Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Гачууртын наадам энэ сарын 6-нд болно
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо буюу Гачуурт тосгоны уламжлалт наадам энэ сарын 6-нд Гүнжийн хоолойд болох юм байна. Жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг уг наадамд энэ жил зургаан насны морьд уралдаж, сурын харваа, 64 бөх барилдах ажээ. Улсын баярын өмнөх нь зохион байгуулагддаг уг наадмыг  нийслэлийнхэн бөх морины чансаа шалгасан их сорилго хэмээх нь бий. Тиймээс нийслэлээс 20 гаруй километр орших Гачуурт тосгоныг чиглэсэн наадамчдын цуваа өргөн дэлгэр байдаг билээ.  
Дашрамд дурдахад, Гачуурт тосгоны 84 дүгээр сургуулийг төгссөн үе үеийн төгсөгчдийг тосгоныхоо наадамд хүрэлцэх ирэхийг  тосгоны захирагч аминчлан захиж буйгаа биднээр дамжуулсан. Ямартаа ч уг наадамд тус сургуулийн үе үеийн төгсөгчид ихээхэн хүндтэй зочид байх бололтой. Тиймээс хэвлэлээр дамжуулсан урилгыг тус сургуулийн үе үеийн төгсөгчид хүлээн авч, хүрэлцэн очих биз ээ.
0 Сэтгэгдэл
Gachuurt nutag gj bdiimu? Tosgon l bmaar yum.
Гачуурт тосгонд 85-р сургууль байдаг юм. алдаа гаргаж бичсэн байна. сайхан сургууль, сайхан нутаг шүү. Бүгд сайхан наадаарай.
Gachuurt nutag gj bdiimu? Tosgon l bmaar yum.
Хамгийн их уншсан