“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно
"Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ

Энэ сард бороо хур элбэгтэй, аянга цахилгаантай бороо орох төлөвтэй байгаа учир Нийслэлийн онцгой байдлын газраас аянга цахилгааны аюул ослоос хэрхэн сэргийлэх талаар зөвлөмж хүргэж байна.
• Аянганы дуу бүдэг сонсогдож байсан ч өөрийн тань байгаа газар аянга буух аюултай;
• Аянга нь өндөрлөгт байгаа зүйл уруу унах нь элбэг, өндөр зүйл дээр буусан аянга дотогш дамжих аюултай;
• Нэг дор бөөнөөрөө байхгүй байх;
• Ил задгай саванд шатамхай бодис хадгалахгүй байх;
• Өндөр уулын оройд, тэгш тал газрын голд болон нүцгэн хадан дээр байрлахгүй байх;
• Аянгатай үед усанд орох нь аюултай;
• Мөн радио, телевиз, гар утас зэргийг унтрааж байх;
• Саваа модон хэлбэртэй биетийг толгой дээрээ барихгүй байх;
• Биеийн өндрийг аль болох нам болгож, ингэхдээ 2 гараараа газар тулалгүй, хөлөө нийлүүлээд чихээ дарах байрлалыг сонговол аюулгүй;
• Машин дотор харьцангуй аюулгүй. Машин дээр аянга буусан ч дотор нь дамжиж орохгүй. Цонхоо заавал хааж, дээвэр цонхноос зайдуу суух хэрэгтэй;
• Аянга нижигнэх дуу гармагц мориноосоо бууж доош суух хэрэгтэй;
• Модонд хэт ойртох нь аюултай, мөн хэт холдож болохгүй. Модноос 4 метрээс дээш зайнд холдож доош суух;
• Цахилгаан шон дээр аянга их буудаг учир шонгоос хол байх хэрэгтэй;
• Гэрийн янданг яаралтай авч, өрхөө бүтээх, телевизийн антенныг брезинт буюу даавуугаар бүтээх;
• Аянга цахилгаантай үед нейлон, пролонон хувцастай байх нь цахилгаан цэнэгийн газардуулгагүй болж цэнэг хуримтлах осолтой;
Цахилгаанд цохигдсон хүнийг нойтон шороо, норгосон зүйлээр хучих нь тустай.
Сайнзөвлөгөө байна

1 Сэтгэгдэл
2023.10.30