Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Авто машины оношилгоо, бүртгэлийн төв нүүжээ
Авто тээврийн бүртгэлийн газар “АСА” циркийн өмнө байрлах “Рояал плаза” төв рүү нүүлээ. Урьд нь, тус төвд өдөртөө 500-800 автомашины шилжилт хөдөлгөөний бүртгэл хийдгээс, ачаалал үүсдэг байсан. Харин шинэ байранд нүүн орсноор үйлчилгээний хурд тав дахин нэмэгдэж, жолооч үйлчлүүлэгч нарт чирэгдэл учруулах нь төдий хэмжээгээр буурах аж. Авто тээврийн үндэсний төв Монгол орны 21 аймаг, нийслэлд  тээврийн хэрэгслийн бүртгэлийн ажил эрхэлдэг. Гэвч Улаанбаатар хот дахь салбарт хамгийн их үйлчилгээ төвлөрч, бусдаас хэд дахин илүү ачаалалтай ажилладаг. Учир нь, тус газраас улс, орон нутгийн тээвэр зохицуулалт, авто машины оношилгоо хяналт хийдэг. Мөн машины замын хөдөлгөөнд оролцох эрх, мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгох ажлыг хариуцдаг. Түүнчлэн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, бүртгэл хөтөлдөг нь хамгийн эрэлттэй үйлчилгээ юм. Энэ бүхнийг нэгэн дор гүйцэтгэдэг учраас иргэдэд хүндрэл үүсч, үйлчилгээ удааширч байсан гэж Зам тээврийн яамны газрын дарга Д.Батбаатар хэллээ.

Өмнө нь, Авто тээврийн бүртгэлийн газар Замын цагдаагийн газрын харьяанд ажилладаг байсан. Гурван жилийн өмнөөс Авто тээврийн үндэсний төвийн харьяанд шилжин ажиллах болжээ. Ийнхүү шилжсэнээс хойш авто машины цаасан дээрх бүртгэлийг цахим хэлбэрт оруулах ажил өрнөсөн. 2012 онд нийт 120 мянган тээврийн хэрэгслийн бүртгэлийг цахимжуулсан бол энэ он гарсаар 60 мянган автомашины бүртгэлийг шинэчилсэн аж. Тун удахгүй баяр наадмын өдрүүд эхлэхэд авто тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн нэмэгддэг аж. Уг ачааллыг урьдчилан тооцоолж байраа шинэчилж буйгаа Авто тээврийн үндэсний төвийн дарга Т.Болдбаатар тайлбарлалаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан