96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
ЖЕНДЕРИЙН ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН АҮЭБЯ-НЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
Пирс Броснаны охин хорт хавдраар нас баржээ

Жеймс Бондын дүрээрээ алдартай жүжигчин Пирс Броснаны охин Шарлотте өндгөвчний хорт хавдрын улмаас 43 насандаа хорвоог орхижээ.
Пирс Броснан энэ тухай “Миний хонгор охин Шарлотте Эмили хорт хавдар өвчний улмаас нас эцэслэж, мөнхийн амьдралыг оллоо. Шарлотте маань өвчнийхөө эсрэг эр зоригтойгоор чадлаараа тэмцсэн. Үзэсгэлэнт охиноо алдсан бидний зүрх сэтгэл хүнд уй гашууд автлаа” гэж мэдэгдсэн байна.
Шарлотте Пирс Броснаны төрсөн охин биш боловч тэрээр 40 гарсан охинтойгоо дотно сайхан холбоотой байжээ. Тэрээр Пирс Броснаны анхны эхнэр Кассандрагийн хүүхэд бөгөөд тэднийг бага байхад эцэг нь өнгөрч, хэдэн жилийн дараа ээж нь алдарт жүжигчинтэй хуримаа хийсэн юм. Пирс Броснан эхнэрийнхээ хүүхдүүдийг бүгдийг нь өөрийнхөө нэр дээр авч, өсгөн хүмүүжүүлжээ.
Түүний эхнэр Кассандра 22 жилийн өмнө мөн л өндгөвчний хорт хавдраар нас барсан бөгөөд Пирс 10 жилийн дараа сэтгүүлч бүсгүй Кили Шэй Смиттэй гэрлэсэн юм.
Пирсийн том хүүхдүүд буюу анхны эхнэрийнх нь хүүхдүүд сүүлийн хэдэн жил архи , хар тамхинд донтсоноос мансуурал, донтлыг эмчилдэг төвд хэвтэн эмчлүүлж байжээ. Шарлотте гэхэд сэтгэл гутралын улмаас мансууруулах бодист хэт автаж, Лондонд хүртэл эмчлүүлж байсан бол бас нэг хүү нь архи, хар тамхины эсрэг эмчилгээнд мөн л хамрагдаж байжээ.

Түүнийг бага байхад ээж нь Пирстэй гэрлэжээ.

Шарлоттегийн ээж, Пирсийн анхны эхнэр Кассандра 22 жилийн өмнө мөн хорт хавдраар 43 насандаа хорвоог орхисон юм.

Пирс Броснаны хоёр дахь эхнэр

Пирс Броснан охиныхоо хамт

0 Сэтгэгдэл
зочин
жинхэнэ эцэг
2013.07.02