Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НБОГ-ын улсын байцаагч Б.Энхжаргал Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний халз буудлагын төрөлд алтан медалийн эзэн боллоо СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМЫН ОРОН НУТАГ ДАХЬ АНХНЫ ТОМИЛОЛТ Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай “Элсэн манхны баяр-2025” арга хэмжээ 7 дахь жилдээ зохион байгуулагдана Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ “Төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо ба гүйцэтгэлийн үнэлгээ: Азийн загвар байгууллага төлөвшүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ Алба хаагчид Филиппин улсад англи хэлний сургалтад хамрагдаж байна
Дэлхийн оюутны “Универсиад-2013” эхэллээ

Дэлхийн оюутны 27 дахь удаагийн “Универсиад-2013” тоглолт Казань хотод нээлтээ хийлээ.  Нээлтийн ажиллагаа тоглолтын гол цэнгэлдэх хүрээлэн болох “Казань-Арена”-д сүр жавхлантай эхэлсэн юм. Талбайн төв хэсгийг гурван талаас нь усан гадарга бүрхсэн нь Казань хотыг Волга буюу Ижил мөрний хөвөөн дээр байдгийг бэлгэдсэн аж. Ёслолын ажиллагааг Оросын олон арван үндэстэн, ястаны төлөөллийг харуулсан жүжигчилсэн тоглолтоор эхэлж, ОХУ-ын соёл, уламжлал, эд өлгийн баялгийг харуулсны дараа  тус улсын далбааг мандуулж, төрийн дуулал эгшиглүүлсэн юм. 

Үүний дараа Казань хоттой танилцуулах арга хэмжээ болж, татар үндэстний соёл, урлагийн онцлогийг харуулсан үзүүлбэр үзүүлжээ. Энэ үзүүлбэрийг залган Оросын сонгодог зохиолчдын бүтээлийн аясаар тэмцээнд оролцогч багуудын ёслолын жагсаал цэнгэлдэх хүрээлэнд орж ирсэв.  Жагсаалыг Албани улсын тамчирчид нээж, ОХУ-ын шигшээ бага уламжлал ёсоор жагсаалыг хаасан. Энэ удаагийн тоглолтод хамгийн олон тамирчдаа явуулсан орон АНУ, Хятад, Канад, Бразиль, Япон, ОХУ байжээ. Харин ёслолын жагсаалын дараагаар ОХУ-ын соёл, шинжлэх ухаан, урлагийн амжилтуудыг танилцуулсан “Тусгал” нэртэй шоу ажиллагаа гурван цаг гаруй болсон юм. Энэ шоуны дараагаар Олон улсын оюутнуудын спортын холбооны “FISU”-ийн далбааг өргөх ёслолын ажиллагаа болж, холбооны сүлд дүү “Gaudeamus” эгшиглэлээ. Уламжлал ёсоор тэмцээнд оролцогч тамирчид ба шүүгчдийг төлөөлөн тангараг өргөх ёслол болсон юм.
Тамирчдыг төлөөлж спортын гимнастикийн Олимпын аварга Алия Мустафина, шүүгчдийг төлөөлж Олимпын гурван удаагийн аварга Евгений Садовой нар тангараг өргөсний дараагаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин үг хэлж, Дэлхийн оюутнуудын зуны 27 дахь Универсиадыг нээснийг мэдэгдсэн юм. Дараа нь, индэр дээр “FISU”-ийн Ерөнхийлөгч Клод-Луи Гальен гарч үг хэлэн тэмцээнд оролцогч оюутан залууст хандав. Тэрээр “Универсиад бол сэтгэлийн тэнхээ юм” гэж онцолсон билээ. Үүний дараа Универсиад тоглолтын гал цэнгэлдэх хүрээлэнд орж ирсэн.  Энэ удаагийн Универсиад тоглолтын галыг дэлхийн таван тивийн 51 хотоор 359 өдрийн турш 1.5 сая оюутан дамжуулан авч явахдаа нийт 104 мянган км зам туулсан аж. Тоглолтын галыг Оросын хоккейн залуучуудын шигшээ багийн ахлагч Наль Якупов, Дэлхийн ба Европын аварга волейболчин Екатерина Гамова, Параолимпын тоглолтын дөрвөн удаагийн аварга Ирек Зарипов, Лондоны Олимпын аварга жүдочин Тагир Хайбулаев нар бадраалаа. Ийнхүү Универсиадын гал мандснаар нээлтийн ажиллагаа дууссан. Нээлтийн ажиллагааг ихэнх хүн магтсан бөгөөд Олимпын тоглолтын хэмжээнд хүрлээ гэж хэлсэн байна. Уншигч таньд энэ тоглолтын түүхтэй зарим сонирхолтой мэдээллийг хүргэе.

Юуны өмнө Универсиад тоглолтод их ба дээд сургуулийн нэгдүгээр курсийг амжилттай дүүргэсэн 18-28 насны тамирчдыг оролцохыг зөвшөөрдөг гэдгийг хэлэх хэрэгтэй. Хамгийн анхны Универсиад Италийн Турин хотноо 1959 онд болж байв. Энэ жилийн өвлийн Универсиад нь Италийн Трентинод болно. Харин 2015 онд зуны тоглолт Өмнөд Солонгосын Кванжу хотноо болно хэмээн зарлаад буй.
Универсиад тэмцээнд оролцсон тамирчдын 60 хувь нь Олимпын тоглолтод оролцдог гэхээр энэ тэмцээний өрсөлдөөн, чанар чансаа ямар байдаг нь ойлгомжтой болох байх. Дэлхийн оюутны тоглолтын уриа нь “Төгс бие ба төгс сэтгэл”.  Үүний дээр тоглолт болгон өөрийн гэсэн уриатай. Энэ удаагийн тоглолтын уриа нь «You are the World» буюу “Чи бол Ертөнц”. Гэхдээ латин цагаан толгойн “U” нь Универсиадын үндсэн эмблем байдаг болохоор уриаг «U are the World» гэж бичиж байгаа. Иймд энэ бичлэгийг өөрчлөн “Универсиад бол бүхэл бүтэн ертөнц” гэсэн утгатайгаар ч уншиж болно.

Энэ удаагийн Универсиадад дэлхийн 162 орны 10 мянга 442 тамирчин оролцож, 351 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа нь тоглолтын дээд амжилт юм. Зуны тоглолтод заавал байх ёстой 13 төрлийн спорт байдгаас нэмж орох спортын төрлийг зохион байгуулагч улс мэддэг байна. Ингэснээр Казань хотноо болж буй тоглолтод оюутнууд 27 төрлөөр өрсөлдөх нь мөн л тоглолтын дээд амжилт юм.
Спортын тэмцээн уралдаан нийт 64 байгууламжид болохоос 30-ыг нь тусгайлан Универсиадад зориулан байгуулжээ.

Казаньд нээлтээ хийсэн тэмцээнийг үзэхээр 100 мянга гаруй жуулчид иржээ. Тоглолт эхлэхээс өмнө интернэтээр дамжуулан 130 мянган тасалбар зарагдсан. Борлогдсон тасалбарын 25 хувь нь сагсан бөмбөг, хөлбөмбөг, гарбөмбөг, хөнгөн атлетикийн тэмцээнийх.
Тоглолтод оролцож байгаа тамирчид, жуулчдад 20 мянга гаруй сайн дурынхан туслалцаа үзүүлнэ.
Универсиадад оролцогчид байрлаж буй хотхон нь тусдаа захиргаатай, мэртэй. Универсиадын хотхоны зоогийн газруудад өдөр болгон 50 мянган хүний хоол хийнэ. Хоол нь Ази, Европ, Америк гэж ялгаатай байх төдийгүй оролцогчийн шашин шүтлэгийг харгалзсан нарийн онцлогтой байна.
Универсиад -2013 тэмцээний хүрээнд тамчирдаас сэргээшийн 950 дээж авна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан