Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НБОГ-ын улсын байцаагч Б.Энхжаргал Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний халз буудлагын төрөлд алтан медалийн эзэн боллоо СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМЫН ОРОН НУТАГ ДАХЬ АНХНЫ ТОМИЛОЛТ Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн дэвшүүлсэн асуудал яриа төдий үлддэг биш бодлого болж гарах учиртай “Элсэн манхны баяр-2025” арга хэмжээ 7 дахь жилдээ зохион байгуулагдана Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ “Төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо ба гүйцэтгэлийн үнэлгээ: Азийн загвар байгууллага төлөвшүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ Алба хаагчид Филиппин улсад англи хэлний сургалтад хамрагдаж байна
“Болдогггүй Богд Ар”-д сануулга өгч, хариуцлага нэхэв


Оршин суугчдаас нь хам­гийн их гомдол, санал мэдүүлдэг орон сууцаар “Богд-Ар” тодроод байна. Дээврээс ус гоожсон, хана нэвт цуурсан, нурсан, харанхуй, бохир орчинтой гээд иргэдийн амнаас гарах гомдол олон. Өнгөрсөн сарын сүүлчээр иргэд Шадар сайд Д.Тэрбишдагвад гомдол мэдүүлэн учирласан нь өнөөдөр үр дүнд хүрч байна. Тодруулбал, МХЕГ тэргүүтэй хэрэглэгчийн төлөөх байгууллагууд “Богд Ар” хороололд шалгалт, хяналт хийжээ. Зургадугаар сарын дундуур шалгалтын ажил эхэлж, энэ сарын 2-ны өдөр дүнгээ нэгтгэсэн байна. Харин шалгалтын өргөтгөсөн бүрэлдэхүүн Засгийн газрыг төлөөлүүлж Д.Тэрбишдагвад тайлагнасан юм. Мэргэжлийн хяналтын газар, Шударга өрсөл­дөөн, хэрэглэгчийн төлөө газар, Стандартчилал хэмжил зүйн газар, Онцгой байдлын ерөнхий газар болон сууц өмчлөгчдийн холбоод шалгалтад оролцлоо.

Захын жишээ 21 дүгээр байр

Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, хоёрдугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Богд Ар” хорооллын хамгийн урд байрлах нь 21 дүгээр байр юм. 50100 ам.метр талбайн нэгээхэн хэсгийг эзэлж орших орон сууцанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, “Ар Богд” СӨХ-ны хамт олон хамтарч шалгалт хийж, мэргэжлийн дүгнэлт гаргажээ. Гүйцэтгэгч байгууллага “Богда холдинг” компани 2006 онд 50100 ам.метр талбайг таван жил ашиглах эрхээ НИТХ-аар батлуулж, 2007 онд хотын даргын захирамжаар орон сууц, үйлчилгээний зориулалттай болгож өөрчлүүлж чадсан байна. 2010-2011 онд “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс” ажиллаж хүлээн авчээ.
Цутгамал төмөрбетон бүтээцтэй, олон үет дүүргэгч ханатай, газраас дээш 16, доош нэг давхартай орон сууцны зоорин давхарт А, В, С блок бүхий дулаан зогсоолтой. Олон үед хананы бүтэц нь 120 мм зузаан блок, 150 мм хөөсөнцөр, 190 мм блокоос бүрджээ. Тус байр нь зураг төсөлд тусгаснаар эдэлгээний хоёрдугаар зэрэгтэй, гал түймрийн хоёрдугаар зэрэг­лэлд тэсвэртэй, хоёр­дугаар ангиллын барилга ажээ.

Агаарын -39 хэмд тэсвэртэй, нэг ам.метр талбайд 35 кг жинтэй салхины ачаалал даах, дээвэртээ нэг ам.метрт 50 кг цас даах, долоон балл газрын чичирхийлэлд тэсвэрлэхүйц юм. Харин шинжилгээний баг дараах зөрчлийг илрүүлсэнээ баримтжуулан дэлгэсэн байна. Дээврийн ус зайлуулах хоолой, цорго айлын тагтны хэсэгт байрлаж, ус алджээ. Түүнчлэн налуу багатай тул ус тогтож, дээвэр хэсгээр нэвчин гоожсон байна.
Хятад улсад үйлдвэрлэсэн шугам сүлжээний хоолой ашигласан нь шаардлага хангалгүй хагарч гэмтсэн.

Ариун цэврийн өрөөнд ус алдаж, зоорийн давхар руу нэвчих тохиолдол цөөнгүй гарчээ. Агааржуулалтын систем зөв хийгээгүйгээс болж нэгдүгээр давхарт байрлах “Xiang He” хятад хоолны рестораны 9-16 дугаар давхрын айлуудад рестораны хоол байнга үнэртдэг. Мөн айлуудын ариун цэврийн болон гал тогооны өрөөний агаар сэлгэлтийн систем, суваг, бохир усны үнэр гадагшлуулах хоолойг барилгын дээврээс илүү гаргаж угсраагүйгээс үе үе салхи давтаж цохидог. Цэвэр усны босоо хоолойг цайрдсан ган төмрөөр хийснээс болж дотор тал нь зэвэрч, зэвтэй ус гарах болсон. Халаалтын систем доголдож, зарим айлын босоо шугамд хаалт хийсэн нь бусад өрхийн халаалтыг доголдуулдаг. Орон сууцны хоёрдугаар давхарт “Порш” компани байрлаж, үйл ажиллагаа явуулдаг нь хэт их чимээ үүсгэж иргэдийн амгалан тайван байдал алдагдуулдаг. Автомашины битүү зогсоолын гэрэлтүүлгийн тоо хангалтгүй, ихэнх нь асдаггүй. Энэ мэтээр ганцхан байранд дутагдал илэрч байгаа бол түүнээс цааш хэчнээн асуудал үүссэн тухай мэргэжлийн байгууллагууд тус тусын шалгалтын дүнг Шадар сайдад танилцуулсан юм.

ОБЕГ: Долоон нийтлэг зөрчил илрүүллээ

Тус байгууллагаас ажлын хэсэг гаргаж “Богд-Ар” хорооллын хэд хэдэн байранд галын болон газар хөдлөх гамшгийн үед эрсдэж болзошгүй зөрчлийг тодорхойлжээ. Үүнд 4а, 5а, 7а, 8а, 9а, 20а, 21а, 22а байрыг хамруулсан байна. Илрүүлсэн зөрчлүүд нь барилгын орц, гарцад гал түймрийн үед аврах ажиллагаа явуулах шат хийгээгүйгээс эхлэх аж. Нийтийн болон айл өрхийн тагтанд галын үед аврах шат зайлшгүй байх ёстой. Гэтэл дээрх байрны зарим нь огт шатгүй байжээ. Түүнчлэн барилгын цахилгаан хуваарилах байгууламж буюу щит нь орцны нэгдүгээр давхарт, зориулалтын бус нөхцөлд байршжээ. Зоорийн болох хагас зоорь барихдаа барилгын сууриас дөнгөж 50 см хүртэлх хөндийд өндөр хүчдэл суурилуулсаныг багагүй эрсдэлтэйд тооцсон байна. Орон сууцны дор автомашины дулаан зогсоол байгуулахдаа зориулалтын бус, шатах материал хадгалсан. Галын автомат дохиолол зайлшгүй суурилуулах дүрэм зөрчсөн. Одоо ашиглаж буй галын дохиолол нь ажиллахгүй, хуучирсан, шаардлага хангадаггүй. Зоорийн давхарт утаа, угаар үл нэвтрүүлэх хаалт хийх ёстой байтал сараалж төмрөн хаалга хийсэн нь оршин суугчдын аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй гэх зэрэг зөрчил илрүүлсэн аж. Цаашид стандарт мөрдүүлэх, иргэдэд эрсдэл учруулж болзошгүй асуудлаа арилгах шаардлага хүргүүлэхээр болсон байна.
Нөгөөтэйгүүр, газар хөдлөл­тийн тэсвэржилтээ тодорхойлох шаардлага удаа дараа хүргүүлсэний дагуу үйл ажиллагаа үргэлжилж байгаа аж. Тухайлбал, орон сууц барьсан компани ШУТИС-ийн Барилгын инженер­ийн сургуулийн харьяа шинжилгээний төвтэй гэрээ байгуулсан гэнэ. Газар хөдлөх үеийн тэсвэржилтийг тодорхойлоход тоног төхөөрөмжийн хүчин чадал хүрэлцээгүй тул гадаадаас шинэ төхөөрөмж авчирсан аж. Хэдхэн хоногийн өмнө шинэ төхөөрөмжөөр шинжлэх ажилдаа орсон бөгөөд наадмын үеэр дүн нь гарна гэж ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баттулга хэллээ. Шинжилгээний үр дүнд ямар хэмжээний хүчитгэл, засвар, нэмэлт үйлчилгээ хийх нь тодорхой болох аж.

ШӨХТГ: Ам.метрийн зөрүү асар их

Стандартчилал хэмжил зүйн газар, ШӨХТГ-тай хамтран “Богд Ар” хорооллын хэд хэдэн орон сууцанд хэмжилт хийж үзжээ. Хэмжилтийн дүн нь иргэдийн эзэмшиж буй байрны гэрчилгээнд бичсэн талбайгаас хол зөрүүтэй байсан нь ихээхэн гайхаш төрүүлж буй юм. Тухайлбал, 7а байрны есөн тоот, нэг өрөө байрыг стандартын дагуу хэмжиж үзвэл гэрээнд тусгасан талбайгаас 6.22 ам.метрээр бага байжээ. Мөн 1а байрны 42 тоот, гурван өрөө байрны гэрчилгээнд 85.09 ам.метр гэж тэмдэглэсэн ч хэмжилтийн дүнд бодит талбай нь 64.07 ам.метр гарсан. 42 тоот байрны эзэмшигчээс “Богда холдинг” компани 24 ам.метрийн төлбөр илүү авч, өнөөг хүртэл цахилгаан, ус, халаалт зэрэг үйлчилгээний төлбөрт ч төдий хэмжээгээр илүү мөнгө төлүүлсэн аж. Түүнчлэн хоёр өрөө байрны гэрээ, гэрчилгээнд 44.28 ам.метрээр зааж, үзэглэсэн байхад ШӨХТГ-ын хэмжилтээр 4.97 ам.метрээр дутуу гарсан байна. Үндсэн талбай нь 39.35 ам.метр байтал буруу хэмжилтээр иргэдийг завшсан нь тодорхой боллоо.
ШӨХТГ-аас дээрх хэм­жилтийн талаар “Иргэдийн хохирлыг нөхөн төлөх ёстой. “Богда холдинг” орон сууцны хэмжилт хийсэн стандартаа бидэнд мэдэгдэх шаардлагатай. Тухайн стандартыг бид шалгах болно” гэсэн юм. Хэрэв тус байгууллагын шаардлагыг хүлээж авахгүй, иргэдийн хохирлыг барагдуулаагүй бол хууль эрх зүйн хүрээнд шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлэх боломжтой аж.

МХЕГ: Цахилгааны тооцоо байгууллагын тарифтай байж

“Богд-Ар” хороолол 7а байранд шаардлага хангахгүй тоолуур ашиглаж, иргэдийг хохироожээ гэсэн гомдлын дагуу хяналтын байцаагч нар шалгажээ. Газар дээр нь очиход БНХАУ-д үйлдвэрлэсэн, нэг фазын механик тоолуураа 120 гаруй өрхөд холбосон байж. Энэ нь 2009 онд Стандартчилал хэмжил зүйн даргын тушаалаар ашиглахыг хориглосон. Мөн олон улсын стандартаас аль эрт хасагдсан бүтээгдэхүүн ажээ. 2010 онд мэргэжлийн байгууллагаас “Богд Ар”-ыг хариуцагч байгууллагад зөрчлөө арилгах хоёр ч удаагийн албан шаардлага хүргүүлсэн. Гэвч өдий хүртэл иргэдийг хохироож, үйл ажиллагаагаа засахгүй явж иржээ. Хариуцсан компани тоолуураа солиогүй учраас оршин суугчид өөрсдийн мөнгөөр цахилгаан тоолуураа шинэчилсэн байна. Гэтэл бас нэгэн асуудал илэрсэн нь “Богд-Асар” компани цахилгааны борлуулалтын төлбөрөө барагдуулж, цахилгаан нийлүүлэгч компанитай гэрээгээ цуцлаагүйгээс үүджээ. Иргэд аж ахуйн нэгжийн тарифаар цахилгааны мөнгө тушаадаг байсан нь илэрсэн. Энэхүү зөрчлийн мөрөөр иргэдэд учруулсан хохирлын мөнгөн дүн хараахан гараагүй байгаа ч тун удахгүй тодорхой болж, хариуцсан компанид шаардлага хүргүүлнэ гэдгээ албаны хүмүүс мэдэгдлээ.

Шадар сайд шалгалтад сайн дүн өглөө

Монголд сахилга хариуцлагагүй байдал сүүлийн 20 гаруй жил ноёлж ирлээ. Харин одоо үүнийг таслан зогсоож эрхээ мэддэг бол үүрэг, хариуцлагаа ухамсарладаг болгох ажил бидний өмнө байна хэмээн Шадар сайд Д.Тэрбишдагва хэлэв. Тэрээр олон байгууллагын хамтарсан шалгалт, шинжилгээг сайнаар үнэлээд цаашид иргэдийн хохирлыг барагдуулах, шаардлагатай бол шүүхийн байгууллагаар асуудлаа шийдэх хэрэгтэйг онцлов. Шалгалтын дүнд хариуцсан аж ахуйн нэгжүүдэд долоон дүгнэлт, нэг албан шаардлага боловсруулан хүргэхээр болжээ. Тэрээр дээрх дутагдал зөрчлийн шалтгааныг хариуцлагын доройтолтой холбон тайлбарласан. Ард түмэн хаан хэмээн өргөмжилсөн хэрнээ чанаргүй орон сууц нийлүүлж байгааг ийнхүү тодорхойлов. Нөгөө талаас, “хаад” маань орон сууцны талбайгаа хөндлөнгийн хүнээр хэмжүүлдэг, бодит шаардлагаа тавьдаг, эрх ашгаа хамгаалж, хариуцлагатай ханддаг байхыг мөн сануулсан юм.
Орон сууцны барилга ашиглалтад авснаас хойш гурван жилийн баталгаа өгдөг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд “Богд Ар” хороололд үүссэн асуудлууд хэзээ үүсч, бүрэлдсэнийг тодорхой болгох шаардлагатайг СӨХ-ны удирдлагуудад хэлсэн. Харин мэргэжлийн байгууллагуудад “Цаашид зөрчил гарсан хойно хариуцлага тооцох биш эрх, үүргийг нь ухамсарлуулж зөрчил гарахаас урьдчилан сэргийлж ажиллах нь бидний гол зорилго” хэмээн санууллаа. “Богд Ар” шиг дутагдал, зөрчилтэй барилгын олон компанийн асуудал байгааг мөн хэлсэн юм.

0 Сэтгэгдэл
ашиглалтанд авсан улсын комисынхон ямар хариуцлага хүлээсэн бэ
Hujaa nariin gar hol bologsod
Хамгийн их уншсан