Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Элсэн манхны баяр-2025” арга хэмжээ 7 дахь жилдээ зохион байгуулагдана Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ “Төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо ба гүйцэтгэлийн үнэлгээ: Азийн загвар байгууллага төлөвшүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ Алба хаагчид Филиппин улсад англи хэлний сургалтад хамрагдаж байна Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийн загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
Дэлхийд данстай эрхмүүд илтгэл тавих нь

МУИС-ийн ЭЗС-ийн Эдийн Засгийн Онолын тэнхим Дани Улсын Аархусын Их Сургуулийн Экономиксийн багш, доктор Т.Норовсамбуу, Канад Улсын Конкордиагийн Их Сургуулийн Экономиксийн тэнхмийн багш, доктор Д.Лхагвасүрэн нартай хамтран “Эдийн засгийн судалгааны II форум” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг долоодугаар сарын 2-3 өдрүүдэд Улаанбаатар хотноо "UB Corporate" зочид буудалд зохион байгуулах гэж байна.

Канад Улсын Конкордиагийн Их Сургуулийн Экономиксийн тэнхмийн багш, доктор Д.Лхагвасүрэн “энэ хурал нь Монголд ажиллаж байгаа гадны болоод монгол эдийн засагчид, гадаадад ажилладаг гадны болон Монголын эдийн засагчдын хамтран явуулж байгаа хоёр дахь хурал бөгөөд эхний хурал нь 2010 онд зохион байгуулагдаж байсан юм. 

Энэ нь өмнө хийж байсан бусад хурлуудтай харьцуулахад чанарын өндөр төвшинд зохион байгуулагдаж байгаа ба хуралд тавигдаж байгаа илтгэлүүд болон оролцож байгаа хүмүүсийг ерөнхий чансаагаар нь үнэлдэг” гэлээ. 

Уг хуралд АНУ-ын шилдэг их дээд сургуулиудын профессор, олон улсын судалгааны байгууллагын
судлаач, эдийн засгийн эрдэм шинжилгээний өндөр зэрэглэлийн сэтгүүлүүдэд дэд редактор зэрэг
албан тушаал хашдаг нэр хүндтэй эдийн засагчид урилгаар ирж илтгэл тавих аж.

Тухайлбал, зочин илтгэгч Йонсан Чанг нь:

-АНУ-ын Рочестерийн Их Сургуулийн экономиксийн тэнхмийн дэд
профессор 
-Ричмондын төв банкны зөвлөх 
-“Journal of Monetary Economics” сэтгүүлийн дэд редактор
-“American Economic Journal- Macroeconomics” сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн 
-Солонгосын Эдийн Засгийн Тойм сэтгүүлийн дэд редактор 
-Солонгосын төв банкны Эдийн Засгийн Шинжилгээ сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүний албан тушаал хашдаг бөгөөд дэлхийн эдийн засагчдын дунд зэрэглэлээрээ шилдэг  таван хувьд багтдаг туршлагатай судлаач юм байна.
    
Зочин илтгэгч Нажи Можан нь:

-АНУ-ын Луйзиана Мужийн Улсын Их Сургуулийн экономиксийн тэнхмийн эрхлэгч
-АНУ-ын Эдийн Засгийн Судалгааны Үндэсний Хороо (NBER)—ны судлаачаар ажилладаг бөгөөд мөн дэлхийн эдийн засагчдын дунд зэрэглэлээрээ шилдэг таван хувьд багтдаг судлаач ажээ.

Мөн зочин илтгэгч Хломо Вэбэр нь:

-АНУ-ын Өмнөд Методист Их Сургуулийн Роберт Ч болон Нанси Дэдман сангийн нэрэмжит профессор
-Глобал Хөгжлийн Сүлжээ (GDN)-ний удирдах зөвлөлийн гишүүн 
-“Journal of Public Economic Theory” сэтгүүлийн дэд редактор 
-“Research in Economics” сэтгүүлийн дэд редактор 
-ОУВС-гийн зөвлөх багийн гишүүн зэрэг албан тушаал хашдаг олон улсын хэмжээнд нэр хүндтэй эдийн засагч юм.

Түүнчлэн Форумд АНУ, Дани, Канад, Солонгос, Турк, Япон болон Монгол зэрэг улсуудын шилдэг их дээд сургуулиуд, судалгааны төвүүдийн эдийн засагч, судлаачид Ажил Эрхлэлт ба Цалин, Тодорхой Бус Байдал ба Хөрөнгийн Үнэ, Хэрэглээний Экономикс, Эдийн Засгийн Онол гэсэн дөрвөн бүлэг сэдвээр илтгэл тавих гэнэ.

Зохион байгуулагчдын зүгээс хурлын гол зорилго нь: 
-Эдийн засгийн шинжлэх ухааны сүүлийн үеийн судалгааны ажлуудын үр дүнг хэлэлцэх, судалгааны арга зүйгээс суралцах
-Монголд болон хилийн чанадад ажилладаг эдийн засагчдын сүлжээ бий болгох 
-Олон улсын шилдэг эдийн засагч, судлаачдыг Монголд авчирч, монгол судлаачид болон судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах боломж олгох 
-Судлаач эдийн засагчид, бодлого боловсруулагчид болон бизнесийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг дэмжихэд оршино гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг МУИС-ийн ЭЗС-ийн Эдийн засгийн онолын тэнхимийн вэб хуудас www.econ.ses.edu.mn болон 89004020, 98040101 утаснаас авах боломжтой юм байна.

0 Сэтгэгдэл
amerikid buddizm huchtei delgerch baina mongold 1000 boo delgereg
Хамгийн их уншсан