Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Туркийн Элчингийн ажилтан монгол иргэнийг хохироожээ

Турк улсаас манай улсад суух Элчин сайдын яамны шашны асуудал хариуцсан зөвлөх Айд Мехмет Монголын иргэнд багагүй хэмжээний хохирол учруулаад нутаг руугаа дайжжээ. Айд Мехмет гэгч эл турк иргэн  2009 оны долдугаар сард Сүхбаатар дүүргийн иргэн, өндөр настан Ж.Сарангэрэлийн 11 хороолол дахь гурван өрөө байрыг хоёр жилийн хугацаатай түрээслэсэн юм байна. 2011 оны зун гэрээ дуусч иргэн, Ж.Сарангэрэл байраа хүлээж авахаар очиход гэрийнх нь эд тавилгууд эвдэрч, цонхны хөшгийг нь тайрч, орон гэрийг нь танихын аргагүй болгочихсон байж. Байрны эзэн гэрээний дагуу хохирол барагдуулах арга хэмжээ авна гэдгээ мэдэгдсэн боловч түрээслэгч уурлаж, настай хүнийг айлган сүрдүүлж, хүүг нь зодохоор дайрчээ. Түүгээр ч зогсохгүй “Чаддаг юм бол Монголынхоо шүүх, цагдаад хандаад хохирлоо барагдуулаарай” гэж тохуурхжээ. Айд Мехмет үүнээс хэд хоногийн дараа ирж Ж.Сарангэрэлийг дахин айлган сүрдүүлж, тооцоо дууссан гэж гарын үсэг хүчээр зуруулаад явсан байна. Гэр бүлд өрнөсөн байрны зарга намжих үед Ж.Сарангэрэлийн гадаадад ажиллаж байсан хүү нь эргэж иржээ.
Олон улсын байгууллагад ажиллаж, улс орнууд иргэдийнхээ эрх ашгийг хэрхэн хамгаалдагийг мэдэх хүү нь Туркийн Элчинд ээжийнхээ гомдлыг хүргүүлж, Айд Мехметээр хохирлоо барагдуулахаар шүүхэд ханджээ. Өргөдлийг Элчин сайдын яамны ажилтан Асим Арар 2011 оны 12 сарын 15-нд хүлээж авсан байдаг. Тус газраас хэд хоногийн дараа гомдол гаргагчдыг дуудаад “Манай яаманд Айд Мехмет гэдэг зөвлөх ажилладаггүй, шүүхээр явж гомдлоо барагдуул” хэмээн хөөсөн байх юм. Хохирогчид А.Мехметийн араас сураг тавьж Турк Улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд хандаж, 2012 оны 11 сард “Улаанбаатар хот дахь Турк Улсын элчин сайдын яаманд ажиллаж байсан А.Мехмет нь одоо өөрийн улс орондоо ажиллаж байна” гэсэн хариу авсан байна. Гэвч Улаанбаатар дахь Туркийн Элчингийнхэн А.Мехметийг огт ажиллаж байгаагүй хэмээн дахин мэдэгджээ. Турк улсыг төлөөлж суугаа албан тушаалтнууд зөвлөхөө уснаас хуурай гаргахаар шийдснийг ойлгосон хохирогчид найдвараа шүүхэд тавьсан боловч шүүх төдий л ойшоогоогүй байна. Монгол Улс, Турк Улс хооронд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байдаг ч тэднээс ядаж мэргэжлийн туслалцаа үзүүлэх сэтгэл гарсангүй.
Шүүхээс тэдэнд 2013 нэгдүгээр сард “А.Мехмет Туркийн Элчин сайдын яаманд оршин суудаггүй, хаяг нь тодорхойгүй. Нэг жилийн өмнө нутаг руугаа буцсан тул маргааныг шүүн хэлэлцэх боломжгүй” гэсэн хариу өгчээ. Хохирогчдын байрны төлбөрт нэхэмжилж буй мөнгөн дүн 2780 ам доллар. Хэдийгээр энэ мөнгө зарим нэгний инээдийг хүргэм бага санагдах ч энэ маргааны ард Монголд хүн эх орондоо тайван тухтай, чөлөөтэй амьдарч, тулгарсан бэрхшээлдээ тохирсон хууль, эрх зүйн туслалцаа, хамгаалалт авч чадаж байна уу, үгүй юу гэдэг асуудал хөндөгдөж байгаа юм. Гадаадын иргэн, тэр тусмаа манай улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөхөд дээрэлхүүлж, хямарсан настай ээждээ мөнгийг нь олж өгөх нь биш, дээрэнгүй этгээдэд холбогдох байгууллагаар ёс зүйн хариуцлага тооцуулах нь чухал гэж хүүхдүүд нь үзэж байгаа юм.

0 Сэтгэгдэл
turkuud gertee suulgaj bolohgui n baina. gadnihniig davruuldag tsgadaa shuuhiinhnees bolj gadnihan ingej muu avirlaj baigaan. gadnihan chin yamar ch uhamsargui huuliar l barigddag yum bain aleeshd
ene ch arai dendneee, eh orondoo baij ingeh ch gej dee, ene muu turkig zasgiin gazart ni heleed hohirloo avch bolohgui yum baih daa, tv-eer gargamar yum
Хамгийн их уншсан