Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Элсэн манхны баяр-2025” арга хэмжээ 7 дахь жилдээ зохион байгуулагдана Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ “Төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо ба гүйцэтгэлийн үнэлгээ: Азийн загвар байгууллага төлөвшүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ Алба хаагчид Филиппин улсад англи хэлний сургалтад хамрагдаж байна Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийн загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
Улсын хэмжээнд шатахууны 40 хоногийн нөөцтэй байна


УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн үдээш хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатараас Уул уурхайн сайдад тавьсан “Газрын тосны бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийг тогтворжуулах ажлын хүрээнд Монголбанк, Уул уурхайн яамтай хамтран хэрэгжүүлж буй Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн явц байдлын талаархи асуулга”-ын хариуг сонслоо. Д.Ганхуяг сайд газрын тосны салбарын өнөөгийн байдлын талаар танилцуулсаны дараа гишүүд асуулт асуув. Түүний өгсөн мэдээллээр манай улсын газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдал нь эдийн засагт сөргөөр нөлөөлж, инфляцыг хөөрөгдөх шалтгаан болж байгаа аж. Энэ талаар тэрээр “Засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварыг өөрчлөх замаар дотоодын борлуулалтын үнийг тогтворжуулж ирсэн ч гадаад үнийн огцом өсөлт дотоодын хэрэглээнд шууд нөлөөлөх нөхцөл бүрдсэн. Тиймээс Уул уурхайн яам Монголбанктай хамтран санхүүжилтийн өртөг, ханшийн эрсдлийг гадаад зах зээлийн нөхцөлтэй уялдуулан зохицуулж, газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн огцом хэлбэлзлийг тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн. Манай яам уг хөтөлбөрт оролцох хүсэлтэй компаниудын ирүүлсэн саналыг судалж үзэн, импортын хэмжээ, хот болон хөдөөгийн шатахуун түгээх станцын тоо, бөөний болон жижиглэнгийн худалдааны хувь хэмжээг харьцуулсны үндсэн дээр санхүүжилтийн хэмжээг тодорхойлж, саналаа Монголбанкинд хүргүүлсэн. Өнгөрсөн оны байдлаар нийт 12 хэрэгжүүлэгч компанид 3.8 хувийн хүүтэй, жилийн хугацаатай 105.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байна. Дэд хөтөлбөр хэрэгжсэнээс хойш хоёр сарын хугацаанд улсын хэмжээнд шатахууны нийт нөөц хоёр дахин, тэр дундаа АИ-92 шатахууны нөөц 3.1 дахин нэмэгдсэн. Манай улс шатахууныг гадаадаас 100 хувь импортоор авдгийн 91 хувийг нь зөвхөн ОХУ-аас нийлүүлж байна. Энэ бүтээгдэхүүн нийт импортын 22 хувийг эзэлдэг, төлбөрт нь улсын валютын орлогын 15 хувийг зарцуулдаг. Хөтөлбөр хэрэгжүүлснээр зээлийн хүүгийн зардал, валютын ханшийн өсөлтөөс компаниудад үзүүлж байгаа санхүүгийн дарамтыг бууруулж, гадаад үнийн өсөлтөөс бусад тохиолдолд дотоодын жижиглэнгийн үнэ өсөхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн” гэв.

Түүний мэдээллийн дараа  УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Газрын тосны бүтээгдэхүүнд татвар тогтоохдоо бөөний үнэд нь ч тогтоосон. Энэ нь зөвхөн уул уурхай, газрын тосны салбартай холбоотой гэж байна. Бөөний үнэ татвартай болчихоор олдог ашгаа жижиглэнгийнхээ үнэ рүү шингээснээр хэрэглэгчдэд дарамт ирэх юм биш үү. Энэ талаар ямар бодлого барьж ажиллаж байна вэ. Мөн өнгөрсөн оны зургадугаар сартай харьцуулахад шатахууны үнэ буурсан” эсэхийг тодруулахад Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Монголбанкнаас хөнгөлөлттэй зээл өгсөн учраас жижиглэн дээр өрсөлдөөн бий болж байна. Өрсөлдөөнтэй болсноор шатахууны жижиглэнгийн үнэ тогтвортой байгаа. Өнгөрсөн оны мөн үеээс харьцангуй бууруулж чадсан.

Өнөөдрийн байдлаар шатахуун түгээх станцуудад АИ-92 1650 төгрөгөөр худалдаалагдаж байна” гэлээ. Харин Н.Энхболд “Жижиглэнгийн үнийг хэдий хугацаанд барьж чадах вэ. Дэлхийн зах зээлд шатах тослох материалын үнэ нэмэгдээд байвал манайх компаниудад зээл өгөөд байх юм уу” гэхэд Д.Ганхуяг “Газрын тосны бүтээгдэхүүн дотооддоо олборлодоггүй орнууд шатахуун  импортлоход зайлшгүй төрийн зохицуулалт ордог юм билээ. Бид ч энэ зарчмаар явж байна. Газрын тосны салбарт хангамж, нөөцийн тогтвортой байдал, үнийн асуудал шууд хамааралтай байдаг. Өнөөдрийн байдлаар шатахууны 40 орчим хоногийн нөөцтэй байна. Аж ахуйн нэгжүүд өнгөрсөн хугацаанд алдагдалтай ажиллаагүй. Бид жилд сая гаруй тонн  газрын тосны бүтээгдэхүүн импортолж авдаг. Үүнээс аж ахуйн нэгжүүд 60 орчим хувийг эзэлж байгаа. Жижиглэнгийн үнэд олгосон зээлийн хэмжээг цаашид нэмэгдүүлэхгүй” гэв.

Гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч дууссаны дараа Б.Гарамгайбаатар “Засгийн газраас Монголбанктай хэрэгжүүлж байгаа хөтөлбөр цаашид ч үр дүнгээ өгөх байх. Уул уурхайн яам олон ажил хийж байгааг дэмжиж байна. Гэхдээ шийдлээ хүлээсэн олон асуудлууд энэ яаманд байгаа. Хамгийн гол нь үр дүн чухал. Асуулгын хариуг хугацаа алдаж хийсэн. Үүнд цаашид яам анхаарал хандуулах хэрэгтэй” хэмээсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан