Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Өмнөговьд давхар баяр тохионо

Монголын төрийг 37 жил барьсан Батмөнх даян хааныг Өмнөговь аймгийн ну­тагт төрсөн гэж судлаачид тог­тоосон. Төр барих хугацаандаа Монголын төрд дайн дажингүй амар амгаланг тогтоож, Монголын түүхэнд том хувь нэмэр оруулж нэрээ мөнхөлсөн түүний хөшөө Өмнөговь аймагт сүндэрлэлээ. Тус аймгийн ЗДТГ-аас санаачлан захиалан хийлгэсэн энэхүү хөшөө өдгөө Даланзадгад суман дахь Нутгийн удирдлагын ордны өмнөх талбайд баригдаж дууссан бөгөөд энэ сарын 8-нд албан ёсоор нээгдэх юм.

Мөн энэ өдөр Өм­нө­говьчуудад давхар баяр тохиож “Говь гурван сайхан” уулын “Их тахилгат хайрхан”-ы төрийн тахилгын арга хэмжээг зохион байгуулахаар бол­жээ. Говь нутгийн үзэсгэлэнт хайрхан “Говь гурван сайхан” уулын Их тахилгат хайрханыг “Монгол төрийн тахилгат хайрхан” болгох зарлигийг Монгол улсын Ерөнхийлөгч өнгөрсөн оны наймдугаар сард үзэглэж баталгаажуулсан. Аймгийн ИТХ-ын шийдвэрийг үндэслэн гаргасан энэхүү зарлигаар уул овоог тахих ёслолын арга хэмжээг таван жилд нэг удаа зохион байгуулж байхаар болсон юм.          
Монголын түүхэнд өөрийн гэсэн өнгө аяс, ул мөрийг үлдээж чадсан Батмөнх даян хааны хөшөөний нээлт болон “Говь гурван сайхан” уулын Төрийн тахилгат хайрханыг тахих ёслолын арга хэмжээнд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцохоор болсон байна. Энэ нь Өмнөговь аймгийн хувьд давхар баяр тохиох түүхэн үйл явдал юм.  

Уг арга хэмжээг зохион байгуулахаар томи­логдсон ажлын хэсэг бэлтгэл ажилдаа ороод байна. Түүхэн үйл явдлууд нэгэн зэрэг тохиох энэ өдөр Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа болон өсч төрсөн Өмнөговьдоо амьдарч буй сүсэгтэн олон, ард иргэд оролцох бүрэн боломжтой юм.       
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан