Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Элсэн манхны баяр-2025” арга хэмжээ 7 дахь жилдээ зохион байгуулагдана Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ “Төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо ба гүйцэтгэлийн үнэлгээ: Азийн загвар байгууллага төлөвшүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ Алба хаагчид Филиппин улсад англи хэлний сургалтад хамрагдаж байна Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийн загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
АЭРОПОРТ ЭКСПРЕСС ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ


Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг “Нийслэлийн тээврийн газар”, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал хамтран олон нийтэд зориулан шинэ үйлчилгээ нээж байна. Онгоцоор нисэх, онгоцоор ирж буй зорчигчдод тулгардаг нэг том бэрхшээл бол унааны асуудал. Хотын төвөөс /МУБИС-аас - Нисэх/ нисэх онгоцны буудал хүртэл нийт 16 км байдаг байна. Такси хөлөглөн нисэх хүртэл явахад дунджаар 13.000 орчим төгрөг төлдөг. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын газрын хийсэн судалгааны дүнгээс харахад 67 хувь нь хувийн унаагаар, 23 хувь нь таксигаар үйлчлүүлдэг гэсэн судалгаа гарчээ.
Харин энэхүү шинэ үйлчилгээ нь онгоцны буудал руу заавал хувийн унаа эсвэл таксигаар очиж, буцах шаардлаггүй болж болж байгаа юм.  “Буухиа” үйлчилгээний автобус нь  МУБИС-Төв номын сан-Ажилчны соёлын ордон-Нисэх гэсэн чиглэлээр иргэдэд үйлчлэх бөгөөд үнэ тарифын хувьд том хүн 2000 төгрөг, хүүхэд 1000 төгрөгөөр зорчуулахаар талууд тохиролцон иргэдэд үйлчилж эхлээд байна. “Аэропорт экспресс” үйлчилгээг “Нийслэлийн тээврийн газар”-ын орлогч дарга Л.Лутбилэг, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Буяндалай нар нээж үг хэлэв. Нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор ирсэн зочид, төлөөлөгчдийг аэропорт экспресс үйлчилгээний их багтаамжийн автобусны үйл ажиллагаатай танилцуулан цаашид нисэхрүү такси, хувийн унаагаар бус энэхүү тусгай автобусаар үйлчлүүлэхийг уриаллаа. 

“Буухиа” үйлчилгээг хот хоорондын үйлчилгээ эрхлэгч “Лотот” ХК хариуцан ажиллах бөгөөд 45 хүний суудалтай, стандартад нийцсэн их багтаамжийн автобусаар үйлчилж байна. 2013 оны зургадугаар сарын 24-өөс туршилтаар явж эхэлсэн энэхүү үйлчилгээнд иргэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байна.  Цагийн хуваарийн хувьд “Чингис хаан” нисэх онгоцны буудал ирэх болон нисэх онгоцны хуваарийн дагуу төлөвлөн үйлчилгээнд гаргаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан