Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НБОГ-ын улсын байцаагч Б.Энхжаргал Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний халз буудлагын төрөлд алтан медалийн эзэн боллоо СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМЫН ОРОН НУТАГ ДАХЬ АНХНЫ ТОМИЛОЛТ Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай “Элсэн манхны баяр-2025” арга хэмжээ 7 дахь жилдээ зохион байгуулагдана Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ “Төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо ба гүйцэтгэлийн үнэлгээ: Азийн загвар байгууллага төлөвшүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ Алба хаагчид Филиппин улсад англи хэлний сургалтад хамрагдаж байна
Хорих 461 дүгээр ангид гэр бүлийн тасаг нээе


-Н.Энхбаярыг дүүтэй нь, Ё.Отгонбаярыг эхнэртэй нь хорьё-

Сургуулийн дотуур байранд охид хөвгүүд тус тусдаа эрэгтэй эмэгтэйгээрээ нэг тасагт амьдардаг ч нэг гэр бүлээс олон хүүхэд сурдаг сумдад зохицуулан нэг гэрийн хүүхдүүдэд зориулсан тасаг нээдэг байлаа.
Үүн лүгээ өнгөрсөн он жилүүдэд улсын хөрөнгө мөнгө идэж луйвардсан албан тушаалтнууд ихэвчлэн ах дүү хамаатан садан, эхнэр нөхөртэйгээ нийлэн гэмт үйлдлээ хийдэг болсон болохоор нэгэн цагт Ц.Нямдоржийн бариулсан аварга шоронд гэр бүлийн тасаг нээхээс аргагүй нь.

Хамгийн түрүүнээ л экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр ах байна. Өргөө зочид буудал, Улаанбаатар сониныг өөрт ашигтайгаар хувьчилсан, японоос Гандантэгчинлэн хийдэд хандивласан тоног төхөөрөмжөөр ТВ-9 телевизийг хууль бусаар байгуулсан хэмээн 4,6 жилийн ял авсан Н.Энхбаярын араас түүний дүү орж мэдэхээр байгаа. Одоо интерполоор эрүүлж байгаа Н.Энхтуяа гэдэг бүсгүй нэгэн цагт монголын далайн тээврийн захиргааны Сингапур дахь төлөөлөгч байсан. Энэ хүнийг олоод ирвэл шүүхээс ялгүй өнгөрөх нь юу л бол. Тэгэхээр төрсөн ахтайгаа хамт хэвтэж байсан нь дээр дээ.

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга байгаад Монгол Улсын газрын доорхи баялгийг баруун солгойгүй үрэн таран хийж 109 лиценз хууль бусаар дамласан Д.Батхуяг хэдийнээ ялаа эдлээд сууж байгаа. Гэтэл одоо түүний төрсөн дүү, Уул уурхайн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Батболд гэдэг хүн бас л эвгүй болчихлоо. Хоёр бүсгүйтэй зэрэг амрагласан нь ч  одоо яана гэхэв, зуйгуул эрийн явдал юм гэхэд төрийн жирийн нэгэн албан хаагч яахаараа амраг бүсгүйчүүддээ нэгэн зэрэг ижил машин бэлэглээд явж байдаг байна. Яахаараа заавал татварынхныг дэгээдэж амраглав гээд асуудал байна. Хамгийн ноцтой нь тэр хоёр хүүхэн нь мань хүнээс болоод нэг нэгийгээ хөнөөж амьдралаа алдлаа. Энэ бүхний төлөө тэр  юм дуулахаас аргагүй бололтой. Тэгэхээр одоо яана гэхэв төрсөн ахыгаа бараадаад нэг өрөөнд хэвтэж байсан нь дээр биз.
“Дайны эрсдэлийн даатгал” нэрээр олон тэрбум доллар луйвардаж гадаадад байршуулан угаасан МИАТ-ын хэрэгт холбогдож шүүхээс ял аваад байгаа Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох нар байна. Тэд ч гэсэн одоо нэгэнт шүүхээс авдаг ялаа аваад урьдчилан хорих 461  дүгээр ангид оччихоод байгаа юм чинь хөөрхийсийг хамтад нь байлгахад яагаад болохгүй гэж.
Төрөл төрөгсөд нь эргэж очсон ч гэсэн дээ, хоёр саванд хоол хийж авч очсоноос нэг саванд хийж очоод тэр хоёр нь хамт сууж байгаад идэж байвал ар гэрийнхэнд нь аштай юу.

Ер нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн урьдчилан хорих ангидаа гэр бүлийн хэд хэдэн өрөө гаргахгүй бол болохгүй нь ээ. БСШУ-ны сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонго бүсгүй байна. Тэр чинь эхлээд 21 дараа нь 26, одоо бүр 36 дансаар хэдэн зуун сая доллар эргэлдүүлж байсан тухайд нь хуулийн байгууллага шалгаж байгаа. Бүр саатуулан шалгаж байснаа батлан даалтаар гаргаад буй. Гэтэл түүний нөхөр эрхэм түшээ Ё.Отгонбаяр ч эхнэрийнхээ  араас явахгүй гэх баталгаагүй болчихоод байгаа. Тэр сургууль бариад өгсөн хүнийг дарамталж 230 сая төгрөгийн авлига нэхээд, өгөхгүй болохоор нь сургуулийг нь ашиглалтад авалгүй хоёр жил өнгөрөөх мөртлөө, хүн явуулж компанийн захирлыг зодуулсан нь хэдийнээ ил болсон. Үүнд оролцсон хүмүүс нь ч үнэн гэдгийг хуулийнханд батлаад нотлоод байгааг  УМБГ-ын дарга хэвлэлийнхэнд мэдээлсэн.

Ийм байхад чинь хөөрхий эхнэртэйгээ нэг дор хамт байгаад жаргал зовлонгоо хуваалцсан шиг эргэлтийн цайгаа хувааж уугаад байж байсан нь  дээр дээ.
МАН-ынхан сүүлийн үед Төрийн албыг төрлийн алба болгохоо больё хэмээн чанаг чанга дуугараад байгаа. Хөөрхийс “Хэлэмгий хүн сурамгай” гэгчээр энэ намынхан төрийн албыг ёстой төрлийн алба болгож, зүгээр ч нэг ийм болгоогүй тэр хүмүүс нь улс орон, ард түмний мөнгийг хун цунгаар нь луйвардан идэж байсан нь өнөө ил болж, төрөл төрөгсдөөрөө шүүхийн гадаа чулуу няслан суудаг боллоо. Тэгэхээр энэ бүхнийг бодолцоод Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн шорондоо “Гэр бүлийн тасаг” нээхээс аргагүй нь л дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан