Антрактид тив дэх уулан дунд газар доорх ертөнц рүү орох хаалтга байгаа нь сансрын хиймэл дагуулаас авсан зураг дээр тод тодорхой гарчээ. Дэргэд нь бүр нисдэг тавагтай төстэй биет ч харагдаж байгаа гэнэ.
Энэ бол 66o30’02,22’’S; 99o58’54,44’’E гэсэн координатад байгаа зүйл. Үүнийг АНУ-ын нэртэй археологич Жозеф Скддер нээсэн байна. Тэр Марс, Сар гээд гаригуудад ажилласан хөлгүүд, сансраас авсан зураг дээр ажилладаг нэгэн. Түүний судалж сонирхсон зургууд дээр хүний яс, гавлын яс зэрэгтэй адил төстэй зүйлс харагдах нь алийг тэр гэхэв. Бүр соёлжсон иргэншлийн эдэлж хэрэглэдэг зүйлс ч тэр гаригууд дээр байх шиг санагдана.
Ингээд тэр Антрактидын зургийг харж судлаад гурван сонирхолтой зүйл олж харсан нь нүх, нислэг таваг, бас нуур. Скипперийн зааснаар явахад үнэхээр тэдгээр нь байгаа нь мэдэгдэнэ.
Гитлер Антрактидад нуугдсан.
Нацистууд Анктрактидын маш их сонирхож тийшээ хэд хэдэн шинжилгээний анги явуулж байсан байна. 1939 онд тэнд 40 хавтгай дөрвөлжин км бүхий газар товлож авсан байж. Энэ нь цаг агаарын хувьд таатай, хөлддөггүй олон нууртай газар байсан гэнэ. Эндэхийг анх нээсэн герман нисгэгч Ширмахерын нэрээр нэрлэсэн байж. Хожим нь энд зөвлөлтийн Новолазерескийн экспедиц байрласан юм.
Албан ёсоор бол гуравдугаар Рейх тэнд халим агнуурын том флот байгуулах гэж байж. Шинжлэх ухааны уран зөгнөл хэрэгжүүлэх өөр бас илүү сонирхолтой төсөл ч байсан байна..

Гэтэл Төвдөд явсан шинжилгээний анги нь Антрактидын доор өөр ямар нэгэн зүйл байгаа гэдгийг мэдсэн байна. Харин харь гаригийнхан уу, дээр үеийн өндөр соёл иргэншилтэй хүмүүс үү. Зарим нь Антрактид бол хэзээ нэгэн цагт Атлантид байсан гэдэг.
Ингээд 30-аад оны сүүлч немцийн усан доогуур явдаг завиуд Антрактидын мөс рүү орох нууц хаалга олжээ.
Нэг хувилбараар бол гитлерчууд мөсөн доор өөрийн хотоо байгуулсан гэдэг. Өөр нэг нь тэндэхийнхэнтэй үг хэлээ ололцож нэгдсэн гэдэг.

Ингээд л түүх үргэлжилнэ. 1945 онд амьд Гитлер, Ева Браун хоёр мөсөн тивд очсон. Тэд усан доогуур явагч хөлгүүдээр хамгаалуулан /Фюрерын цуваа усан доогуур явдаг аварга том найман хөлөгтэй байсан / тэнд очиж мөсөн доорхи хотод 1971 он хүртэл амьдарсан. Зарим эх сурвалжаар бол бүр 1985 он хүртэл ч гэдэг.
Антрактидын мөсөн доорхи амьдралын тухай домгийг зохиогчид нисдэг тавгийг ч бас орхиогүй. Немцүүд нисдэг тавгаа мөн л мөсөн доор нуусан гэдэг. Харь гаригийн хөлөг гээд байгаа нь тэдний нисдэг таваг ч байж мэдэх.