Монголын баг тамирчид “Гоёл Кашмер”-ийн ёслолын хувцсаар “Милан–Кортина 2026” өвлийн олимпын нээлтэд алхана!
Биднийг бас хөөх үү? Бид олуулаа
Ширээний теннисний Азийн АШТ-д Монголын зургаан тамирчин өрсөлдөнө
ЦАНХИЙН ЗҮҮН УУРХАЙН ГЭРЭЭТ КОМПАНИУДАД ХӨНДЛӨНГИЙН АУДИТ ХИЙВ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод ногдуулах албан татвартай холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулав
Дуудлага худалдаагаар “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах нийт 1222 ам метр талбайг 1.9 тэрбум төгрөгөөр худалдлаа
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЕСДҮГЭЭР САРД ХАМГИЙН ӨНДӨР ЭКСПОРТ ХИЙЛЭЭ
Замын-Үүд, Эрээний бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа
ЗГ: Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлд нийт 579 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тусгажээ
Ж.Цэвээнжав: Газрын тосны үйлдвэр байгуулахад технологио зөв сонгох хэрэгтэй
-Дархан-Уул аймагт Газрын тос боловсруулах үйлдвэр барихаар болсон. Үйлдвэрийн байршил буруу гэсэн шүүмжлэл их байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Газрын тос боловсруулах үйлдвэр эх орондоо байгуулахаар ажиллаж байгаа нь сайшаалтай. Манайд түүхий эдийн тодорхой хэмжээний эх үүсвэр бий. Хэрэглээ ч байнга өсч байна. Гагцхүү үйлдвэрийг хаана, ямар хүчин чадалтай байгуулах вэ гэдгийг нухацтай бодох хэрэгтэй. Үйлдвэр түүхий эдээсээ их хамаардаг. Тэгэхээр түүхий эдээ хаанаас авах нь их чухал. Нөгөөтэйгүүр, манай улс газрын тосны нөөцийн хүчин чадлаа түшиглээд жижиг эсвэл том үйлдвэр байгуулах уу гэдэг нь ч чухал.
-”Петро Чайна Дачин Тамсаг”-аас түүхий эдээ авна гэж байгаа. Тээвэрлэлтийн хувьд маш өндөр зардал гарах тооцоог зарим мэргэжилтэн хийсэн байна лээ?
-Газрын тосны өтгөн шингэнээс хамаарахгүй байх. Гагцхүү таарсан технологийг зөв сонгох хэрэгтэй. Нэгдүгээрт, түүхий эд, эх үүсвэрийг хайх ёстой. Хоёрдугаарт, технологийн боловсронгуй нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Хамгийн чухал нь ганц түүхий эд болох шингэн газрын тос гаргахаас гадна нүүрсээ шингэрүүлэх бусад эх үүсвэрийг харгалзах ямар арга байгааг бодож олох ёстой юм.
-Та шатахууны чанарыг сайжруулах илтгэл тавьсан. Шатахууны чанарыг хянах багаж төхөөрөмж манайд хангалттай бий юү?
-”Монгол-93” одоогийн бидний хэрэглэж байгаа АИ-93, 92, 95 шатахууны дундын үзүүлэлтээр үйлдвэрлэж буй сайн чанарын түлш. Олон улсын евро-3 стандартынх. Цаашид татан авах шатахуунд чанарын хяналт байнга хийж, шинж чанар нь хадгалагдаж байгааг хянах хэрэгтэй. Манай улс хил гаалиар оруулж ирэхээс эхлүүлээд хэрэглээнд хүрэх хүртэл нь шатахууны чанарыг хянах боломжтой. Монгол шатахууныхаа 92 хувийг ОХУ, үлдсэнийг нь БНХАУ, БНСУ, Белорус улсаас авч байна. ОХУ-аас авдаг шатахууны үнийг бууруулахын тулд олон газраас худалдан авах хэрэгтэй. Мөн нүүрсийг шингэрүүлэх, шингэрүүлсэн хий хэрэглэх гэх мэт олон хүчин зүйл хэрэглэж болно. Нийлүүлэлт ихсэхээр аливаа бүтээгдэхүүний үнэ буурдаг. Тэгэхээр хоорондын өрсөлдөөнөөс үнийн хэлбэлзэл хамаардаг гэсэн үг юм.
Манай улс газрын тосны багагүй нөөцтэй ч гадаадын орнуудаас шатахууны хувьд хараат. Шатахууны үнэ нэмэгдэхээр өргөн хэрэглээний барааны үнэ дагаж өсдөг бичигдээгүй хуультай. Энэ бүхнийг халах зорилгоор Шинэчлэлийн Засгийн газраас Дархан-Уул аймагт газрын тос боловсруулах үйлдвэр барихаар болсон. Ингээд Монголын газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, профессор Ж.Цэвээнжав ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

0 Сэтгэгдэл