Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Элсэн манхны баяр-2025” арга хэмжээ 7 дахь жилдээ зохион байгуулагдана Хүүхдүүд усанд осолдож, амиа алдах тохиолдол бүртгэгдсээр байна Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ “Төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо ба гүйцэтгэлийн үнэлгээ: Азийн загвар байгууллага төлөвшүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ “Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ Алба хаагчид Филиппин улсад англи хэлний сургалтад хамрагдаж байна Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийн загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
Стрессээс яаж гарах вэ


Сэтгэл зовнилоо тайлах арга
Хий хоосон сэтгэл түгших буюу хэт зовних тохиолдолд “Санаагаа бүү зовоо, тайван бай. Сэтгэл зовох юу ч алга, бүх юм сайхан болно. Би тайван байна. Би хүчиндээ итгэж байна. Сэтгэл түгших нь надад тусалж чадахгүй, харин ч хор хохирол учруулна шүү” гэсэн үгийг өөртөө чимээгүй хэлж, өөрийгөө ятга.

Сэтгэлийн гунихарлаа тайлах арга
Сэтгэл гутралын эсрэг чиглэсэн ятгалга хэрэгтэй. Жишээ нь, үерхдэг найзаа хөндийрснөөс болж сэтгэлээр унаж байгаа бол “түүнийг өмчлөх эрх надад байхгүй. Хэн ч хэнээс ч хөндийрч болно. Түүнийг хөндийрснөөс болж уйтгар гунигт автаж болохгүй ээ. Амьдрал минь урд байна, өөр олон найзтай болох боломж надад байна” гэж хүчиндээ итгэн, улмаар түүнийгээ баталсан аялгаар хэлж байгаарай.

Өөрийгөө ятгах арга зүй
Сэтгэлийн зоригийг нөөцөө дайчлах, сэтгэл түгшилтээ номхруулах болоод гунихарлаа тайлахын тулд өөрийгөө ятгах сэтгэл зүйн хэллэгүүдийг хэрэглэж болно. Ятгах үг нь цөөхөн, энгийн хэллэгтэй байх нь зөв.

Уураа номхотгох арга
Уурлах, бухимдах, сэтгэл хүчтэй бачимдах үед “тайван бай. Уур бол түр зуурын солиорол, биеэ барьж чадахгүй байгаагийн л илрэл” гэсэн үгийг сэтгэл дотроо бодох, эсвэл амандаа шивнэхэд аяндаа сэтгэл уужирч, бухимдал тайлагдана. Цэвэр агаарт зугаал, бухимдсан үедээ цэвэр агаартай газарт 3-8 км зайд түргэн алхаагаар зугаалахад тархи хүчилтөрөгчөөр хангагдан ухаан улам саруул болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан