“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно
"Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Майкл Жексоны хүүхдүүдийн эцэг Британийн жүжигчин эр гэнэ

Дэлхий дахинаа попын хаан хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн алдарт Майкл Жексон нас бараад дөрвөн жил болж байгаа ч түүнтэй холбоотой мэдээллүүд уншигчдын сонирхлыг татсан хэвээр байна. Түүний том хүүхдүүд үнэхээр өөр эцэгтэй гэдэг нь нэгэнт тодорхой болсон ч эцэг нь чухам хэн бэ гэдэг таавар хэвээр байсан. Тэгвэл тэдний эцэг нь Жексоны хамгийн дотны найз Британийн жүжигчин Марк Лестер гэдгийг барууны хэвлэлүүд онцлон бичиж эхэлжээ. Хэдийгээр Жексон хэд хэдэн алдартай, ухаантай хүмүүсийн эсээс сонголт хийсэн гэдэг ч Лестерийг сонгосон нь тодорхой хэмээн бичиж байна.




Марк Лестер
"Тэр Марктай их сайхан дотно харилцаатай байсан. Түүний талаар үргэлж сайхнаар дурсч байдаг ч Пэрис Принц нарын ээж Деббигийн талаар дурсах их дургүй байлаа. Тэр энэ эмэгтэй хүүхдийн ээж байх ямар ч эрхгүй хүн гэдэг байлаа” хэмээн Жексоны найз Жейсон Пфайффер ярьжээ. “ Чухам яагаад өөрийнхээ эсээр биш донорын тусламжтайгаар хүүхэдтэй болохыг хүсч байсныг нь одоо ч би ойлгохгүй байна. Гэхдээ тэр энэ тухай надад их л бахархалтайгаар ярьсан. Мөрөн дээрээс нь маш том ачаа аваад хаячих шиг боллоо хэмээн ярьж байсныг тод санадаг” хэмээн Пфайффер нэмж хэлсэн байдаг.
Пэрис , Принц
Марк Лестер ч саяхан Майкл Жексоны нэг хүүхдийн эцэг нь байх магадлал өндөртэй гэдгээ өөрөө албан ёсоор зарласан байна. Британийн 54 настай жүжигчин эр дөрвөн ч хүүхдийн эцэг хэдий ч ДНК шинжилгээ өгөхөөр төлөвлөж байгаа гэдгээ ч хэлжээ. Жүжигчин Марк Лестер Пэрис, Принц нарын өмнө хариуцлага хүлээхэд бэлэн гээд тэднийг Британид намайг зорин ирвэл хэзээ ч уриалгахнаар угтах болно гэсэн юм. Попын хаан одоогоос яг дөрвөн жилийн өмнө нас барсан билээ. Түүний үхэлд хувийн эмчийг нь буруутган дөрвөн жилийн хорих ял өгч, эмчийн лицензийг нь цуцалсан юм.
0 Сэтгэгдэл























