Хүүхэд, эмэгтэйчүүд, хүний эрхийг хамгаалах хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг баталлаа
Ажил, хөдөлмөр эрхлэгчдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй орчныг бүрдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа
Өнөөдөр 23:00 цагаас зам хаана
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
Бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд хувьцаа өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгнө
“Тамхины эсрэг өдөр – таны нэгдэх өдөр” тохионо
Орон сууцны луйврыг зогсоох хуулийн төсөл өргөн баригдлаа
"Ядуурлыг бууруулах ба хөгжил” сэдэвт дээд хэмжээний форум амжилттай зохион байгуулагдлаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүллээ
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Монгол адууг Геннисийн номд оруулна
Өвөрхангай аймгийн морин спорт уяачдын “Арвагар хээр” холбооноос монгол морийг Геннисийн номд бүртгүүлэх ажлыг энэ зун хийх нь. Тус холбооноос “Түүхэнд мөнхөрсөн төрийн их хүлгүүд” хэмээх даншиг наадмыг ирэх долдугаар сарын 19, 20-нд Монгол түмний Морины их шүтээн цогцолбор буюу Арвайхээрийн талд зохион байгуулах аж. Энэ наадмаар зөвхөн их насны 1500 морь уралдуулж үүнийгээ Геннисийн номд бүртгүүлэх аж.
Мөн морины цогцолбор хөшөөг өргөжүүлэх үүднээс Монгол төрийн их баяр наадамд дөрөв ба түүнээс дээш түрүүлсэн дөрвөн азарга, гурав түрүүлсэн дөрвөн их морь буюу төрөөс хүндэтгэл үзүүлэн цол олгосон төрийн найман их хүлгийн хөшөөг бүтээн босгох юм байна.
Өвөрхангай аймгийн морин спорт уяачдын “Арвагар хээр” холбооноос монгол морийг Геннисийн номд бүртгүүлэх ажлыг энэ зун хийх нь. Тус холбооноос “Түүхэнд мөнхөрсөн төрийн их хүлгүүд” хэмээх даншиг наадмыг ирэх долдугаар сарын 19, 20-нд Монгол түмний Морины их шүтээн цогцолбор буюу Арвайхээрийн талд зохион байгуулах аж. Энэ наадмаар зөвхөн их насны 1500 морь уралдуулж үүнийгээ Геннисийн номд бүртгүүлэх аж. Мөн морины цогцолбор хөшөөг өргөжүүлэх үүднээс Монгол төрийн их баяр наадамд дөрөв ба түүнээс дээш түрүүлсэн дөрвөн азарга, гурав түрүүлсэн дөрвөн их морь буюу төрөөс хүндэтгэл үзүүлэн цол олгосон төрийн найман их хүлгийн хөшөөг бүтээн босгох юм байна.
Д.Мөнх
0 Сэтгэгдэл
МОНГОЛ
Уг нь аймагтаа малын түүхий эд боловсруулаад дэлхийн зах зээлд гаргахгүй юмаа гэхэд жуулчид сонирхон худалдан авахуйц бүтээгдэхүүн боловсруулах авсаархан үйлдвэрийн тоног төхөөрөмж авч,түүнээ байгуулбал зүгээрсэн.Тэгээд овоо хөлжсөнийхөө дараа онгирмоор юм.
2013.06.26
























