Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Элсэн манхны баяр-2025” арга хэмжээ 7 дахь жилдээ зохион байгуулагдана Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ “Төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо ба гүйцэтгэлийн үнэлгээ: Азийн загвар байгууллага төлөвшүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ Алба хаагчид Филиппин улсад англи хэлний сургалтад хамрагдаж байна Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийн загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
Мартаж болохгүй өдөр


Өнөөдөр долдугаар сарын 1-ний өдөр. Өдгөөгөөс яг таван жилийн өмнө, яг энэ өдөр Монгол Улсын шинэхэн үеийн түүхэнд хамгийн эмгэнэлтэй, хар өдөр болж үлдсэн.
2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны явцад олон нийтийн уур амьсгал аль нам руу эргэж байгааг анзаарч байсан ард олон сонгуулийн дүн сонсоод ёстой жинхэнэ алмайрчихаад байв. Гэтэл сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн улс төрийн намуудын төлөөлөл энд тэндгүй үгээ хэлж, зарим нь мэдэгдэл гаргасан нь бүр ташуур болсон. Ингэж тухайн үеийн эрх баригч байсан МАХН-ын төв байрны өмнө сонгуулийн дүнд дургүйцсэн олны жагсаал эхэлсэн. Чухамдаа энэ жагсаал нь ард олон Монгол Улсын иргэн хүн Үндсэн хуульд заасны дагуу сонгох, сонгогдох үг хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдлэх гэсэндээ эрх баригчдад хандсан нь тэр байсан юм.

Харамсалтай нь, эрх ба­ригчид үүнийг хууль ёсны гэж үзээгүй, Онцгой байдал зарласан, нийслэлийн гу­дам­жинд хуягт машин, зэв­сэг­лэсэн цэрэг оруулсан. Цаг­даагийнханд ч галт зэвсэг тараан өгч, нарийн журам, заа­варчилга өгөөгүйгээс дөр­вөн хүн цагдаагийнхны суманд өр­төж амь алдсан бол нэг хүнийг шатаж байсан МАХН-ын төв байранд гав­лаж орхисноос угаартаж нас барсан. Цагдаагийн ма­шин хүнийг хөөж байгаад буу­даж унагачихаад, үхсэн эсэ­хийг нь үзэж толгой руу нь өшиг­лө­чихөөд явсныг харсан, зур­гийг нь авсан баримт, гэрч олон.
Эрх баригчдын тушаал зааврыг биелүүлэхээр “Гүйцэт­гэе” гэж хэлээд гарсан цагдаагийн ч олон арван албан хаагч бэртэж гэмтсэн.

Гэтэл тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайд байсан, МАХН-ын дарга Санжийн Баяр намынхаа шатсан байрны өмнө нулимс дуслуулан залбирчихаад эргэхдээ “Шатаасан хүмүүсийн зургийг авч баримтжуулсан уу” гэж ЦЕГ-ын дарга генерал Ч.Амарболдоос асуугаад “Бүгдийг нь барьж хатуу цээрлүүл” гэж хэлж байсан.
Ингэж XXI зууны Монголд шинэ хэлмэгдүүлэлт эхэлсэн гэж болно. Тавын таван сайхан залууг буудаж хөнөөсөн хүнийг огт эрээгүй, мөрдөн шалгахгүй. Тэгсэн атлаа жагсаалд оролцсон хүмүүсийг гэрэл зураг, дүрс бичлэгийн дагуу нэг бүрчлэн мөрдөн шалгаж 200 гаруй хүнд ял оноосон. Энэ дунд насанд хүрээгүй хүүхэд ч байсныг хаалттай шүүх хурлаар яллаж шорон руу ачсан.
Харин жагсаал яагаад эмх замбараагүй байдал болж хувирсан, гал хэрхэн гарсан, хаанаас эхэлж шатсаныг бас л хэн ч мөрдөн шалгаагүй. Цагдаа, тусгай хүчнийхэн МАХН-ын байрны шатан дээр зэвсэг, бамбайтайгаа эгнэчихээд нэг ч хүнийг оруулахгүй хориглож байхад тавдугаар давхраас гал гарч байсан гэх хүн бий. Дүрс бичлэгүүд дээр ч ийм л харагддаг. Гэтэл МАХН-ын дарга байсан С.Баяр болохоор сүүлд нь “Би намынхаа байранд бараг ганцаараа байсан “ гээд байдаг.

Жагсаалд оролцсон, МАХН-ын байрыг галдан шатаасан  хэргээр мөрдөн шалгагдаж хорих ялаар шийтгүүлсэн нэгэн “Гал тавьчихъя, галдчихъя” гээд зэрэгцээд гүйж байсан хүн нөгөөдөр нь цагдаа хувцас өмсчихөөд өөрийг нь байцаах гээд сууж байсныг хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлсэн байдаг. Тэр залуу энэ тухайгаа мэдээж цагдаад бас мэдүүлсэн байж л таараа, харин цагдаагийнхан үүнийг нь шалгахын оронд хөөрхий залууг балбаж зодоод л өнгөрсөн. Харин хэвлэл бол нийтэлсэн.
Цагдаагийнхан Соёлын төв өргөөний урд хэсэгт нэг хэсэг дайрч иргэдийг балбачихаад дахин ухраад л “нэг алхам урагш, хоёр алхам хойш” зарчмаар явсаар байгаад хүмүүсийг Соёлын төв өргөө рүү оруулсан гэж хэлэх ч хүн байдаг.

Энэ мэт ойлгомжгүй олон зүйл болж өнгөрөөд таван оныг ардаа үдлээ. Эрх барьж байсан нам тулдаа л МАХН /одоогоор МАН/ энэ бүхнийг хав дараад, огтхон ч мөрдөн шалгалгүй хамгаалж өмгөөлөөд өнгөр­сөн. Галт зэвсгээр энгийн иргэд рүү буудсан байж болох цагдаагийн хэдэн ажилтныг мөрдөн шалгаж эхэлсэн ч “Цагдаагийн ар гэрийнхний холбоо” гэдэг байгууллага газар дороос гэнэт гарч ирээд энэ ажлыг огт явуулаагүй.
Аргаа барсан ард иргэд, МоАХ  үг хэлэх эрхийнхээ төлөө, шударга ёсны төлөө явж байгаад амь үрэгдсэн таван иргэнд зориулан хөшөө босгоё гээд хөшөөний загварын уралдаан зарлаж шалгарсаныг нь мөнхжүүлэх газар өгнө үү хэмээн эрх баригчдад, Нийслэлийн Засаг даргад удаа дараа хандсан ч газар өгөөгүй билээ.
Харин тухайн үеийн эрх баригч МАХН, /өнөөгийн МАН/ байшингаа шатаалгасан хэмээн улсын төсвөөс 17 тэрбум төгрөг авч цоо шинэ ордон бариад “Тусгаар тогтнолын ордон” хэмээн нэрлэсэн билээ.
Өнөөдөр долдугаар сарын 1-ний өдөр. Монголын ард түмэн мартах учиргүй өдөр.

0 Сэтгэгдэл
Ene chini harin tsagdaa yu, MAN2ii darga uu6 5 hunii ami harian bishee !!!!!!!!!!! mal mini
tegsen gesen ingesen gesen gej hudlaa ym bichij bhaar barimttai ym bicheech ter zurag kamer deer chin viski shataagad shidej bga barimtuud zunduu l bga bh gal haanas garsiin bol genuu? medrel muutai mal we ugee heleh gej irsen humuus ni hulgaich deeremchin tonuulchin bolj huwirsan biz de gartaa taarsnaa hulgailaj bugd barimttai bga bhaa mal min
Ene chini harin tsagdaa yu, MAN2ii darga uu6 5 hunii ami harian bishee !!!!!!!!!!! mal mini
Хамгийн их уншсан