“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно
"Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
“Цэвэр агаар сан”-гийнхан агаарын бохирдлын мөнгийг завшжээ
Монгол Улсын Засгийн газрын тусгай сан болох “Цэвэр агаар сан”-гийн нягтлан н.Хуланг их хэмжээний мөнгө шамшигдуулсан хэргээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан-Уул дахь гэрээс нь баривчилсан. Тэгвэл эл хэрэгт уг санг толгойлдог Н.Хүрэлсүх холбоотой нь илэрч нийслэлийн Прокурорын газраас няравтай нь хамт баривчлан саатуулжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар “Цэвэр агаар сан”-гийн дарга эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн үүсгэн байгуулсан компани болон нэр бүхий гурван аж ахуйн нэгжид сангийн хөрөнгөөс нягтлан бодогч, нярав, мэргэжилтэн нартайгаа бүлэглэн шилжүүлсэн гэнэ. Гэрээний харилцааг ашиглан төсвийн мөнгийг шилжүүлсэн үйлдэлд нь сангийн захирал нарын таван хүнд Эрүүгийн хуулийн 150.3 буюу аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан, 263.2 буюу албан тушаалаа урвуулсан, 273,3 буюу төсвийн хөрөнгө зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэлээр сэжигтнээр татсан аж. Урьдчилсан байдлаар тэднийг гурван тэрбум 56 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт шалгаж байна.

0 Сэтгэгдэл