“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно
"Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Б.Есүгэн охины үхлийн буруутнууд 1-2 жилийн ял сонсов
Хичээлийн анхны өдрөө 12 настай бяцхан охин Б.Есүгэн хууль бусаар барилга барьж байсан компанийнхны хариуцлагагүй үйлдлээс болж алтан амиа алдсан. Жил орчмын өмнө болсон уг хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт Баянгол дүүргийн шүүхэд болжээ. Уг нь, шүүх хурал маргааш буюу энэ сарын 3-нд болох байсан ч гэнэт хугацаанаасаа өмнө яагаад хуралдсан нь тодорхойгүй байна. “Орд гео” ХХК-нд бетон зуурмаг шахагч автопомпын туслах ажилтнаар ажиллаж байсан Б.Дашнямд шүүх нэг жил, “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан Б.Батболд, “Төгс гүрэн” ХХК-ийн ерөнхий захирал байсан Д.Болд нарын үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээр хасч, тус бүр хоёр жилийн ял оноож. “Орд гео” ХХК-ийн ерөнхий захирал Б.Саранхүү, “Буянтрак” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Буянтэгш, “Премиум Конкрет” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Батмөнх нарын өмнө нь явуулж байсан тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хасч, шүүгдэгч тус бүрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 28 сая 80.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулсан байна. Харин “Премиум конкрет” ХХК-ийн хөдөлмөр хамгааллын ажилтнаар ажиллаж байсан С.Очирсүрэн, “Консолит” ХХК-ийн хяналтын менежерээр ажиллаж байсан Б.Баттулга нарын үйлдлийг “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” хэмээн үзэж хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Шүүх хурал өнгөрсөн зургадугаар сарын 10-нд болохоор товлогдсон ч өмгөөлөгчид нь хавтаст хэрэгтэйгээ танилцаж амжаагүй гэсэн шалтгаанаар хойшилж байсан юм.
Хичээлийн анхны өдрөө 12 настай бяцхан охин Б.Есүгэн хууль бусаар барилга барьж байсан компанийнхны хариуцлагагүй үйлдлээс болж алтан амиа алдсан. Жил орчмын өмнө болсон уг хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт Баянгол дүүргийн шүүхэд болжээ. Уг нь, шүүх хурал маргааш буюу энэ сарын 3-нд болох байсан ч гэнэт хугацаанаасаа өмнө яагаад хуралдсан нь тодорхойгүй байна. “Орд гео” ХХК-нд бетон зуурмаг шахагч автопомпын туслах ажилтнаар ажиллаж байсан Б.Дашнямд шүүх нэг жил, “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан Б.Батболд, “Төгс гүрэн” ХХК-ийн ерөнхий захирал байсан Д.Болд нарын үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээр хасч, тус бүр хоёр жилийн ял оноож. “Орд гео” ХХК-ийн ерөнхий захирал Б.Саранхүү, “Буянтрак” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Буянтэгш, “Премиум Конкрет” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Батмөнх нарын өмнө нь явуулж байсан тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хасч, шүүгдэгч тус бүрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 28 сая 80.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулсан байна. Харин “Премиум конкрет” ХХК-ийн хөдөлмөр хамгааллын ажилтнаар ажиллаж байсан С.Очирсүрэн, “Консолит” ХХК-ийн хяналтын менежерээр ажиллаж байсан Б.Баттулга нарын үйлдлийг “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” хэмээн үзэж хэргийг хэрэгсэхгүй болгожээ.Шүүх хурал өнгөрсөн зургадугаар сарын 10-нд болохоор товлогдсон ч өмгөөлөгчид нь хавтаст хэрэгтэйгээ танилцаж амжаагүй гэсэн шалтгаанаар хойшилж байсан юм.
0 Сэтгэгдэл























