Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ
“Төрийн байгууллагын төгөлдөршлийн тогтолцоо ба гүйцэтгэлийн үнэлгээ: Азийн загвар байгууллага төлөвшүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ
“Говь” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханы гадаад паспортыг хүчингүй болгожээ
Алба хаагчид Филиппин улсад англи хэлний сургалтад хамрагдаж байна
Орлогод нийцсэн орон сууцны санхүүжилтийн загвар боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
МОНГОЛ БАХАРХЛЫН ТАНХИМ ШИНЭЧЛЭГДЭЖ НЭЭГДЛЭЭ
Монголбанк эхний хагас жилд 7.0 тонн үнэт металл худалдан авлаа
Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана
Д.Батжаргал: Монгол хүн мэргэжлээрээ дэлхийн түвшинд үнэлэгдэх боломжтой
-СЭЗДС-ийн хэрэгжүүлж буй АССА буюу Олон улсын мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэх хөтөлбөр болон гадаадын их, дээд сургуулиудтай хамтарсан олон улсын хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа гэж сонслоо. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Манай сургуулийн баримталдаг бодлого бол чадварлаг, хаа ч хүлээн зөвшөөрөгдөх мэргэжилтэн бэлтгэн гаргах. Тиймээс ч бид хамтарч байгаа түнш сургуулиа тухайн орондоо хэр нэр хүндтэй, чанартай вэ гэдгийг нь маш их анхаардаг. Хоёр cургууль маань хоёулаа сайн байж чадсан цагт жинхэнэ утгаараа сайн мэргэжилтэн бэлтгэнэ. Тиймээс ч бид Их Британийн Лондонгийн санхүү, бизнесийн сургууль, БНХАУ-ын Далианы их сургууль, Далианы Политехникийн их сургууль, Солонгосын Хандоны их сургууль, Тайваны Азийн их сургууль зэрэг нэр хүндтэй, чанартай сургуулийг сонгон 2+2 хөтөлбөр хэрэгжүүлж байна. СЭЗДС олон улсын мэргэшсэн нягтлан бодогч / АССА / бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлээд долоон жил болж байна. Амжилттай сайн хэрэгжиж байгаа болохоор хэдийнэ монголчуудын танил болсон. Маш олон гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож байна. Эдгээр хөрөнгө оруулагчдад эдийн засаг, бизнес, санхүүгийн мэргэжлээр олон улсын түвшинд ажиллах өндөр чадвартай, англи хэлтэй боловсон хүчин шаардлагатай. Цаашид ч энэхүү эрэлт улам өсөн нэмэгдэх нь тодорхой. Энэ чиг хандлагыг мэдэрч СЭЗДС өөрийн эх орондоо хямд зардлаар суралцан дэлхийн түвшинд мэргэжлээрээ ажиллаж чадах боловсон хүчин бэлтгэх зорилго тавин ажиллаж байгаа нь монголчуудад завшаантай хэрэг юм. АССА цолыг авсан монгол хүн дэлхийн түвшинд үнэлэгдэх боломжтой болох юм.
-Олон улсын мэргэшсэн нягтлан бодогч /АССА/ бэлтгэх хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж буй давуу тал юу вэ. Одоо үед дэлхий ертөнц бидний өмнө нээлттэй болсон. Хүссэн хүн гадаадад очоод сурах боломж бий шүү дээ?
-Дөнгөж ерөнхий боловсролын сургуулийг 16, 17 настайдаа төгссөн, бүрэн төлөвшөөгүй хүүхэд гэрээсээ хол, шинэ орчин, хатуу шаардлагатай сургалт, өөр соёлтой нийгэмд орохоороо шоконд орж, гэр орноо санагалзан амжилтгүй сурдаг. Үүнээс болж сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд хүүхдээ гадаадад шууд явуулах сонирхолгүй болсон. Монголдоо тэр гадаадын сургуулиудын тавьдаг шаардлага стандартын дагуу ижил программ, сургалтын ижил арга барилаар гадаад багш нараар хичээл заалган шалгалтаа Их Британи дахь АССА нийгэмлэг рүү онлайнаар өгөх боломжтой. Оюутан дэлхийн аль оронд сурч байгаагаасаа үл хамааран энэ зарчмаар хичээлээ үзэж, онлайнаар шалгалтаа өгнө. Тэгэхээр Монголдоо сурахын давуу тал нь хямд зардлаар дэлхийд үнэлэгдэх боломж олж авна. Өөрийн орны эдийн засгийн орчинг таньж мэднэ. Мөн хүнд хамгийн чухал шаардлагатай зүйлийн нэг болох ирээдүйн ажил хэргийн монгол анд нөхдийн холбоогоо бий болгоно. Хатуу чанга шаардлагатай уг хөтөлбөрийн шалгуурыг давснаар цаашид дэлхийн аль ч улсад суралцах, ажиллах бие болон сэтгэлийн хат сууж бэлтгэгдэнэ. Иймээс эцэг эхчүүд хүүхдээ энэ хөтөлбөрт сургах сонирхол ихтэй байдаг л даа. Эндээ сургалтын нэгдүгээр үе шатаа амжилттай төгсч чадсан хүүхэд дараагийн шатанд ямар ч асуудалгүйгээр аль ч улсад сурч чадна. Оюутан эхний шатаа амжилттай төгсөнө гэдэг нь ээж, аавдаа би сурч чадна гэдгээ нотолж буй хэрэг.
-Тэгэхээр дараагийн шатанд оюутан өөр улсын сургуульд шилжин суралцах боломжтой гэсэн үг үү. Одоогоор шилжин суралцсан оюутан бий юү?
-Тийм ээ, тэгж ойлгож болно. Оюутан хүсвэл гадаадын аль ч оронд АССА-гийн дараагийн шатанд шууд үргэлжлүүлэн сурах боломжтой. Одоогоор манай 70 гаруй оюутан Их Британи, Канад, Австрали, Чех, Сингапур, Малайз, Хятад зэрэг оронд АССА-гийн чиглэлээр шилжин сурч байна. Гэхдээ Монголдоо АССА-гийн гурван үе шатаа сурч төгсөхийн давуу тал бий. Монголдоо амжилттай төгсөгчид Их Британийн Оксфорд Брүүкс болон СЭЗДС-ийн бакалаврын цол зэрэг хүртэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл, бид илүү боломж олгохыг л зорьж байна гэсэн үг. Энэ сайхан боломжийг илүү олон залуус хүртээсэй, дэлхийн түвшинд ажиллах, амьдрах боломжоо өөртөө бий болгоосой л гэж хүсч байна даа.
-Ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ гэдэг сонголтоо олон залуус одоо хийж байгаа. Эцэг эхчүүдэд нь хандаж юу хэлмээр байна?
-Монгол Улс байгалийн баялгаараа дэлхийн хөрөнгө оруулагчдын харааг булааж байна. Үүнийгээ ажил хэрэг болгоход тэдний шаардлагыг хангасан, өөрөөр хэлбэл АССА зэрэгтэй монголчуудын эрэлт их байна. Энэ зэргийг авсан монгол залуус өөрийн аудитын компаниа байгуулаад гадаадын компаниудад аудит хийж, бизнесээ эхлэх алтан үе эхэлж байна даа. Ухаантай хүмүүс боломжийг алдалгүй ажилладаг юм шүү л гэж хэлье.
-Олон улсын эдгээр хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авах боломжтой вэ?
-Эдгээр хөтөлбөр болон АССА хөтөлбөрийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг СЭЗДС-ийн 102 тоот өрөөнд ирж авч болно. Мөн 457701, 99017784, 99027117 утаснаас лавлаж болно.
Саяхан англи хэл дээр гарсан нэгэн сэтгүүл эргүүлж суутал “Accountants in DEMAND” гэсэн гарчиг нүдэнд туслаа. Өгүүлэлд дэлхийд хамгийн эрэлттэй мэргэжлүүдийн талаар судалгаа хийхэд нягтлан бодогч тэр дундаа АССА буюу Олон улсын мэргэшсэн нягтлан бодогч мэргэжилтэн ихэд үнэд орж байгаа тухай бичжээ. Мөн нягтлан бодогч гэж хэнийг хэлдэг вэ гэсэн уламжлалт ойлголт ихээхэн өөрчлөгдсөн гэнэ. Өнөөдрийн нягтлан бодогчид зөвхөн тайлан тооцоо гаргах төдийхнөөр хязгаарлагдахаа больж удирдах, шийдвэр гаргах түвшний болон менежерийн ур чадварыг давхар эзэмшсэн байх шаардлагатай болж. Энэ нь, тухайн хүнд санхүүгийн маш өргөн хүрээнд ажил эрхлэх боломж олгодог байна. Ялангуяа, дээрх чадваруудыг эзэмшиж байж АССА цол хүртдэг тул өндөр цалинтай, эрэлт ихтэй байдаг аж. Дэлхийд эрэлттэй мэргэжлээр сургалт явуулж эхэлсэн СЭЗДС-ийн захирал доктор, профессор Д.Батжаргалтай ярилцлаа.

0 Сэтгэгдэл