдэж байгаа аж. Гараа, бариа, уралдааны явцад гэх мэтээр хэсэгчилсэн байдлаар зураг авах боломжийг бүрдүүлсэн гэж байна. Тэрчлэн айрагдсан морьдыг тусад нь хаших хашааг шинэчилж, томруулж, хэвлэл мэдээлийнхэн болоод жуулчдад үзүүлэх боломжийг илүү нээлттэй болгосон гэж байлаа.
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Хүй мандлын ногоон дэнжид хурдын хүлгийнхээ тоосонд даруулах гэж олон мянган наадамчин цугладаг билээ. Тэгвэл энэ жил хурдан морины салбар комиссынхон морин уралдаанд хэд хэдэн дэвшилтэй ажил хийж, нэвтрүүлж байгаагаа хэллээ.Тухайлбал, эрлийз морьдыг уралдуулах журмыг баталсан байна. Энэхүү журмаар эрлийз морийг таних ажлын хэсэг байгуулжээ. Эрлийз морьдыг ялгах гол шалгуур нь сэрвээний өндөр байх аж. Мөн биеийн ерөнхий галбир байна гэдгийг салбар комиссынхон хэлсэн юм. Тодруулбал, эрлийз морины хошуу, дэл сүүл, чих, толгойгоороо монгол адуунаас өөр байдаг аж.

0 Сэтгэгдэл