Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
“Түмэн хишигтэн” симфони туульс өнөөдөр эгшиглэнэ
Монголчууд бидний хиймор бахдалын бодит шүтээн болсон  “Түмэн хишигтэн” төсөлд зориулан Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч МУСТА Б.Чинбат “Түмэн хишигтэн” хэмээх симфони туульсыг туурвиж бэлэн болгоод байгаа билээ. Энэхүү симфони туульсын нээлтийн ёслол өнөөдөр 20:00-н цагаас УДЭТ-ын гадна тайлбайд  болох аж.

“Түмэн хишигтэн” симфони туульсыг "Үндэсний их найрал хөгжимчид"-ийн 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хөгжимчид, ДБЭТ-ийн 50 гаруй найрал дуучид, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уртын дуучин МУСТА Ц.Түмэнжаргал, ҮДБЭЧ-ын уран сайхны удирдагч, Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрлын ерөнхий удирдаач Н.Буянбаатар нарын бүрэлдэхүүнтэй 100 гаруй уран бүтээлчид хамтран амилуулсанаараа онцлог юм.

Түүнчлэн өнөөдөр болох нээлтийн ёслол нь түмэн олондоо зориулагдан үнэ төлбөргүй болох бөгөөд “Түмэн хишигтэн” симфони туульсын "CD" бэлэн болсон нь өнөөдөр болох нээлтийн ёслолоор монгол түмэнд хүрэх ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан