“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болно
Эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх сонирхлоо илэрхийллээ
Цэрэг татлага тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдана
“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг” соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
"Эрдэнэс Тавантолгой"-н 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос эхэлж, автобусны картаа нэг л төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно
"Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй Засгийн газрын бодлогыг сайшаав
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын үерийн хамгаалалтын далан дээгүүр ШШЕГ руу нэвтрэх гүүрэн байгууламж барьж байна
Сонгуультай холбоотой хэрэг, зөрчил тасрахгүй байна
Цагдаагийн байгууллагад сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой хэрэг, зөрчлийн тухай дуудлага, мэдээлэл өдөр болгон шахуу ирж байгаа гэнэ. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш цагдаагийнхан 115 гомдол, мэдээлэл хүлээн авч, шалгажээ. Эдгээр гомдол, мэдээллийн 30-д нь зөрчил тогтоогдоогүй учир албан бичгээр хариу өгч, 19-ийг нь шүүхэд шилжүүлж, 18-д нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Мөн гуравт нь Захиргааны хариуцлагын тухай торгууль ногдуулжээ. Өдгөө 31 гомдол, мэдээллийг шалгаж байна.
Дээрх 115 гомдол, мэдээллийн 53 нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зүйл заалтуудыг зөрчсөн, 27 нь сонгуулийн сурталчилгааны болон ухуулгын байрны цонх хагалах, зурагт хуудас, сурталчилгааны самбар эвдэж гэмтээх, туг алдагдсан, 35 нь сурталчилгааны болон ухуулгын байранд согтуугаар танхайрсан, маргаан үүсгэсэн, зодуулсан гэсэн агуулгатай байжээ.
Хууль хяналтын байгууллагын шийдвэрлэсэн зарим гомдол мэдээллийг хүргэе. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын АН-ын хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 35.1 дэх заалтыг зөрчиж, сумын сонгуулийн нэгдүгээр хэсэгт зөвшөөрсөн тооноос илүү зурагт самбар байрлуулж, сурталчилгаа явуулсан тухай гомдол цагдаагийн байгууллагад иржээ. Гомдлыг шалгаад аймгийн сум дундын нэгдүгээр шүүхэд дөрөв хоногийн өмнө шилжүүлжээ.
Шүүх Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 35.2-д зааснаар Алтанбулаг сумын АН-ын хороог хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгө болох 421 мянга 200 төгрөгөөр торгосон байна. Нэр дэвшигч Н.Удвалын сурталчилгааны самбарыг Арвайхээр хотын Захирагчийн ажлын албаны ажилтнууд буулгасан байна гэсэн Булган сумын Сум дундын шүүхэд шилжүүлжээ. Шүүх шийдвэрээ хараахан гаргаагүй байгаа гэнэ. Мөн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын төвд МАН-ын байр, сонгуулийн штабын байрны цонхыг чулуугаар хагалсан гэсэн гомдол цагдаагийн хэсэгт ирсэн байна. Цагдаагийнхан насанд хүрээгүй хүүхэд цонх хагалсныг тогтоож, нөхөн төлүүлжээ.

0 Сэтгэгдэл