Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Элсэн манхны баяр-2025” арга хэмжээ 7 дахь жилдээ зохион байгуулагдана Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ “Төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо ба гүйцэтгэлийн үнэлгээ: Азийн загвар байгууллага төлөвшүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ Алба хаагчид Филиппин улсад англи хэлний сургалтад хамрагдаж байна Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийн загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийг бүртгэх ажил эхэллээ


БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс солонгос хэлний төвшин тогтоох шалгалт авах бүртгэл өчигдөр эхэлжээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн яам, БНСУ-ын Хөдөлмөрийн эрхлэлт, хөдөлмөрийн яамны хамтран байгуулсан гэрээний хүрээнд ес дэх удаагийн Солонгос хэлний төвшин тогтоох шалгалтын бүртгэл болж байна. Гадаад иргэдийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны журмаар Солонгост ажиллахыг хүсч буй иргэд дээрх шалгалтад заавал тэнцсэн байх шаардлагатай.
Бүртгүүлэгч нь 18-39 настай, хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх шаардлагатай ба бүртгүүлэхийг хүссэн иргэд  1973 оны наймдугаар  сарын 26-наас  1995 оны  наймдугаар сарын 26-ны өдрийн хооронд  төрсөн байх ёстой аж. Үүнээс гадна  Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй, БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаагүй, БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авч байгаагүй, элэгний В, С вирус, сүрьеэ, БЗХӨ-өөр өвдөөгүй байх зэрэг шаардлага тавигдаж байгаа гэнэ.

Түүнчлэн шалгалтын хураамж болох 24 ам.долларыг тухайн өд­рийн Монголбанкны албан хан­шаар хөрвүүлэн тооц­но. Харин шалгалтын хураам­жийг Хөдөлмөр эрх­лэлт үйлчилгээний төвийн Хад­галамж банкин дахь 10210033333 тоот дансанд тушаах ёстой. Хэрэв бүртгүүлсэн иргэдээс зайлшгүй шалтгаанаар цуцлах тохиолдолд заасан хугацаанд хураамжийг буцаан олгоно. Харин бүртгэлийн хугацаа өнгөрсөн бол буцаан олгохгүй юм байна.

Солонгос хэлний төвшин тогтоох шалгалт ирэх сарын 24-ний бямба, 25-ны ням гарагуудад тус тус шалгалт болохоор төлөвлөгджээ. Дашрамд дурдахад, аж үйлдвэр, үйлчилгээний салбарт ажиллах иргэдээс сонгон, шалгаруулна. Тиймээс бүртгэлийн анкетыг бөглөхдөө ажиллахыг хүсч буй салбараа “аж үйлдвэр” эсвэл “үйлчилгээ” гэж бичих ёстой юм байна. Сонгож бичсэн ажиллах салбарыг дараа нь өөрчлөх  боломжгүй тул сонголтдоо зөв хийхгүй бол болохгүй гэнэ.
Ирэх сарын 5-ны баасан гарагт Хөдөлмөр эрх­лэлтийн үйлчилгээний төвийн www.ces.gov.mn цахим хуудсанд шалгал­тын нарийн хуваарийг зарлана.

0 Сэтгэгдэл
Irex gedeg ni xeden sar um bee on sargui um yarix umaa Ces.gov.mn
enend yaj bvrtgvvleh ve
Хамгийн их уншсан