Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Элсэн манхны баяр-2025” арга хэмжээ 7 дахь жилдээ зохион байгуулагдана Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ “Төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо ба гүйцэтгэлийн үнэлгээ: Азийн загвар байгууллага төлөвшүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ Алба хаагчид Филиппин улсад англи хэлний сургалтад хамрагдаж байна Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийн загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
Нүүрээ угаасан хүүхэд буюу гэрлэх ёслолын ордон


Аав ээжийн минь ерөөл шингэсэн сүүн цагаан сэтгэл
Амраг хосын хайрыг гагнасан сүүн цагаан хурим... хэмээн монгол түмэн үнэт өв соёл, уламжлалт ёс заншил болсон хурим найраа магтан дуулдаг. Тэртээ Хүннү, Сүннүгийн үеэс монгол зон олны найрлах, хуримлах нь нарийн дэг ёстой байсаар ирсэн бөгөөд хурим нь бидний түүхэн өв уламжлал хийгээд соёлыг тээгч болдгоороо өндөр ач холбогдолтой юм. Дээрх дууны үг адилаар амраг хосын хайрыг гагнан, сүүн цагаан хуримын ёслолыг  үйлддэг хүндэтгэлийн өргөө бол Гэрлэх ёслолын ордон билээ. Улсын хэмжээнд хуримын ёслолын гурван ордон байдаг ба нийслэлийн хувьд тэртээ 1976 онд анх ашиглалтад орсноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй нь Гэрлэх ёслолын ордон. Хүний амьдралын хамгийн мартагдашгүй сайхан үеийн түүхийг өгүүлэх тус ордныг зорилоо.

1973 оны тавдугаар сарын 23-нд Анастасия Иванова Цэдэн­бал Филатовагийн са­наа­чилгаар тус ордны ша­вийг тавьж, улмаар гурван жил бүтээн байгуулалтын ажил хийгдэн 1976 оны зур­гадугаар сарын 14-ний өдөр ашиглалтад орж байсан түүх­тэй. Энэхүү ордон нь ма­най улсын архитектурын өвөр­мөц шийдэл бүхий түү­хэн дурсгалт барилгуудын нэг бөгөөд гол хаалганы заг­ва­рыг ардын уран зураач Д.Ам­галан гаргаж, зургийн да­гуу тухайн үеийн дүрслэх урла­гийн дунд сургуулийн оюут­нууд цоолборлон сийлж байжээ. Хатаасан нарс модоор хаалган дээр вансэмбэрүү, бадамлянхуа цэцгийг дүрсэл­сэн байдаг ба өлзий хээ нь урт удаан амьдралыг бэл­гэд­дэг гэнэ. Хаан бугуйвч, ха­тан сүйхийг бэлгэдсэн хаал­ганы бариулыг Филатова өө­рийн биеэр Чех улсад за­хиа­лан хийлгэжээ. Ордны нээл­тийг хийсний дараагаар Сэлэнгэ аймгийн тракторчин Д.Тунгалаг, Л.Жаргалсайхан нар хамгийн анх гэрлэлтээ батлуулсан байдаг. Тэд болон гэрлэлтээ батлуулж байсан эхний таван хосод Ю.Цэдэнбал түүний гэргий А.И.Филатова нар баяр хүргэн шинэ байр бэлэглэн зүү утаснаас өгсүүлээд хогийн тосгуурыг нь хүртэл бэлдэж өгч байжээ. Тэр цагаас хойш 35 мянга гаруй хос тус ордонд гэрлэлтээ батлуулжээ.

Ингээд тус ордны үйл ажиллагаа, үнэ нэмэгдэх болсон талаар тодруулахаар ажлаа аваад удаагүй шинэхэн захирал С.Үүрийнтуяатай цөөн хором ярилцлаа.

-Үнэ нэмсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх­гүй юү?
-Гэрлэх ёслолын орд­ны үнийг бид болон Нийс­лэ­лийн өмчийн харил­цааны газраас тогтоодоггүй. Харин НӨХГ болоод НЗДТГ-аас томилогдсон дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй Удирд­лагын зөвлөлийн хурлаар шийдвэр­лэдэг. Жил ирэх бүр ачаалал мөн байгуулагдсан цагаас хойш ямар ч засвар хийгдээгүй учир удирдлагын зөвлөлийн хурлаар үнэ нэмэх шийдвэр гаргасан. Үнийн хувьд 760-850 мян­ган төгрөгийн хооронд нэм­сэн. Ялангуяа, амралтын өдрүүдээр хуримлах дотоодын болон гадаадын иргэдэд 850 мянган төгрөгийн үнээр үйлчилж байна. Учир нь, энэ өдрүүдэд хуримаа хийх хүсэлтэй гэр бүлд бидний зүгээс үгүй гэж хэлэх эрхгүй.  Тиймээс ажилчдаа хагас бүтэн сайн өдрүүдэд ажиллуулдаг. Хөдөлмөрийн хуульд зааснаар амралтын өдрүүдэд ажилласан тохиолдолд цалин нь 1.5 хувиар нэмэгдэж бодогддог. Ер нь, манай байгууллагын зүгээс үнэ нэмэх ямар ч эрхгүй, данс тооцоо судалгааны үндсэн дээр удирдах зөвлөлийн хурлаар энэ шийдвэр гарсан. Инфляц өсч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж буй өнөө үед үнэ өсөх нь зүйн хэрэг. Гэхдээ үйлчлүүлэгчдийн зүгээс үнийн талаар ямар ч санал гомдол ирээгүй. Бид ч гэсэн үнэ хөлсөндөө дүйцсэн үйлчилгээ явуулж, бүтээгдэхүүнээ сайжруулж байна.

-Жилд хэчнээн хос үйлчлүүлдэг вэ?
-Урд жилийн тайлан тооцоогоор 1580 хос хурим­ласан гэсэн дүн гарсан. Ер нь, жил бүр харилцан адилгүй байдаг. 2010 оны бар жилд 700 хүрэхтэй, үгүйтэй хос гэрлэлтээ батлуулж байсан бол түүнээс хойш харьцангуй их буюу тогтмол 1000 гаруй хурим болж байсан. Намрын саруудад ачаалал хамгийн өндөр байдаг. Билгийн тоолол, зурхайн ёсыг дагаж хуримаа намар хийх нь их. Тэр дундаа намрын дунд сарын 17-нд ачаалал дээд цэгтээ хүрдэг. Мэнгэний хөлөл, шүтэн барилдлага зэргийн талаар Гандантэгчинлэн хийдийн лам нартай уулзаж асуусан. Уул, гал, мод, шороо зэрэг өдөрт хурим найр хийхэд тохиромжтой, харин ус, агаар, төмөр өдрүүдэд тохиромжгүй байдаг тухай хэлж байсан. Жилийн аль улиралд хосынхоо ивээл өдөр хуримаа хийх нь сайн. Ингээд бодохоор бүтэн жилийн хугацаанд өчнөөн өдөр гарч болно шүү дээ. Гэтэл хүмүүс зөвхөн намрын саруудад хэдхэн өдөрт л хуримаа хийх гээд байх юм.

-Гэрлэх ёслолын ордон байгуулдагдсанаас хойш нэг ч засвар үйлчилгээ хийгдээгүй гэлээ. Тэгээд хэзээ засч сэлбэх вэ?
-Тийм ээ. Анх ашиглалтад орсон цагаас хойш нэг ч удаа засвар хийгээгүй. Энэ жилээс л нэлээдгүй засвар, шинэчлэл хийж байна. Өвөлдөө их хүйтэн байдаг болохоор дулааны шугам, сангийн ажлын засваруудыг нэн даруй хийж эхэлсэн. Мөн гадна пассатны хээг тодруулж өнгө будгийг нь сэргээсэн. Дээврээс дусаал гоождог болохоор бүхэлд нь засч шинэчилнэ.Төрөөс ямар ч татаас байхгүй, улсын төсөвт үйлдвэрийн газар учраас зөвхөн олсон орлогоороо эдгээр ажлаа хийж байна. Ордныхоо хойд талын зам засварын ажлыг хийж дуусгалаа. “Эм Си Эс” компанитай гэрээ хийж,  гадна талбайд хуримлагч хос болоод гэр бүлийнхэн нь суух 50 хүний сүүдрэвчтэй сандал байрлуулсан.

Бидний яриа ийн өндөр­лөс­ний дараа тэрээр Мон­го­лын мянга мянган гэр бү­лийн гал голомтоо бадраасан гэрлэх ёслолын ордонтойгоо танилцуулсан юм. Тус ордныг нэгэн өрх айл хэмээн үзвэл гэрийн эзэгтэй нь үйл ажиллагаа, орчин нөхцөл, ажиллах боловсон хүчин, гэр­лэл­тээ батлуулж буй хо­суу­дын сэтгэл ханамж гээд бүхий л зүйлсийг нэгд нэ­гэнгүй мэдэж байсан. Гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ батлуулдаг нийт хос, залуу гэр бүлийнхний 50 хувь нь орон нутгаас ирдэг гэнэ. Дээр дурдсанчлан, Эрдэнэт хот, Өвөрхангай аймгаас бусдад нь байдаггүйгээс орон нутгаас хосууд зорьдог нь ачааллыг нь ихэсгэх нэг шалтгаан нь. Мөн манайхны дунд тархсан нэгэн мухар сүсэг гэмээр ойлголт бол намрын дунд сарын шинийн 17-нд хуримаа хийвэл сайн гэдэг буруу ташаа ойлголт аж. Энэ ч үүднээсээ бүтэн жилийн нийт хуримын арав гаруй хувь нь зөвхөн энэ өдөр болдог юм байна. Мөн хурим найрын үйл ажиллагаа нь улирлын чанартай буюу зөвхөн намар болдгоос бусад улиралд гэрлэх ёслолын ордны үйл ажиллагаа бараг л зогсонги байдалд орно. Өвөл, хавартаа өдөрт арав хүрэхтэй үгүйтэй хос хуримладаг ба зарим өдөр ёслолын үйл ажиллагаа болохгүй байх нь ч элбэг гэнэ. Анх үүсгэн байгуулагдсан цагаас хойш тус ордонд төрөөс хөрөнгө оруулалт хийн засвар үйлчилгээ хийгээгүй бөгөөд энэ жилээс л өөрсдийн хөрөнгөөр засвар хийж байгаа нь энэ. 38 жилийн настай дээвэр нь дусаал гоожин, нэлээдгүй хэдэн өрөө тасалгаа нь ашиглахгүй харанхуй өрөө болон үлдсэнийг нь үндсэн үйлчилгээ зориулалтаар нь ашиг­лаж эхэлсэн бөгөөд ний­тийн бие засах газраа засч сайжруулсан нь тохилог болсон байв. 

Бүтэн жилийн 365 хоногийн зөвхөн нэг өдөр нь сайн өдөр байдаггүй аж. Намрын найр хуримын үеэр нэг өдөрт 100 гаруй хос гэрлэлтээ батлуулан хуримладаг учир цаг хугацаа ч давчуухан буюу 20 минут хүрэхтэй үгүйтэй хугацаа нэг ёслолын ажиллагаанд ногддог аж.

Мөн ордны үйл ажиллагаа бүтэц зохион байгуулалтад менеж­ментийн шинэчлэл хийж байгаа нь эхнээсээ үр өгөө­жөө өгчээ. Энэ нь, нийгэм цаг үе солигдож байсан 90-ээд оны үед гэр бүл болсон ч хуримаа хийж чадаагүй хүмүүс болоод залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлттэй үнэ тарифаар үйлчлэх шинэ багц гаргасан гэнэ. Энэ багцын үнэ нь 300 мянган төгрөг гэлээ.

Ер нь, хурим хийхийг хүсдэггүй хүн гэж үгүй болов уу. Энэ ч утгаараа гэр бүл болж буй хэн бүхэнд өргөн боломж олдож байгаа гэлтэй. Түүнчлэн жилдээ амьжиргааны доод төвшний 10-20 залуу гэр бүлд үнэ төлбөргүйгээр хуримлах боломжийг олгохоор судалгаа хийн дүүргүүдтэй хамтран ажиллах санал гаргажээ.  Тус ордны жилийн нийт орлогын босгыг НӨХГ тогтоож өгдөг бөгөөд нийт ашиг орлогынх нь 50 хувийг төсөвт тусгадаг. Үлдсэн нь ажилчдын цалин хөлс, урсгал засвар гэх мэт бүхий л асуудлаа шийддэг аж.  Ордны дотор болон гадаад орчинтой танилцаж явахад өмнөх удирдлагууд нь үйл ажиллагаа, засвар үйлчилгээ, орчин нөхцөлд нь төдийлөн анхаарал хандуулдаггүй бай­сан болов уу гэмээр нөхцөл бай­далтай байсан. Дотор талын арын шатны хэсгийг хуу­чин тавилга сэлт хадгалах өрөө мэтээр ашигласан, төв тан­химын таазнаас дусаал гоож­сон, бие засах газруудын түрээсийг цуцалж, шинэчлэн засвар хийсэнд үйлчлүүлэгчид ам сайтай байсан.

Газрын маргаантай асуудал Гэрлэх ёслолын ордныг ч тойроод өнгөрсөнгүй. Жил ирэх бүрт ойр орчмын газарт нь орон сууц, барилга байгууламж олширсоор бай­гаа бөгөөд нийт эзэмш­лийн газ­раас нь ердөө хашааных нь газар л үлджээ. Ордны өмнө хэсэгт баригдаж буй оффисийн байр их үдийн алдад Гэрлэх ёслолын ордныг бүхэлд нь сүүдэрлэх аж. Гэсэн хэдий ч шинэ удирдлагын гарт очсон тус ордон болж бүтэхгүй асуудлуудаа бага багаар шийдэн, өдрөөс өдөрт өнгө зүс нэмэх нь нүүрээ угаасан хүүхэд гэлтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан