Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Оюутан залуус 21 аймгийн 331 сумыг хөгжүүлэхэд гар бие оролцоно
Монгол орон даяар “Ажилтай,Орлоготой Монгол Залуу” хөтөлбөр нээлтээ хийлээ. Уг хөтөлбөр нь гурван төслийн хүрээнд явагдах юм. Үүнд “Цагийн ажил”, “Ажлын гараа”, “Сумын залуус” зэрэг төслүүд багтаж байгаа юм. Дээрх төслийн талаар Залуучуудын хөдөлмөрийн төв биржийн захирал Б.Эрдэнэбатаас тодруулахад “Оюутан залуус сурч боловсрохын хажуугаар эх орныхоо бүтээн байгуулалтад оролцож, суралцаж байгаа чиглэлийнхээ дагуу 21 аймгийн 331 сумыг хөгжүүлэхэд гар бие оролцоход хөтөлбөрийн гол зорилго оршиж байгаа юм. Мөн 21 аймагт жишиг өвөлжөө барих, хадлан хадах, ургац хураах, авто зам, төмөр зам, барилга байгууламж барих зэргээр ажил хөдөлмөр эрхлэх нөхцөл боломжоор хангаж байна. Ажлын хөлсний хувьд 200000-500000 төгрөгний хооронд байх болно. Төслийг Хөдөлмөрийн яам 100 хувь санхүүжүүлж байгаа” хэмээн онцоллоо. Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн оюутан залуус МЗХ-нд бүртгүүлэх боломжтой юм байна.
А.Индра
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан