Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно "Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Ц.Элбэгдорж: Би Монгол улс таныхаа төлөө, өсгөсөн хүү шиг чинь үнэнчээр зүтгэнэ
Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшсэн Цахиагийн Элбэгдорж ялалт байгуулах нь тодорхой болсон юм. Тэрээр өнөөдөр 11:40 цагаас Д.Сүхбаатарын талбайд сонгогчидтойгоо уулзаж ийн үг хэлсэн юм.
 
Монголын тэнгэр, Эзэн Чингистээ баярлалаа. Өнөөдөр хоёр сая 900 мянган Чингис Монголын тал нутагт сэрж байна.
Би ард түмэн та бүхнийхээ төлөө зүтгэнэ.
Би Монгол улс таныхаа төлөө, өсгөсөн хүү шиг чинь үнэнчээр зүтгэнэ.
Би ард түмэндээ эрх чөлөө аз жаргалыг нь эдлүүлэхийн төлөө зүтгэнэ.
Би улс орондоо хууль, шударга ёс тогтоохын төлөө зүтгэнэ.
Би улс орныхоо хөгжил дэвшлийг улам эрчимжүүлэхийн төлөө, их бүтээн байгуулалтын төлөө зүтгэнэ.

Ардчиллын буянаар, ард түмнийхээ буянаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгууль дэлхийн нүдийг нээж, чихийг нь дэлдийлгэсэн сайхан сонгууль боллоо. Та бүхэндээ баярлалаа. Ардчиллын буянаар алтартай аварга, анх удаа төрийн тэргүүний сонгуульд эмэгтэй хүн нэр дэвшлээ. Надтай хамт өрсөлдсөн Бат-Эрдэнэ, Удвал нартайгаа хамтарч ажиллах болно. Намайг дэмжсэн ард түмнийхээ итгэлийг авч, өрсөлдөгчдийг маань дэмжсэн тэр сонгогчдынхоо итгэлийг хүлээж, тэр итгэлийг авахын төлөө улам шаргуу ажиллах болно. Үнэхээр өнөөдөр сайхан өдөр байна. Би Монгол Улсынхаа нэр хүнийг олон улсад сайнаар авч явж чадна. Үүний төлөө зүтгэнэ гэдгээ хэлье. Би Монголын ард түмнийхээ сайн сайхны төлөө гэсэн хүсэл мөрөөдлийн биелүүлэхийн төлөө зүтгэнэ.
Аав, ээж минь болсон ард түмэндээ баярлалаа.
Монгол түмний минь буян заяа, хийморь сүлд, ажил үйлс нь үргэлж өөдрөг байх болтугай.
Монгол түмний минь эрх чөлөө тусгаар тогтнол мандтугай.
Монгол Улсын төлөө зүтгье.
0 Сэтгэгдэл
МАНАЙ АРДЧИЛСАН НАМД ИТГЭЛ ХҮҮЛГЭСЭН НИЙТ АРД ИРГЭД СОНГОЧИД ГҮН ТАЛАХРАЛ ИЛЭРХИЙЛЭЕ
МАНАЙ АРДЧИЛСАН 100 % ЯЛСАН ШҮҮ
ЗӨВ ШҮҮ
turuugui bsan yumuu
Хамгийн их уншсан