Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
н.Бат-Эрдэнэ: Хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна
Сэлэнгэ аймгийн Түшиг суманд өнгөрсөн пүрэв гарагийн орой 18:00 цагийн орчимд хүчтэй салхилж, 4-5 сантиметрийн диаметртэй мөндөр буужээ. Байгалийн онц аюултай уг үзэгдэл 20 минутийн хугацаанд болж өнгөрсөн ч тус сумын ЗДТГ, сургууль, эмнэлэг, Соёлын төв, айлуудын байшингийн дээвэр нурж, их хэмжээний хохирол учирсан байна. Энэ талаар тодруулахаар өчигдөр 19.40 цагийн үед тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн дэд дарга Н.Бат-Эрдэнэтэй утсаар холбогдлоо.

-Түшиг суманд хэдий хэмжээний хохирол үүсээд байна вэ?
-Түшиг сумынхан гол төлөв фермерийн аж ахуй, газар тариалан эрхэлдэг. Мөндөрт гахай, тахиа олноороо цохиулж үхсэнээс гадна ургац ихээр гэмтсэн. Түүнчлэн байгалийн гамшгийн улмаас өндөр хүчдэл, холбооны шугамууд унаж, сумын хэмжээнд цахилгаангүй болж, утасны сүлжээ тасарсан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус суманд аймгийн Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, гамшгийн хор хохирлыг арилгахаар ажлын хэсэг ажиллаж байна. Аймгийн Онцгой байдлын газар, Хүн эмнэлэг, Мэргэжлийн хяналт, Байгаль хамгаалах хэлтэс зэрэг байгууллагын нийт 110 гаруй хүнтэй баг Түшиг суманд учирсан хохирлын хэмжээг нарийвчлан гаргахаар ажиллаж байгаа. Мөн сэргээн босгох ажлыг яаралтай хэрэгжүүлж байгаа боловч, үргэлжилсэн бороо орж ажилд нэлээд хүндрэл учруулж байна.

-Сумын хэмжээнд цахилгаангүй байгаа гэсэн. Бэртэж гэмтсэн хүн бий юү?
-Сумын хэмжээнд 24 хүн бэртсэнийг аймгийн эмнэлэгт үзүүлсэн. Өндөр хүчдэлийн шугам унасанаас болж цахилгаангүй болоод байсан ч өнөөдрийн байдлаар /өчигдөр орой/ гэрэл цахилгаантай болгосон. Ажлын хэсэг гамшгийн улмаас учирсан хохирлын хэмжээг нарийвчлан тогтоож Улсын онцгой комисст танилцуулна. Тус сумын цаг уурын станц 20 метр секунд хүртэлх салхины хурдыг хэмжих хүчин чадалтай юм билээ.
Тухайн үед салхи цаг уурын станцын хэмжигчээс илүү хурдтай байсан гэсэн. Мөндөрт 269 өрх цохиулсан.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан