Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Арьс ширний үйлдвэрлэлээ дэмжлээ


Арьс, ширний үйлдвэ­рүүдийн цогцолборыг Дар­хан-Уул аймагт төв­лөрүүлэн байршуулах, арьс, ширний үйлд­вэрүүдэд тех­нологийн ши­­нэч­­лэл хийх, дэд бүтэц байгуулахад “Чингис” бондын хөрөнгөөс санхүүжилт олгохоор шийд­вэрлэлээ. Технологийн шинэчлэл хийх, дэд бүтэц байгуулахдаа бүтээгдэхүүн ху­далдан авагч талын хөрөнгө оруулалт оролцуулах, үн­дэсний үйлдвэрлэгчдэд хөн­гөлөлттэй зээлийн болон зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.

Улсын хэмжээнд арьс шир боловсруулдаг 35, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 170 гаруй үйлдвэр ажиллаж байгаа ч жилд бэлтгэдэг 10.3 сая ширхэг арьс ширний 25.8 хувийг л үндэсний үйлдвэрлэгчид боловсруулж байна. Бусдыг нь түүхий болон анхан шатны боловсруулалт хийж өмнөд хөрш рүү экспортолж, дотооддоо нэмүү өртөг бүтээх нөөц бололцоогоо алдаж буй. Үндэсний үйлд­вэр­лэгчид эргэлтийн хө­рөн­­гөгүйгээс түүхий эдээ хангалттай нөөцөлж чад­даг­гүй, улмаар бүрэн хүчин чадлаа ашиглахгүй 5-6 cap сул зогсдог байна. Энэ салбарын үйлдвэрүүддээ дэмж­лэг үзүүлэн зах зээлийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр улс орны нийгэм эдийн засагт чухал хувь нэмэр оруулах тооцоо гарч байгаа юм.

Манай улс арьс ширний үйлдвэрлэлийн сал­бартаа дэлхийд арьс ширний тех­но­логиор тэргүүлдэг Ита­ли, Испани, Турк орноос тех­но­логи дамжуулна. 2016 он гэхэд 10.3 сая арьс ширэн түүхий эдийнхээ худалдан авалт, боловсруулалтыг 100 хувь өөрсдөө хийж, үүнээс 80 хувийг эцсийн бүтээгдэхүүн болгоод үлдсэнийг нь хагас боловсруулан экс­пор­толно. Нийтдээ 1.01 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж 24.7 мянган ажиллагсадтай, экологид ээл­тэй орчин үеийн техник, тех­но­логитой, улс орны эдийн зас­гийн тэргүүлэх салбар болон хөгжих боломжтой гэсэн тооцоог мэргэжилтнүүд хийжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан