Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Элсэн манхны баяр-2025” арга хэмжээ 7 дахь жилдээ зохион байгуулагдана Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ “Төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо ба гүйцэтгэлийн үнэлгээ: Азийн загвар байгууллага төлөвшүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ Алба хаагчид Филиппин улсад англи хэлний сургалтад хамрагдаж байна Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийн загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
ГАЗАРТ ТЭРЛЭСЭН ТЭНГЭРИЙН БИЧЭЭС ИХ ХААНЫ ОНГОНД ХӨТЛӨХ ҮҮ


Их хаан Чингисийн онго­ныг бид Ардчилал гарснаас хойш хайж илрүүлэх хэдэн ар­ван оролдлого хийж байсан ч хамгийн их ойртсон байж болох нэгэн баримтыг дэлгэлээ. Хэл шинжлэлийн судлаач, түүхч, доктор профессор Б.Сумъяабаатар ойрын жилүүдэд бодож, эргэцүүлж, судалж шинжилсэн ажлаа тайлагнав. Хааныг нутаглуулан онголсон Бурхан Халдун уулын өмнө талд газарт “сийлсэн” өргөн бичээс олсон баримтаа үзүүлсэн юм. Тариан талбайтай дүйцэхүйц том, голын сав газарт тэрлэсэн том бичгийг дэргэд нь зогсоод, энгийн нүдээр харж чадахгүй. Тийм ч учраас сансрын техник ашиглаж бүүр түүрхэн зураг, дүрс буулгасан нь энэ.
Хүн төрөлхтний түүхэнд хамгийн өргөн уудам газар нутаг эзэлж, эрхшээлдээ оруулсан эвлэрэлийг асууж, энх амьдрал санал болгоод, бүх шашныг хүлээн зөвшөөрч, арьс өнгөний ялгавар үүсгээгүй хаан бол Чингис. Найман зууны тэртээ хаантан тэнгэр болж, дээдсийн ёсоор онголсон ч хаана гэдгийг хүн бүр мэдээгүй, мэдэхээс ч цээрлэсэн гэдэг. Төрийн жолоо атгаж, түмний манлай, Алтан ургийн үргэлжлэл болсон хаад, ихэсийн мөнх нойрсох газрыг Их хориг хэмээн нэрлэсэн түүхтэй. Түүх дурсгалын ангууч, онгоныг хайсан эрэлчдийн хамгийн хүссэн газар нь Их хориг. Харин өнөөдрийг хүртэл Д.Сумъяабаатар гуайн дэлгэсэн баримт шиг бодитой, үнэнд ойртож, хөтөч болчихоор баримт дэлгэсэн нь үгүй. Тэрээр хэдхэн жилийн өмнө уг бичээсийг олж өвөл, намарт зураг буулган тулгаж үзжээ. Бичээсийн хэлбэр, дүрс адилхан байсан тул ямар нэгэн учиртайг гадарласан гэх.
Хэл шинжлэлийн профессор хүн эртний бичгээр бичвэрийг шинжиж үзэхэд зураг үсэг, ханз, хятан, рүн үсэгтэй төсөөтэй нэг ч нотолгоо олж хараагүй. Харин тасралтгүй үргэлжилсэн босоо үсэг нь монгол бичиг гэдэгт бат итгэсэн аж. Гэхдээ бичгийг шууд хараад уншиж чадахгүй ч толин тусгалаар үзвэл ойлгогдоно гэдгийг хэлсэн. Тамганы дардас мэт бичсэн гэж тэрээр үзсэн нь үнэний ортой. Хэрэв бичгээ толинд ойлгож, туссан дүрсийг харвал үнэхээр монгол бичиг гэдэг нь илт харагдана. Гэвч таталган бичээстэй төстэй, тойм төдий үзэгдэх аж.
Уртаашаа нэг км талбай хамарсан бичгийн өргөн нь 10 гаруй метр хэмээн таамаглажээ. Голын эрэг, тариан талбайгаас бичгийг үзье гэхэд харагдахгүй. Зөвхөн 700 метр орчим өндрөөс тодорхой харагддаг гэнэ. Судлаач Д.Сумъяабаатар саяхан өмнөд Солонгос руу яваад ирсэн нь өвөл, намрын хуучин баримтаа зуны зурагаар баталгаажуулах гэснийх байж болох юм. Түүнийг өнөөдөр Засгийн газрын төлөөлөл хүлээн авч уулзахаар болсныг эх сурвалж хэллээ. Их хориг буюу хаадын нойрсож буй тэр газарт хүрэх үүд, учгийг нээсэн байх тун магадтай болохоор төр засаг анхааралдаа авах нь мэдээж. Зарим эх сурвалжид аль хэдийнэ төрийн хамгаалалтад авсан гэж байгаа ч үүнийг батлах хүн одоогоор алга. Юутай ч Ерөнхийлөгчийн Тамгын газрын хуралдаанаар уг бичээсийн тухай санал солилцож, анхааралдаа авч, нээлтийг хүлээн зөвшөөрсөн тухай Д.Сумъяабаатар гуайн ойрын хүмүүс хэллээ.

Морьт цэрэг, монхор сэлмээр дэлхийн дайтыг эзэгнэж явсан монголчууд тэнгэрээс л үзэгдэх том бичээс бүтээж чадсан нь ухааны цараа, ур чадварыг нь илтгэх мэт. Үүнийг ч судлаач маань нотолж “Тэнгэрийн хүмүүст зориулагдсан бичээс” хэмээн бахдангүй тайлбарласан юм. Хаадын онгонд хөтөлсөн үгүйн алин байлаа ч “Хаан тэнгэрийн хөвүүд” хэмээх бичиг нь монголчуудын түүхэнд бас нэгэн чухал олдвор болж таарна. Хэрэв онгонд хүрэх чигийг заалаа гэхэд хэн бүхний дотор бага зэрэг айдас, эмээнгүй байдал үүсч, нөгөө талаас онгоныг харах юмсан гэх адгуу зантай тэрсэлдэх биз ээ. Энэ тухай ч Д.Сумъяабаатар гуай дараахь байдлаар сэтгэгдлээ хуваалцсан. “Эрдэмтэн хүн асуудлыг шийддэггүй, дэвшүүлдэг. Бичээс гэж үзээд унших нэг хэрэг ч алдаа, оноо аль ч байж болно. Гэвч цаана нь ямар асуудал хөндөгдөж байгаа нь нэг бодлын аймар, тун ч болгоомжилмоор зүйл. Тэр нь өвөг дээдсийн маань “Их хориг”-ийн асуудал. Үүнээс л болж олон жил дарлаа, нэг мэдэхнээ би хөгшин хонины насгүй болжээ. Санаа бодолдоо салхи үзүүлэх цаг ирсэн бололтой. Одоо би энэ асуудлаа төр засгийнхаа мэдэл, түмэн олныхоо мэргэн ухаанд өргөн барья. Үүнээс хойшхи, түүнээс цаашхийг төр, түмэн маань мэдтүгэй” хэмээсэн юм. Үнэхээр газарт сийлсэн тэнгэрийн бичээсээр мөшгөөд олох тун дөхсөн хааны онгоноо цаашид хэрхэн харж хандах, хамгаалж үлдэхэд Монгол Улсын иргэн бүр ухаанаа уралдуулах цаг ирж буйг зөгнөх мэт.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан