“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно
"Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Эмзэг бүлгийн иргэд хүнсний ногоогоо тарих газартай боллоо
Хөгжлийн бэрхшээлтэй, тэтгэврийн насны иргэд, эрхэлсэн ажилгүй залуус гээд нийгмийн эмзэг давхрагын 1050 иргэн хэрэгцээнийхээ хүнсний ногоог тариалах, хажуугаар нь худалдан борлуулж, амьдралдаа нэмэр болгох хувийн газартай боллоо. Тэдэнд ногоо тарих зориулалт бүхий газрыг нийслэлийн захиргаанаас өгч байгаа юм. Дээрх иргэдийг тус бүр 20 хүнтэй 53 бүлэгт хувааж, нийт 53 га газрыг эзэмшил болгон хуваарилан өглөө. Ингэснээр иргэд хүссэн хүнсний ногоогоо тариалж, амьдрал ахуйдаа ашиглах боломжтой болж байна. Өнөөдөр 53 бүлгийн ахлагч газрынхаа эрхийн бичгийг албан ёсоор гардаж авлаа. Тэд газартаа зөвхөн өөрсдийн хэрэгцээний ногоог тариад зогсохгүй, хэрэгцээнээс илүү гарснаа худалдан борлуулж, орлого олох ч боломж нээлттэй юм.
Нийслэлийн засаг даргын тамгын газар, Хөдөлмөрийн газраас хоёр дахь жилдээ “Нийслэлийн ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалттай газар тариалан эрхлүүлэх хөтөлбөр” зохион байгуулж байгаа нь энэ юм.
Хөгжлийн бэрхшээлтэй, тэтгэврийн насны иргэд, эрхэлсэн ажилгүй залуус гээд нийгмийн эмзэг давхрагын 1050 иргэн хэрэгцээнийхээ хүнсний ногоог тариалах, хажуугаар нь худалдан борлуулж, амьдралдаа нэмэр болгох хувийн газартай боллоо. Тэдэнд ногоо тарих зориулалт бүхий газрыг нийслэлийн захиргаанаас өгч байгаа юм. Дээрх иргэдийг тус бүр 20 хүнтэй 53 бүлэгт хувааж, нийт 53 га газрыг эзэмшил болгон хуваарилан өглөө. Ингэснээр иргэд хүссэн хүнсний ногоогоо тариалж, амьдрал ахуйдаа ашиглах боломжтой болж байна. Өнөөдөр 53 бүлгийн ахлагч газрынхаа эрхийн бичгийг албан ёсоор гардаж авлаа. Тэд газартаа зөвхөн өөрсдийн хэрэгцээний ногоог тариад зогсохгүй, хэрэгцээнээс илүү гарснаа худалдан борлуулж, орлого олох ч боломж нээлттэй юм. Нийслэлийн засаг даргын тамгын газар, Хөдөлмөрийн газраас хоёр дахь жилдээ “Нийслэлийн ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалттай газар тариалан эрхлүүлэх хөтөлбөр” зохион байгуулж байгаа нь энэ юм.
Ж.Балжинням
0 Сэтгэгдэл























