Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Бразилийн хөлбөмбөгийн ДАШТ-ий тасалбар хамгийн хямд
Жилийн дараа Бразильд болох хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний тасалбар өмнөх ДАШТ-үүдээс хамгийн хямдхан нь байх болно гэж ФИФА-гийн удирдлага мэдэгдлээ. Гэхдээ тасалбарын үнэ одоогоор тодорхой болоогүй байгаа бөгөөд энэ сарын 19-нд зарлах юм байна. ФИФА-гийн мэдээлснээр тэмцээний 70 хувьд нь үзэгчид өмнөхөөс хямд үнээр тасалбар худалдан авах боломжтой аж.
2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг Бразиль улс зохион байгуулахаар бэлтгэж буй. Гэхдээ тэд бэлтгэл ажлаа тэмцээнээс өмнө амжиж дуусгах эсэхэд ФИФА ч эргэлзэж байгаа юм. Угаас дэд бүтэц муутай тус улсад олон улсын энэ томоохон тэмцээнийг зохион байгуулахад хийх шаардлагатай зүйл маш олон бий. Гэвч эдийн засгийн хөрөнгө чадал, зохион байгуулалт дээр нь дотоодын эсэргүүцлийн хөдөлгөөн, тэмцээнийг яг зохион байгуулах үеэр сахиулах аюулгүй байдал гээд олон хүчин зүйлийг харгалзаж үзэхээр Бразилийн ДАШТ-ийг амжилттай зохион байгуулж чадах уу гэсэн эргэлзээ олон нийтэд төрж байгаа юм.
Саяхан бразильчууд нийслэл Рио де Жанейро хотод эсэргүүцлийн томоохон хөдөлгөөн өрнүүлж, хөлбөмбөгийн ДАШТ, 2016 оны олимп зэрэг үйл явдалд улс орон нь хамаг мөнгөө үргүй зарцуулж, иргэдийнхээ ахуй амьдралыг анхаарахгүй байгааг эрс эсэргүүцсэн билээ.
Жилийн дараа Бразильд болох хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний тасалбар өмнөх ДАШТ-үүдээс хамгийн хямдхан нь байх болно гэж ФИФА-гийн удирдлага мэдэгдлээ. Гэхдээ тасалбарын үнэ одоогоор тодорхой болоогүй байгаа бөгөөд энэ сарын 19-нд зарлах юм байна. ФИФА-гийн мэдээлснээр тэмцээний 70 хувьд нь үзэгчид өмнөхөөс хямд үнээр тасалбар худалдан авах боломжтой аж. 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг Бразиль улс зохион байгуулахаар бэлтгэж буй. Гэхдээ тэд бэлтгэл ажлаа тэмцээнээс өмнө амжиж дуусгах эсэхэд ФИФА ч эргэлзэж байгаа юм. Угаас дэд бүтэц муутай тус улсад олон улсын энэ томоохон тэмцээнийг зохион байгуулахад хийх шаардлагатай зүйл маш олон бий. Гэвч эдийн засгийн хөрөнгө чадал, зохион байгуулалт дээр нь дотоодын эсэргүүцлийн хөдөлгөөн, тэмцээнийг яг зохион байгуулах үеэр сахиулах аюулгүй байдал гээд олон хүчин зүйлийг харгалзаж үзэхээр Бразилийн ДАШТ-ийг амжилттай зохион байгуулж чадах уу гэсэн эргэлзээ олон нийтэд төрж байгаа юм.
Саяхан бразильчууд нийслэл Рио де Жанейро хотод эсэргүүцлийн томоохон хөдөлгөөн өрнүүлж, хөлбөмбөгийн ДАШТ, 2016 оны олимп зэрэг үйл явдалд улс орон нь хамаг мөнгөө үргүй зарцуулж, иргэдийнхээ ахуй амьдралыг анхаарахгүй байгааг эрс эсэргүүцсэн билээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























