“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно
"Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Хашаа байшингаа барьцаалж орон сууцтай болох эсэхийг судалж байна

Ерөнхий сайд аймгийн удирдлагуудтай цахимаар хуралдлаа. Тэрээр хурлын эхэнд шинэчлэлийн Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулж, хөнгөлөлттэй зээлээр орон сууц олгож буй явцын талаар мэдээлэл өгсөн. Түүний мэдээллээр найман хувийн хүүтэй зээл /эдийн засгийн өсөлтөөс хамааран +1, -1 хэлбэлзэнэ/ сонгуулийн шоу биш, цаашид үргэлжилж, олон иргэнийг байртай болгох юм байна.
Мөн тэрээр “Банкны зээлээр өмнө нь орон сууц авсан иргэдийг найман хувь руу шилжүүлэхэд тухайн өрхөд сар бүр 300-350 мянган төгрөгийн хэмнэлт гарч байгаа. Урьдчилгаа 10-30 хувиа өгч чадахгүй ч байранд орох сонирхолтой зарим иргэн хашаа байшингаа барьцаанд тавиад орон сууцтай болох санал тавьж байна. Энэ талаар судалгаа хийж байгаа. Орон сууц зээлээр авах журамд ямар нэг өөрчлөлт ороогүй. Зарим хэвлэлд өөрчлөлт орох гэж байгаа талаар бичиж, иргэдийг төөрөгдөлд оруулсан байна лээ” гэв. Түүнчлэн аймгийн удирдлагуудыг жилдээ ганц удаа болдог Үндэсний их баяр наадамдаа онцгой анхаарал тавихыг анхааруулахын зэрэгцээ унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах хэрэгтэй гэсэн юм. Мөн аймгуудыг ирэх сарын 1-нээс өмнө наадамлаж дуусахыг анхаарууллаа. Наадмын маргааш намар гэдэг учир хадлан тэжээл болон өвөлжилтийн бэлтгэл ажилд эртнээс анхаарах ёстой. Үүний зэрэгцээ энэ жил зургаан аймгийн хатуу хучилттай замаар нийслэлтэй холбож байгаа. Холбогдох аймгийн удирдлага замын ажилд чих тавьж, холбоотой ажиллахыг үүрэг болгосон юм. Орон нутгийн хөгжлийн санд төвлөрсөн мөнгөөр шинээр байшин барилга барихгүй. Харин засвар шинэчлэлтийн ажилд зарцуулж болохыг Ерөнхий сайд дуулгалаа. Түүнийг Хөвсгөл аймагт ажиллаж байхад гурван жилийн өмнө баригдаж эхэлсэн 50 ортой амаржих газар санхүүжилтгүй гээд таг зогссон байжээ. Энэ мэт ажлаа яаравчлах хэрэгтэйг сануулав.
Эцэст нь тэрээр шинэчлэлийн Засгийн газраас он дуустал хийх ажлын төлөвлөгөөгөө сар сараар нь гаргаснаа аймгийн удирдлагуудад танилцууллаа. Энэ сард Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхийн зэрэгцээ бүтээн байгуулалтын ажилд хяналт шалгалт хийх аж. Харин ирэх сард хадлан тэжээлийн бэлтгэл ажлын явц болон хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, нийтийн тээврийн автобусуудад зорчигч бэлэн мөнгө төлөхгүйгээр автомат системд уншуулж төлбөрөө төлөх аргыг судалж байгаагаа туршиж үзэх юм байна.

0 Сэтгэгдэл