“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно
"Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Өнөөдрөөс наадмын тасалбарыг худалдана
Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдөр буюу долдугаар сарын 7-ноос эхлэн худалдаанд гаргах тухай Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ажллын хэсгээс мэдэгдэж байна.
Наадмын өдрүүдээр автомашинд олгодог тусгай зөвшөөрлийг шинэчлэн батлах болсонтой холбогдуулж, баяр наадмын тасалбар худалдаалах өдрийг нэг өдрөөр хойшлуулжээ. Автомашинд олгох тусгай зөвшөөрөл дээр тухайн автомашины улсын дугаарын сүүлийн 4 оронг бичиж баталгаажуулах саналыг Замын цагдаагийн газраас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд ирүүлсэн байна. Тиймээс энэ асуудлыг баталсны дараа автомашины зөвшөөрөл болон наадмын тасалбарыг зэрэг худалдаалахаар болжээ.
Энэ дашрамд дуулгахад зөвхөн наадмын нээлт үзэх тасалбар нь 12 000 төгрөг байгаа бөгөөд жуулчдад зориулсан тасалбар нь 25 ам.доллар юм. Харин наадам үзэх багц тасалбар буюу 7 сарын 11,12-ний өдрүүдэд наадмын нээлт болон, бөхийн барилдаан, наадмын хаалтыг үзэх тасалбар нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын байршлаас хамааран 16 000, 20 000, 24 000 төгрөгийн үнэтэй байна. Наадмын тасалбарыг Бөхийн өргөө, Соёлын Төв өргөөний кассуудаар худалдаалж эхэлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлээ.
Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдөр буюу долдугаар сарын 7-ноос эхлэн худалдаанд гаргах тухай Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ажллын хэсгээс мэдэгдэж байна.Наадмын өдрүүдээр автомашинд олгодог тусгай зөвшөөрлийг шинэчлэн батлах болсонтой холбогдуулж, баяр наадмын тасалбар худалдаалах өдрийг нэг өдрөөр хойшлуулжээ. Автомашинд олгох тусгай зөвшөөрөл дээр тухайн автомашины улсын дугаарын сүүлийн 4 оронг бичиж баталгаажуулах саналыг Замын цагдаагийн газраас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд ирүүлсэн байна. Тиймээс энэ асуудлыг баталсны дараа автомашины зөвшөөрөл болон наадмын тасалбарыг зэрэг худалдаалахаар болжээ.

0 Сэтгэгдэл